Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хачирхалтай ер бусын үзэгдэлүү

    Ор сураггүй алга болсон нуур

    Италийн Доломит нутгийн хадтай уулсын дунд олон сая жилийн турш нэгэн цэнгэг устай жижиг нуур байсаар ирсэн бөлгөө. Гэтэл 1980 оны 7 р сарын тэр нэгэн өдөр олон хүний нүдэн дээр харсаар байтал нь юу ч үгүй алга болж хэсэг шавар, цөөн хэдэн загас үлдсэн байна. Хүмүүс зуны нартай тогтуун өдөр дээрх нууранд ердийнхөөрөө завиар явж, загасчилж, зарим нь эрэг хавиар усанд сэлэн зугаацаж байсан ажээ. Гэтэл эргэн тойронд бүртийх ч үүлгуй тунгалаг, ямар ч салхигүй тогтуун энэхүү нам гүмийн дотор гэнэт нуурын гол хавиас нэгэн хэсэг хуйларсан ус босч дээш цоройсоор, бүх нуурын усыг тэнгэр рүү сорон алга болсон байна. Түүний дараа саяхан болтол нуур байсан гэзэр хэсэгхэн замаг, шавартай хөрс, бас хэдэн усгүйдсэн загас үлдсэн байлаа. Энэхүу гайхамшигт феномен үзэгдлийн талаар усны болон геологи, цаг уурын мэргэжилтнүүд ямар нэгэн тайлбарыг өнөөг хүртэл хийж чадаагүй байна.

    Үйл явдал давтагдах нь

    Гучаад оны үеийн долдугаар сарын нэгэн намуухан орой АНУ н Техас муж улсын Ел Пасо хэмээх нутагт авто замын цагдаа Аллан Фалби хэмээгч нэгэн хурд хэтрүүлсэн ачааны тэргийг хөөж явтал тэр машин гэнэт огцом тоормослон зогстол тэрээр эрчиндээ очиж уг ачааны машиныг мөргөсөн ажээ. Энэхүү ослын улмаас Фалбийн хөлийн артерын судас тасарч цус олгойдож байсан бөгөөд хэрэв энэ үед түүгээр өнгөрч явсан Альфред Смит гэгч нэгэн эр ирж туслаагүй бол тэрээр гарцаагуй үхэх байсан. Смит тэрхүү цагдаагийн хөлийг боон, цусыг нь тогтоогоод эмнэлгийн тусламж иртэл түүний дэргэд байсан байна. Энэхүү амь насаа алдах дөхсөн ослоос хойш таван жилийн дараа Фалбид машиных нь радиогоор нэгэн авто ослын тухай мэдэгдсэн байна. Түүнийг хэргийн газар явж очтол нэгэн машин замаас гарч мод мөргөсөн байлаа. Тэрхүү машиныг жолоодож явсан хүн нь ухаангүй байсан бөгөөд түүний хөлийн артерийн судас тасарч цус олгойдож байсаныг Фалби анхны тусламжийн курсээр үзсэнийхээ дагуу шархан дээр даралтат боолт хийж цусыг тогтоон түүнийг амийг аварсан ажээ. Ийнхүү осолд орсон хүнийхээ амийг аварч санаа амарсан Фалби түүнийг сайн харвал таван жилийн өмнө өөрийнх нь амийг аварсан Альфред Смит байсанд ихэд гайхсан гэдэг. Хүний хувь тавилан гэж…

    Чөтгөрийн мөр

    1855 оны 2 р сарын 8 ны өглөө Английн Девон хэмээх суурингийнхан нэгэн зэвүүцэм зүйлийг харцгаажээ. Урьд өдөр нь орсон шинэхэн цасан дээр шулуухан явсан жижигхэн туурайн мөр байсан бөгөөд өөрөөр хэлбэл ганц хөлтэй амьтан явсан мэт харагдаж байлаа. Энэхүү мөр нь шугам татсан мэт шулуухан явсаар байшинд тулж очоод шууд хана өөд нь явж, дараа нь дээвэр дээгүүр гүйсээр цаад ханаар өөд нь явсан байх ажээ. Энэ үл таних амьтны туурайн мөр цэцэрлэг, гол горхи, тариан талбай, байшингуудын хана, дээвэр дээгүүр шулуухан явсаар замдаа тохиолдох 18 суурин газрыг дайран өнгөрсөн байжээ. Ийнхүу тайлагдашгүй нэгэн зэвуүцэм мөр гарсан нь нутгийн хүмүүсийн зэвүуцлийг төруүлж, зөвхөн сатан чөтгөр л өөрөө ийнхүу ганц хөлөөрөө байшин барилгын хана дээвэрт тогтохгүй шууд гүйж чадна хэмээн үзсэнээс, тэр хавийн хүмүүс харуй бүрий болсноос хойш гадагш гарч чадахгүй олон хоносон гэдэг.

    Орчардын гэр бүлд шүглэсэн хий үзэгдэл

    Английн эзэн хааны усан флотын бага дарга Жое Орчард гэр бүлийнхээ хамт Кентийн Адисхам дахь хувийн байшиндаа амьдрах ажгуу. Далаад оны дунд үеэс тэднийд нэгэн хий үзэгдэл буюу сүнс шүглэх болжээ. Зүв зүгээр байсан хаалга, усны цорго ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар гэнэт хананаас ховхрон байшин дотуур нисэх болсон байна. Юу ч болоогүй байтал тоосгон хашаа нуран унаж, цахилгаан хэрэгслүүд ажиллахгүй болж байлаа. Иймэрхүү байдал нь байшингаа орхихоос өөр аргагүй болгож тэнийх нүүсэн аж. Хэсэг хугацаны дараа Жое Орчард, тэдний байшинд цахилгаан осмосын үзэгдэл (цахилгааны нэвчилтийн үзэгдэл) нөлөөлж байгаа байх гэж оношлоод ойр өнгөрөх цахилгааны шугамаас нөлөөлсөн байж болзошгүй гэж үзэн элдэв цахилгаан газардуулга хамгаалалтыг хийгээд эргээд байшиндаа нүүж иржээ. Тэд байшинд учирсан хохиролыг төлүүлэхээр South Eastem Electricity Board хэмээх цахилгаан станцын удирдлагыг шүүхэд өгч гомдол мэдүүлсэн байна. Гэвч цахилгаан станцын удирдлага энэ гомдлыг авч хэлэлцээгүй бөгөөд улмаар нэгэн өмгөөлөгч хөлслөн тэдний эсэрэг заргалдаж эхэлсэн байна. Ингээд эцэст нь шүүхээс Жое н гэр бүл болох эхнэр Жуне, хорин гурван настай хүү нь хамтран энэхүү цахилгаан станцыг хохироохын тулд дээрхи жүжгийг дэглэсэн хэмээн шийдвэр гаргажээ. Дээрхи шийдвэр гарсны дараа Жуне: “Бид шүүхийн өмнө бүхнийг үнэн байдлаар нь хэлсэн боловч биднийг худалч луйварчид хэмээн үзлээ” гэжээ. Алиных нь зөв юм болоо? Тэр үнэхээр цахилгааны нэвчилтийн үзэгдзл үү? Хий үзэгдэл үү?

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×