Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан атомын бөмбөг

    1945 оны наймдугаар сарын 6 ны нэгдэх өдөр ердийн байдлаараа л эхлэв. Өнгөрсөн шөнө нь хоёр удаа түгшүүрийн дохио хангинасаар байв. Өглөө гурав дахь удаагаа ийм дохио дуугарахад дайны үеийнх болоод тэгсэн үү, хүмүүс түүнд төдийлөн сүйд болсонгүй. Энэ үед өглөөний 7 цаг 09 минут болж байсан юм.

    1200px-B-29_in_flight.jpg.83f17f9b4a5790cf3c210ed23afd3f86.jpg

    Boeing B 29

    5a63cce0abab9_FatMan.jpg.b406d30b4a81a3f20a8e35858142a819.jpg

    “Little Boy” нэртэй бөмбөг

    Хирошима хотын тэнгэрт цорын ганц “Б 29” онгоц гарч иржээ. 8 цаг 14 минут 15 секундэд “Энола гэи” онгоцноос “Малыш” нэртэй бөмбөгийг мулталжээ. Энэ бөмбөгний урт нь 3 метр байв. Бөмбөг хаясан энэ үе бол наймдугаар сарын эхний маш халуун өдрүуд байв. Өглөөний 8 цаг бол хүмүүс ажилдаа явж байсан үе. Бөмбөг хаясны дараа маш хурц гэрэл гарсан байна.

    30manh_rep.jpg.ae3869854b6e55143a4314edaa11a1f2.jpg

    Уильям Лоуренс
    “Нью Йорк таймс”

    Энэ явдлыг нүдээрээ харсан цорын ганц сурвалжлагч Уильям Лоуренс “Нью Йорк таймс” сонинд “Нүд ирмэхийн зуур маш том ногоон гэрэл нарнаас дээш үүлэнд тултал хөөрөхдөө хүний санаанд оромгүй хурц гэрэл орчин тойрныхоо газар тэнгэрийг гэрэлтүүлэв” хэмээн бичиж байжээ.

    Тэр галт бөмбөлөг нь төдхөн мөөг хэлбэртэй арван километр орчим маш том утаан багана болон хувирсан байна.

    Бөмбөг хаясны дараа цацарсан тэр хурц гэрэлд 240 мянган хүн амьдаараа шатжээ. Бөмбег хаяснаас гурав хоногийн дараа бас 80 мянган хүн нас барсан байна.

    Энэ явдлаас гурав хоногийн дараа мөн Нагасаки хот дээр мөн л атомын бөмбөг хаясан. Тэнд 74000 хүн нас баржээ. Тэдний ихэнх нь энгийн иргэд байсан билээ. Тоо бүртгэлээс харахад радиацаас болж зөвхөн 1950 1990 оны хооронд энэ хоёр хотын хэдэн зуун мянган иргэн нас баржээ.

    60.jpg.481b8faf5fa86a26ffb12de7f6ada055.jpg

    Лесли Гровс

    Америкийн нэгдсэн улсын дайнчид ийм хүчтэй зэвсэг хийхээр 1942 онд “Манхэттений төлөвлөгөө” гэгчийг зохион, түүнийг шууд удирдан хэрэгжүүлэх хүнээр Лесли Гровсыг 1942 оны есдүгээр сарын 17 нд томилсон байна.

    Атомын бөмбөг хийх ажлыг шинжлэх ухааны талаас нь америкийн нэрт физикч, профессор Роберт Оппенгеймер удирдав.

    Ингээд 1945 оны 7 дугаар сарын 16 нд америкийн баруун хойд мужид оршдог Нью Мексикод байдаг “Үхлийн хөндий” хэмээх газарт 30 метр өндөр ганц цамхгийн эргэн тойронд 10 км голч бүхий талбайд хүч хэмжих аппарат, хэрэгслэл байрлуулаад 10 км зайтай газар дор гурван ажиглах байр байгуулжээ.

    oppenheimer2.jpg.e0519d5d300734e072a8361fce252fef.jpg

    Роберт Оппенгеймер

    16 км зайтай газарт удирдах цэгийг байрлуулсан байна. Турших бөмбөг нь лийр хэлбэртэй бөгөөд түүнийг “бүдүүн” хэмээн нэрлэжээ. Ингээд л бөмбөгөө туршсан байна. “Бүдүүн” хэмээх бөмбөгний хүч чадал нь 20 мянган ердийн тэсрэх бодисын хүчтэй тэнцэж байв. Бөмбөгний тэсрэлтэнд гучин метр өндер ган цамхаг нь оргүй эвдрэн, туршилт хийсэн газрын ойр орчмын элс нь шил маягийн үйрмэг хэлтэрхийнүуд болсон байжээ. Туршилтын нэг удирдагч физикч Кистяковский тэр өдрийн оройн хоолон дээр нөхдийнхөө дунд маш их зовиуртай байдалтайгаар “Ертөнцийг сөнөх эцсийн мөчид, газар дэлхийд үлдсэн сүүлчийн хүн одоогийн бидний үзэж байгаа зүйлийг л үзэх болно гэдэгт би итгэлтэй байна” гэж хэлжээ.

    Ийм хүчтэй зэвсгийг Японы хоёр хот дээр аваачиж хаясан хоёр онгоцны багийн 12 хүн байсан бөгөөд тэдний зарим нь одоо АНУ ын нэгэн хотод амьд сэрүүн байж байна. Анх хийсэн атомын бөмбөг тийм их хүчтэй байсан юм. Харин өнөөдөр цөмийн зэвсэгтэй орнуудын хийж байгаа тэр бөмбөг анхны тэр бөмбөгнөөс хэдэн арав, зуу дахин их хүчтэй гээд бодохоор хэдий хэрийн хүч чадалтай зэвсэг болох нь тодорхой юм. Хирошимагийн цөмийн дайралтаас 16 цагийн дараа Вашингтон албан ёсны мэдэгдэл хийхэд л япончууд ямар аймаар сүйрэлд өртсөнөө ухаарчээ.


    Хирошимагийн атомийн бөмбөгөнд өртсөн хүүгийн цогцос
    Америкт “Эдгээр цөмийн бөмбөгийг дэлбэлсний “ачаар” хожим амь үрэгдэх байсан олон хуний амийг аварч, дайныг хурдан дуусгасан” гэдэг. Харин Япон улс “Бөмбөгдөх шаардлагагуй байсан, энэ бол хүч чадлаа гайхуулж буйн илрэл, хүйтэн дайны эхлэл болсон. Үүнээс болж маш олон энгийн номхон ард иргзд амь үрэгдсэн” гэж үздэг.

    Азтай хүний дурсамж 1945 оны наймдугаар сарын зургаан. Атомын бөмбөг хаяснаас хойш шархадсан хүмүүсийн тоо улам нэмэгдсээр. Эр эм гэж ялгахын аргагуй болтлоо тулэгдэж, шархадсан олон зуун, мянган хүмүүс энд тэндгүй хашгиралдана. Хүүхдүуд “Халуун байна. Халуун байна” гэж уйлан орилолдож, нялх хүүхдүүд шархандаа шаналан үхэж буй эцэг, эхийнхээ дэргэд хэвтэнэ. Сургууль тараад танил гудамжаар гзр луүгээ явж байсан зр энэ бүхнийг харжээ. Тэр сэтгүүлчидтэй уулзах дургүй. Харийн хүмүүст өөрийн нэрээ хэлэх бүр ч дургүй. Гэхдээ тэр өөрийгөө азтай хүн гэж үздэг. Яагаад гэвэл тэр амьд үлдсэн. Цөмийн дэлбэрэлтэд өртсөн хүний нүд цацраг идэвхт бодисуудад хордож, хүүхэн хараа нь булингартаж, катаракт болжээ. Гол баатрын маань хоёр нүд мөн ийм байсан гэнэ. Тэр үед катаракт радиацын нөлөөгөөр амьтдад илэрдэг байсан ч анагаах ухаан хүнийхийг яаж эмчлэхийг огт мэдэхгүй байлаа. “Атомын катаракт” заримдаа атомын бөмбөгний дэлбэрэлтээс бүр хэдэн жилийн дараа илэрдэг байна. Харин түүний нэг нүдийг эмчилж, хараа оруулсанд тэр эмч нарт ихэд талархдаг, бүр жаргалтай байдаг гэж хэлж болно. Яагаад гэвэл тэр олон жил амьд явж байгаагаар барахгүй гэрлэжээ. Шатан дээр нэгэн хар толбо үлдсэн нь хүний сүүдэр байлаа. Дэлбэрэлтийн төвөөс ердөө 250 метр зайтай орших Сумитомогийн банкны гол хаалганы шатан дээр нэг хүн сууж байв. Асар хүчтэй гэрлийн гялбаа, 1000 бүр 2000 гаран ч байж мэдэх хэмд хүн амьдаараа тулэгдэж, зөвхөн суүдэр нь үлджээ. 1945 оны 10 р сард энэ охин 17 настай байв. Түүний нуруу аймшигтай түлэгдэж. харин цүнхний оосор доорхи хэсэг арай гайгуй. Гэхдээ туүний арьс амьдаараа зулгарч хуулран, насан туршдаа эрэмдэг сорвитой улджээ. Өөр нэг эмэгтэйн арьс бараг ясандаа хүртлээ түлэгдэж шатан, хагарсан нь яг элсэн цөлийн газар мэт. Тэр дэлбэрэлтийн төвөөс дөрвөн километрийн зайд байжээ. Харин мань эр бүсгүйгээс илүү ойр байсан учир ийм зэрэмдэг болсноо гай зовлон гэж үздэггүй гэнэ. Тэрбээр гурван жил долоон сар хэвтээд эмнэлгээс гарсан. Одоо хоёр хүүхдийн эцэг болжээ. Ингээд тэр үлдсэн амьдралаа цөмийн зэвсгийг хориглохын төлөө зориулж байна. Тэр өнгөрснөө дурсах дургүй. Гэхдээ аймшигт үйл явдлын тухай ном бичиж, кино хийж байгаа хүмүүст зөвлөгөө өгдөг. Тэр атомын дэлбэрэлтийг нүдээр харж амьд үлдсэн, харин тэд үгүй.

    1200px-Atomic_bombing_of_Japan.jpg.93be4360109e9b8d6552521ea79125d4.jpga-bomb.jpg.7ab00a97d6c4604b5740c6c2a13c90d1.jpgatomic-bombing-hiroshima-nagasaki.jpg.7d8e5631d13733d40e883244c3b93041.jpgec9a511c47504917a76f10ce6fdde7d0_6.jpg.819ab4ee95a994fd167cd078e2f4ae01.jpghiroshima-.jpg.0b3712ddd0b12df1146ed4dd4acc059a.jpghiroshima-after-bomb.jpg.29ae879ccc4a1f7214ceb59e93fd4245.jpghiroshima-bomb-1945.jpg.1b3b09b7a40f146b03f0ef5528d41883.jpghiroshima-bombing-article-about-atomic-bomb.jpg.ddd8f6bd1767729f66a555e637e112a0.jpgn-obama-c-20160525.jpg.1fd238bc64ba71b1d8f2e21352286c57.jpgss-160525-hiroshima-bombing-archive-09_d907b4e7e6fc0061aec814a14c1bed50.nbcnews-ux-2880-1000.jpg.b90dec0317073ce6609b22fd9d55fa40.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...