Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хүүхэд ба буг чөтгөр

    Чөтгөр, сүнс, хий үзэгдлийг нохой муураас гадна бага насны хүүхдүүд хардаг гэж монголчууд эртнээс ярьдаг. Учир нь хүүхдүүдийн зургаа дахь мэдрэхүй нээлттэй учир томчуудаас илүү далд ертөнцийг хардаг аж. Нялх хүүхэдтэй айлд хэн нэгэн орж ирэхэд хүүхэд нь эг маггүй уйлдаг тохиолдол зөндөө. Энэ нь орж ирсэн хүний энергиэс гадна түүнтэй хамт даган явдаг хий үзэгдлийг харсан хүүхэд ийнхүү айж цочирдон уйлдаг байна. Харин энэ мэдрэмж таваас дээш наснаас алга болдог бөгөөд энэ үеэс эхлэн хүүхдэд сүнс сүүдрийг төвөггүй олж хардаг төрөлхийн зөн билэг нь аажмаар алга болдогтой холбоотой аж. Хүмүүст сүнс хий үзэгдэл нь ямарваа нэгэн дүрсгүй, хий байдлаар мэдэгддэг бол хүүхдүүдийн дунд ямар нэгэн дүрсээр харагддаг гэнэ. Хий үзэгдэл харсан гэх хүүхдүүдийг харсан амьтнаа зурахыг даалгахад янз бүрийн хэлбэр дүрстэй зурсан ч нийтлэг нэгэн зураг байсан нь эвэр туурайтай, үстэй, ганц нүдтэй байжээ. Нэг харахаар ямаа шиг нөгөө харахаар үхэр шиг мөртлөө хүний нүүртэй зурсан байсан нь сонин. Гэвч зарим эрдэмтдийн судалснаар, хүүхдүүд өөрсдөө хий үзэгдлийн ертөнцийг бий болгодог гэнэ.

    Эрдэмтэн Тамар Заисенваин, Майкл Каплан нарын 2013 онд хийсэн судалгаагаар дөрвөөс зургаан насны хүүхдүүд ихэвчлэн шөнө дөлөөр айдас нь хүчтэй болсон үедээ өөрсдийн айдсаас үүдэлтэй хий зүйлсийг ургуулан төсөөлдөг нь нотлогджээ. Хэрвээ эцэг эх нь элдэв ер бусын зүйл, сүнсэнд итгэгч байх аваас өөрсдийн үйлдэл, яриагаар хүүхдийнхээ айдсыг улам дэврээдэг байна. Айдсын хүчтэй сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр хий үзэгдэх зүйлсийг бодит байдлаас ялгах чадвар сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд сайн хөгжөөгүй байдаг нь ч тогтоогдсон байна. Хий зүйл харахаас гадна бие дээрээ ямар нэг хий мэдрэмжийг мэдрэх нь элбэг байдаг аж. Энэхүү хий зүйлийг бодит байдлаас ялгахгүй байх явдал удаан үргэлжилснээс хүүхдүүд өөрсдийн ургуулан бодсон хэн нэгэн хий үзэгдэлтэй удаан хугацаанд харьцах, тоглох явдал гардаг байна. Ялангуяа энэ нь айлын ганц хүүхэд юм уу эсвэл ямар нэгэн зүйлийг төсөөлөн бодох дуртай хүүхдүүдэд илүү ажиглагдаж байжээ. Тэгэхээр хүүхдүүдийн хувьд хий үзэгдэл бол төсөөллийн ертөнц гэж ойлгож болох ч хий үзэгдэл харсан гэх хүүхдүүд нэгэн адил зургийг зурж байгааг адил төсөөлөлтэй байна гэхэд арай өрөөсгөл ойлголт болно. Түүхэнд тэмдэглэгдсэнээр, чөтгөртэй нөхөрлөж тоглож байсан хүүхдийн тухай хүртэл байдаг. Тэр тусмаа хүүхдийг өвчтэй байх үед чөтгөр өөрсдөө ирээд тоглож, бие нь наашлахаар алга болчихдог гэнэ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×