Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хүн төрөлхтөнд гурав дахь нүд үнэхээр байдаг уу?

    Гурав дахь нүдний тухай домог яриа эрт урьдаас өргөн дэлгэрсэн байдаг бөгөөд өдий төдий шашны сахиусан бурхад хоёр хөмсөгний хооронд бас нэг нүдтэй байдаг гээд, энэ гурав дахь нүд нь сансар огторгуйтай шууд харьцдаг холбоос суваг болдог гэж домоглон ярьцгаадаг байна. Эртний Грекийн гүн ухаантан гурав дахь мэлмий нь их тархины төв хэсэгт байдаг, огторгуйн эрчим цэнэг хүний биед нэвтрэн ордог нээлхий хаалга юм гэж үздэг байжээ. Тэхээр гурав дахь нүд үнэхээр байдаг юм гэж үү?

    УСТАЖ МӨХСӨН БОРГОЦОЙЛОГ ЭД

    Эрдэмтэд хүний их тархины задлан шинжилгээ болон орчин үеийн үр хөврөл судлалын онолын судалгаагаар хүмүн төрөлтөн үнэхээр гурав дахь нүдтэй, их тархинд байдаг нэгэнт устаж мөхсөн боргоцойлог булчирхайн эд бол хүмүн төрөлтийн далд нууцлаг гурав дахь нүд байдаг газар юм гэдгийг олж тогтоожээ. Хүний боргоцойлог эд товгор тархины дээд хойд хэсэгт байрлах ба өнгө нь сааралдуу улаан, ойролцоогоор 0.1 0.2 грамм, хүүхэд насанд арай илүү хөгжилтэй, 7 наснаас хойш байхгүй болж эхэлдэг ажээ. Хэдийгээр боргоцойлог эд их тархины нэг хэсэгт хамаардаг ч, их тархины эд эс байдаггүй, харин зөвхөн од хэлбэрт эс болон туяа хийгээд өнгө болж хуваагддаг уурагтай байдаг байна. Энэ бүхэн хүний боргоцойлог эд нь нүдний устаж мөхсөний дараах үлдэгдэл ором гэж үзэхэд хүргэж байгаа юм. Эрдэмтэд судалгаагаар боргоцойлог эд харанхуйд дуртай, гэгээ гэрлээс айдаг, хүчтэй хурц гэрэлтэйд жин нь багасч, эсийн тоо цөөрч, эдийн хуримтлал багасаж чадвар нь буурдаг. Харин харанхуй бүрэнхийд боргоцойлог эд нь нэгэн зүйл бараан эдийг шүүрүүлдэг гормони ялгаруулдаг. Ийм гормони нь хүний махбодын био цаг болон саатуулах чанарын бүрдлийг хянаж хөтөлж байдаг үйлдэлтэй ажээ.

    Төлөггүй зөгнөхүй

    Гурав дахь нүд нь мөлхөгч амьтны бие махбодид бичил зохицуулалт хийдэг. Нарны туяа мэдрэлийн системээр дамжин боргоцоолог эдэд нэвтрэн хүрээд, улмаар боргоцойлог эд нь бүтэн өдрийн гормонид шүүрэл ялгаруулж дохио өгч зааварчилдаг гэж эрдэмтэд үзжээ. Энэхүү эрхтэн нь гэрлийн долгион болон соронзон талбайд маш эмзэг мэдрэмтгий, түүгээр хэт дууны долгион болон дэд дууны долгионыг мэдэж мэдэрч болно гэж зарим эрдэмтэд үздэг байна. Тийм учраас мөлхөгч амьтад газар хөдлөх, галт уул дэлбэрэх зэрэг байгалийн гамшгийг маш сайн мэдэрдэг ажээ. Зевлөлтийн эрдэмтэн Белов зарим төлөг тавилгүйгээр зөгнөж мэддэг чадвартай хүний тархи толгойд буудаг зураг нь боргоцойлог эдийн үйлдлийн үр дүн мөн гэж үзжээ. Их тархи нь огторгуй дахь зарим хэсэг эрчим цэнэгийг хуримтлуулан цуглуулж чаддаг. Тийм учраас боргоцойлог эд нь сансар огторгуйгаас ер бусын төсөеллийн хүчийг олж, түүнийгээ мэдрэлийн доргиулан цочроогч болгон товгор тархины доод хэсэгт хүргэдэг байна. Эдгээр дохио мэдрэлээр дамжин харааны торлог бүрхүүлд очиж, торлог бүрхүүл дээр хийсвэр дүр зураг бий болгоод, түүний зэрэгцээ менөөх дүр зураг мэдрэлийн цочролын хэлбэрээр дамжин их тархины харааны мэдрэмжийн хальсан давхаргад шилжин хүргэж, хүнд сэрэл ухаарал бий болгодог ажээ. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх зураг дүрс нь нүдээ аньж хараагаа хаах үед бий болдог. Төлөг тавилгүй зөгнөн мэдэх чадвар нь бидний өвөг дээдэс гурав дахь нүдээ алдсаны дараагаар гарч иржээ. Энэ бол хэдийгээр нэг таамаглал боловч боргоцойлог эдийн чадварыг хэрэгсэхгүй байж боломгүй билээ.

    Тайлбар: Боргоцойлог эд

    Их тархины доторх шүүрлийн эрхтэн. Завсрын тархины дээд хэсэгт, тархины гурав дахь ховдлын арын захад байрлана. Насанд хүрсэн хүний боргоцойлог эдийн урт нь 5 8 мм, өргөн нь 3 5 мм, жин нь ойролцоогоор 200 миллиграмм, самрын боргоцойн хэлбэртэй байдаг. Тус гормони нь хүүхэд насны дунд үед хөгжиж хамгийн оргил үедээ хүрнэ. Ер нь 7 наснаас хойш аажмаар багасаж, насанд хүрснээр тасралтгүй калыдаж, давсанд уусч үгүй болно.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×