Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хичээлийн анхны өдөр (хамгийн анхны хар арьстай сурагч)

    1957 оны 9 р сарын 4. Дөрвөлжин судалтай гоёмсог даашинз өмсөж, цагаан өнгийн урт тууз энгэрээсээ унжуулсан 15 настай Дороти Коунтс хичээлийн эхний өдөр сургууль руугаа алхана. Түүний элсэн орж буй Харри Хардинг Ахлах сургуульд зөвхөн цагаан арьстнууд суралцдаг юм. Гэтэл тус сургуулийн анхны хар арьст сурагч болсон Доротиг уурлаж жихүүцсэн цагаан арьст сурагчид угтаж авлаа. Түүн рүү чулуу шидэцгээж, “Ирсэн газар руугаа тонил” хэмээн улангасан хашхирцгааж байв. Сургуулийн сурагч охид “Түүн рүү нулим, түүн рүү нулим” гэх эгдүүцлийн үгийг олон дахин давтан орилцгооно. Гэсэн ч Дороти Коунтс ямар ч хариу үйлдэл эс үзүүлэн сургууль руугаа цэх шулуун алхсаар оржээ.

    02e1a770ee02802af08066289d9db606--dorothy-counts-all-white.jpg.91f6224b2279e2b253b3ddfa94ee06b7.jpg

    Хичээлийн анхны өдөр ард хоцорч, дараагийн өдөр хоёр цагаан арьст охинтой танилцсан ч өнөөх хоёр нь бусад сурагчдын дарамт шахалтан дор тэр даруй нүүрээ буруулав. Багш нар түүнийг огт байхгүй мэт үл тоомсорлоно. Сургууль дээрх хувийн шүүгээг нь эвдлэн онгичжээ. Гэр рүү нь залгаж дарамтална, бүр болоогүй аав ээжийнх нь машиныг сүйтгэв.

    5a653f40e4de2_uploads2F20162F92F222Fdorothycounts_1.jpg.12ea3bc8f9788eb84c9815aaab00a40d.jpg

    5a653f40774da_DorothyCounts.jpg.d7364620f209af70635353525801f6bc.jpg

    Ийнхүү 4 өдөр үргэлжилсэн асар их дарамт, доромжлолын эцэст эцэг эх нь түүнийг сургуулиас гаргасан юм. Тэд Пеннсилвани муж руу нүүсэн бөгөөд хожим Дороти Коунтс хар арьстнууд сурдаг Жонсон Смитийн Их Сургуулийг төгсжээ. Гэрэл зурган дээр Дороти Коунтсийн хажууд үл ялиг бухимдангуй алхах эрхэм бол тус их сургуулийн профессор Эдвин Томпкинс буюу эцэг эхийнх нь сайн анд юм.

    b88cd6730dfcfd383e6fa079979a57b1.jpg.664934e8c0828fcbd13f8799f7f1e033.jpg

    Гэрэл зургийг Дуглас Мартин авсан бөгөөд 1957 онд World Press Photo шагналыг хүртжээ. Хожим 2008 онд Харри Хардинг Ахлах сургууль Дороти Коунтс д Хүндэт дипломоо олгосон бөгөөд 2010 онд дөрвөн өдөр элдвээр доромжилж, гадуурхаж байсан сурагчдын төлөөлөл түүнээс албан ёсоор уучлалт гуйсан гэдэг.

    counts.jpg.a44e0269a3894d7183bd6a40ed06137d.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×