Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Цахилгаан соронзон хүмүүс

    Цахилгаан хүмүүс гэж нэрлэгддэг ухагдахуун ойлголтыг судалсан анхны тохиолдлуудын нэг нь 1846 онд болжээ. 1 р сарын 15 нд Франц охин Анжелик Котэн, тэр дөнгөж 14 настай бөгөөд арваад өдөр үргэлжилсэн хачин жигтэй байдалд оржээ. Түүний гар эсвэл даашинз ямар нэг хүнд зүйлд хүрэнгүүт л тавилга өрөөн дундуур эргэн газраас хөндийрдөг байжээ.
    Францын шинжлэх ухааны академаас тусгай шинжилгээ судалгааны баг гаргаж судалхаар болж үүнд нь нэртэй физикч Франсуа Араго багтсан байна. “Журналь де деба” сонины 1846 оны 2 р сарын дугаарт энэхүү судалгааны үр дүнг тайлбарлан нийтлэжээ. Арагогийн үзэж байгаагаар охины хүч нь цахилгаан соронзон хүчтэй холбоотой гэнэ. Бяцхан охиныг хажууд нь байхад луужингийн зүү тал тал тийшээ заадаг ажээ. “Цахилгаан соронзон хүч” нь Анжеликд их нөлөөлж конвульсид цөөнгүй ордог ба судасны цохилт нь минутанд 120 цохилдог ажээ. Анжеликд өөртөө болж байгаа юмнаасаа айж гэрээсээ цөөнгүй зугатаадаг байсан байна.

    Ийм “өндөр хүчдэлийн” сидром анх удаа 1786 онд гарсан байдаг. Түүнээс хойш нэг бус удаа хүмүүс “оч хаяж” ямар нэг зүйлүүдийг татах болон түлхэж эхэлжээ. 1890 онд эмч нар Америкийн иргэн “Өндөр цахилгаан потенцаалтай” Морган гэдэг хүнийг судалжээ. Түүнээс тал бүрт цахилгаан оч цэнэг гарч байжээ. Хөршүүд нь тэдэнтэй уузахаас зугатаадаг, харин мэдээгүй эсвэл мартаад түүнтэй шүргэлцэхэд, гар барихад бүр ухаан алдаж унах тохиолдол байдаг байжээ.

    Энэ бүхнээс үүдэн хүчтэй цахилгаан соронзон орон “соронзон хүн” гэдэг ойлголт төрөхөд хүргэжээ. Жишээ нь: Америкийн иргэн Мак Кинстрийг эмч нар 1889 онд судалжээ, Түүнийг судалхад тэр маш хурдан алхаж зогсолтгүйгээр явдаг ба хэрвээ тэр зогсох тохиолдолд түүний хөл газарт “наалдан” хөдөлж чаддаггүй болдог байв. Тэр хөлөө салгахын тулд хүмүүсийн тусламжыг авахаас өөр аргагүй болдог байжээ. Түүний биеээс цэнэг гардаг гэж судалгаагаар тогтоожээ.

    1890 онд Мерилэнд мужийн коллежийн эмч нар Луис Гамбургер гэдэг “Соронзон хүнийг” судалсан. Түүний биед бүх л төмөр эд зүйл “наалддаг” болжээ. Тэр хурууныхаа үзүүрээр ойролцоогоор хоёр килограмм орчим жинтэй үртэсээр дүүргэсэн шилэн савыг өргөж чаддаг байв.

    Энэ болон бусад олон тохиолдлууд олон шинжлэх ухааны бүтээлүүдэд тайлбарлагдсан байдаг. Энэ бол “Цахилгаан хүмүүс” ийн дэргэд зүү эргэлдэж, чийдэн унтарч, цахилгаан хэрэгсэл асах болон унтрах эсвэл эвдэрдэг, телефон утасны шугаманд саад, шуугиан үүсдэг.

    Мөн түүнчлэн хүмүүс гэнэт гэрэлтэж эхэлдэг тухай нотолгоо багагүй байдаг. 1934 оны 5 р сард “Пираногийн гэрэлтдэг эмэгтэй” гэдэг нэр авсан шуугиан тарьсан үйл явдал болжээ. Энэ тухай мэдээлэл дэлхийн сонингуудад анагаахын хэвлэлийн газруудын нийтлэлд хэд хэд дурьдагдсан байдаг. Итали эмэгтэй Монара астмаар өвдөж байсан ба хэдэн долоо хоногийн туршид цээжнээс нь цэнхэр гэрэл гардаг байжээ. Хэдэн секундын завсарлагатай энэ үзэгдлийг олон эмч ажиглаж байжээ. Нэгэн эмч энэ үзэгдэлийг “цахилгаан ба соронзон организмаар үүсгэгдсэн түүний биед хангалттай хөгжсөн болохоор гэрэл гаргаж байна” гэдэг санаа дэвшүүлжээ. Бас нэг эмч “цахилгаан соронзон радиацийн” онолыг санал болгосон ба өвчтөний арьсанд байгаа тодорхой химийн компоненттой холбон тайлбарлах санал тавьжээ. Үнэн хэрэг дээрээ биолюмеисценцийн энгийн ойлголт гэж тайлбарлах гэсэн оролдлого байв.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×