Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Хүүхдүүдийн асрагчдаа хэлсэн 15 аймшигт зүйлс

    Хүүхдүүд асрагч нартаа ярьсан аймшигтай яриануудаас сонирхуулж байна. 

    1. Хэдэн жилийн өмнө би найзынхаа охиныг унтуулахаар оронд нь оруулж байсан юм. Тэр үед охин нь 3 настай байсан билүү дээ. Тэр унтахгүй гээд зөрүүдлээд л байлаа. Тэгснээ тэр надаас яагаад унтах ёстой вэ гэж асуухад нь би “Яагаад гэвэл орой болохоор бяцхан охид унтаж амрах ёстой байдаг байхгүй юу ” гэж хэлэхэд тэр өрөөний булан руу зааснаа “Харин тэр охин яах юм бэ” гэсэн. 
    2. 2 жилийн өмнө 5 настай дүүтэйгээ хамт бага ангийнхаа монтажийг үзээд сууж байсан юм. Миний 2 дугаар ангидаа ангиараа авахуулсан зургийг дүү маань харж байснаа нэг хөвгүүн рүү зааснаа “Энэ яг Николас шиг юм байна!” гэхээр нь би Николас гэж хэн болохыг асуутал тэр “Миний шүүгээнд амьдардаг хүү” гэсэн. Би ч үхэхээ шахсан шүү. 
    3. Залуу минь жоохон хүүхдүүд ч ер нь л юм мэддэг шүү. Миний үеэл дүү 4тэй ба тэр өөрийнхөө том төрсөн эгчийнхээ талаар байнга ярьдаг мөн түүнтэй ярьдаг. Энэ яагаад эвгүй вэ гэвэл тэр айлын ганц ба ээжийгээ анхны охиноо алдсан гэдгийг мэдсэн байх ямар ч аргагүй байсан юм. 
    4. Би эгчийнхээ гэрт 2 давхрын ариун цэврийн өрөө орох гээд явж байхдаа шатан дээр үеэл дүү Эйприлтэйгээ таарлаа. Эйприл тэр үед дөнгөж 4тэй мөртлөө их цовоо сэргэлэн охин байсан. Тэр шатан дээр суучхаад сонин сонин царай гаргаж тоглоод их л завгүй хүн. Тэгэхээр нь би “Чи яг юу хийж байгаа юм бэ?” гэж асуутал тэр “Би тэр уяатай эгчийг дууриаж байна” гэлээ. Би эргэн тойрноо харахад бид хоёроос өөр хэн ч байхгүй байхаар нь “Эйприл тэр эмэгтэй хаана байна?” гэхэд тэр шатны нөгөө өнцөг рүү хуруугаараа заасан. Айсандаа би “Тэр эмэгтэй тэгвэл юу хийж байна?” гэж асуутал “Над руу сонин сонин царай гаргаж байна.” Би зүгээр л  инээмсэглээд ариун цэврийн өрөө рүү дээшээ алхлаа. Гэхдээ Эйприлийн хэлсэн үг намайг цахилгаан мэт зогсоолоо. “Тэрний уяа нь хүзүүг нь ороосон байна.” Би цочирдож эргэж хараад Эйприлийг юу хэлснээ давтахыг хүсэхэд Эйприл шатны нөгөө өнцгийг ахин зааснаа “Тэр уяанаасаа дүүжлэгдсэн эгч дахиад л сонин сонин царай гаргаад байна.” Дараа нь би Эйприлийн царайг сайн ажтал тэрээр агаараар дутагдсан хоолойгоо боолгуулсан хүний царай гаргаж байсан байлаа.
    5. Би Жэйкийг ( тухайн үед 5 настай байсан) харахаар түүнтэй хамт гэрт нь үлдсэн байсан юм. Бид 2 буйдан дээр сууж байхад дүү минь надаа “Жэйкоб гэдэг нэртэй мод тайрагч таны хажууд сууж байна” гэснээ миний айж цочирдсон царайг харснаа “Битгий санаа зов доо. Түүнд гар байхгүй” гэсэн.  
    6. Миний бяцхан үеэл дүү орой болгон түүний өрөөнд орж ирдэг нэгэн эмэгтэйн талаар байнга ярьдаг байлаа. Тэр хэлэхдээ тэр эмэгтэй улаан даашинзтай, нэрийг нь Франни гэдэг, унтахад нь дуулж өгдөг...бас тэр нисдэг.
    7. Би хэдэн хүүхдүүдийг аав ээж нь кино үзэхээр явсан хойгуур нь харсан юм. Би хамгийн багыг нь (4тэй хүүхэд) оронд нь оруулчхаад аав ээжийг нь иртэл зурагт үзсэн юм. Маргааш нь аав нь над руу залгасан. Учир нь бага хүүхэд нь үүдэнд зогсчхоод аав руугаа маш удаан хугацаагаар юу ч хэлэлгүй нэг л эвгүй инээмсэглээд зогсоод байсан  гэсэн. Би түүнд юу гэж хэлэхээ мэдээгүй. 
    8. Би найзтайгаа түүний 4 настай үеэлийг нь харахаар тэднийд байсан юм. Манай найз дахин төрөлтөнд итгэдэг учир дүү дээрээ өөрийнхөө таамаглалуудыг туршиж үзэхээр шийдлээ. Тэр хүүхдийн ойлгохгүй хэдэн асуултыг асууж байснаа “Чи дахин төрөхөөсөө өмнө юу хийдэг байсан бэ?” гэж асуутал дүү нь Кондуктор байсан гэснээ яг л кондуктор хүн шиг хөдлөөд эхэлсэн. Энэний юу нь тийм асуудалтай байгаа юм бэ гэвэл тэр хүүхэд сохор, кондуктор ч гэж юу болохыг мэдэхийн аргагүй байсан юм. 
    9. Хэдэн жилийн өмнө би найзынхаа хүүхдийг харахаар болсон юм. Тэд маш том цонхтой байранд байдаг байсан юм. Орой болсон хойно охин нь өрөө рүүгээ орох гэж байгаад чив чимээгүй зүгээр л цонх руугаа гөлрөөд зогсчихсон. Тэгснээ хэдэн минутын дараа “Аймар байна. Дэндүү аймар байна” гээд миний гар луу үсрээд гараад ирэв. Түүнийг буулгахыг тэр зөвшөөрөхгүй байсан ба намайг сүүлийн 30 минут өөрийгөө чанга гэгч нь тэврүүлээд байлаа. Тэр хугацаандаа “Харанхуй орж ирж байна. Харанхуй орж ирж байна ” гээд давтаад л байсан.
    10. Би дүүгээ унтуулах гээд оронд нь хэвтүүлсний дараа “Чи мэднэ дээ, би хэнийг ч алаагүй. Тэд нарт нь ер нь миний гарыг тайрах шаардлага байхгүй байсан л даа. Гэхдээ тэр газар хавиар нэг цус болсон байсан даа” гэж хээв нэг хэлэв. Дүү маань дахин төрсөн дэлхийн хоёр дайны үеэр нас барсан цэрэг байсан байна лээ. 
    11. Би найзынхаа 3 настай хүүтэй нь эрхэлдээд тоглож байхад тэр гэнэт чин үнэнээсээ “Би амалъя. Би хэзээ ч таны ясыг мэрэхгүй. Би амалья” гэсэн юм.
    12. Энэ явдлыг болохоос хэдэн сарын өмнө би найз залуугаа бууны суманд алдсан юм. Би түүний үеэл дүүг харах гээд гэрт нь нэг удаа очсон. Би санасан сэтгэлээ барьж дийлэлгүй уйлахад байхад дүү нь гүйж ирээд яагаад намайг уйлаад байгааг асуухад нь би найз залуугаа санаад байна гэхэд тэр “Яагаад вэ тэр таны хажууд сууж л байна шүү дээ” гэсэн.
    13. Би нэг хэсэг Сара гэдэг охины хүүхэд асрагчаар ажилладаг байсан юм. Түүнд өөр асрагч зөндөө байсан ч тэр ганцхан надаар л харуулж надтай үлдэхийг хүсдэг байлаа. Гэхдээ тэр нэг өдөр илүү алхаж “Би таныг үхэхээр таныг шилэн саванд хийнэ, тэгж би тантай үүрд хамт байна” гэсэн.
    14. Би Монтанад үеэл дүүгээ харахаар очсон байлаа . Дүү маань “айлгагч” гээд юмны талаар байнга яриад мөн тэрнийгээ ээж аавынх нь унтлаганы өрөөнд амьдардаг гэсэн. Би түүнээс тэр ямархуу харагддаг вэ гэж асууж алдаа гаргасан. Учир нь дүү хэлэхдээ “Өө тэрэнд царай байхгүй ээ” гэсэн юм.
    15. Нэг шөнө би найзынхаа хүүхдүүдийг харах болсон юм. Хамгийн бага нь (5 тай байсан) надаа дүүжилж үхсэн эмэгтэйн зураг зурж өгснөө “Тэр намайг өөрийг нь зур гэсэн. Одоо тэр удахгүй ирнэ. Нуугдаарай” гэж хэлсэн.



    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×