Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Харь гарагийнханы тухай материалууд

    Тайлагдашгүй зүйл бүхэн ямагт олны сонирхлыг татдаг. Харь гарагийнхны асуудал ч хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн. Yл ойлгогдох нууцаас хуваалцахыг хүсвэл доорхи материалыг заавал уншаарай.

    Агаарын цэргийнхний “тайлагдаагүй хэрэг”
    1952 оны долдугаар сарын 14 нд агаарын тээврийн "ПанАм" нийгэмлэгийн ДЦ 4 зорчигч тээврийн нисэх онгоцны багийнхан Нью Иоркоос Миами хүртэл нислэг хийжээ. Онгоц 8000 метрийн өндөрт нисч явсан байна. Гэтэл Виржиниа мужийн Норфольк хотын орчимд онгоцны дэргэд гэрэл улайран харагджээ. Удалгүй гэрэл ойртоход улаан нисэх биетээс зургаан ширхэг гал цацарч байв. Нисдэг тавагнууд галуун цуваагаар 30 метрийн голчтой нисэх нь харагдсан байна. Тэдгээр хөлөг онгоц зорчигч тээврийн онгоцны харалдаа нисч байгаад гэнэт гэрэл нь суларч, хажуу тийшээ эргэн нисчээ. Тухайн үед агаарын цэргийнхэн судалгаа хийсэн боловч дээрх нисдэг биетийн талаар ул мөр үлдээгүй байна. Энэхүү адал явдлын тухай баримт агаарын "тайлагдаагүй хэрэг" гэсэн тодотголтойгоор хадгалагддаг байна.

    Нүд нь гэрэлтсэн тод ягаан өнгөтэй адлаа цөцгийгүй байжээ
    1976 оны хоёрдугаар сарын нэгэн орой Жойсе Бовлес хөрш Тед Праттын хамт Английн Чилкомб тосгонд амьдардаг хадмууд дээрээ очсон хүүгээ авчрахаар давхиж явжээ. Гэнэт машин нь доргин чичирснээ замын хажуугийн борооны ус зайлуулах жижиг шуудуун дээгүүр харайн гарч, мотор болон машиных нь бүх гэрэл унтарчээ. Шинэ машин худалдаж аваад удаагүй байсан тул мотор, гэрэл нь шалтгаангүйгээр гэнэт унтарсанд ихэд гайхсан аж. Гэтэл Бовлес, Пратт. хоёр тэднээс холгүй засмал замын дээр нэгэн навчин тамхи хэлбэртэй гэрэлтсэн онгоц аажим хөвөн явахыг харжээ. Тэр онгоцны хажуугийн цонхоор гурван хүн шил шилээ харан суусан байв. Удалгүй тэр ер, бусын зорчигчдын нэг нь онгоцноосоо бууж ойртон иржээ. Тэрхүү хүн дүрстэй амьтан мөнгөлөг өнгөтэй биеийн тамирын хувцас мэт зүйл өмссөн байж. Түүний нүд гэрэлтсэн тод ягаан өнгөтэй атлаа цөцгийгүй байсан аж. Тэр машиных нь хянах самбарыг ихэд сонирхон ажиглахад мотор, гэрэл нь ассан байна. Дараа нь хүн дүрстэй амьтан Болон навчин тамхи хэлбэртэй онгоц агаарт уусан хурдан алга болжээ.

    Утаан дотроос тодорсон Христийн дүр
    1986 оны нэгдүгээр сарын 28 ны өдөр сансрын хөлөг Челенжер хөөрөх талбайгаас холгүй дэлбэрч сүйрсэн. Хөлгийн бүрэлдэхүүнд Америкийн долоон сансрын нисэгч байсны нэг нь багш эмэгтэй байжээ.Энэхүү эмгэнэлт явдлыг нүдээрээ үзэж, бичлэг хийсэн Деби Халл гэх нэгэн эмэгтэй гамшгийн учрыг олох оролдлого хийж байв. Тэрбээр телевизийн дэлгэц дээр гарах гамшигт үйл явдлыг харж суутал гэнэт нэгэн үл ойлгогдох зураг тодорчээ. Кеннедийн сансрын төвийн мэргэжилтнүүдийг гайхалд оруулсан тэр зүйл нь сансрын хөлгийн дэлбэрсэн их утаан дотроос тодорсон Христосын дүр байжээ. Маргааш нь нөхрийнхөө хамт өнөөх зургаа Кеннедийн сансрын төвд аваачиж, мэргэжилтнүүдэд үзүүлсэн байна. Деби Халл дээрх сүйрлийг бурхны тааллаар болсон гэдэгт итгэдэг байна.

    Харь гарагийн хүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юу?
    Виржиниа мужийн Александриа хотын иргэн Ларри Бриант 1983 оны зун АНУ ын Гадаад явдлын яам, Батлан хамгаалах яам, Арми болон Агаарын цэргийн удирдах газар, үндэсний аюулгүй байдлыг хангах газар, Холбооны мөрдөн байцаах газрыг шүүхэд өгчээ. 1950 онд Нью Мексикогийн цөлд унасан өөр ертөнцийн сансрын хөлгийн талаархи мэдээллийг олон нийтээс нуун дарагдуулсан. АНУ ийн Агаарын цэргийнхэн дээрх хөлгийн нэг гишүүнийг одоо хүртэл хорьсоор байгаа юм гэж тэрбээр мэдэгдсэн байна. Холбооны мөрдөн байцаах газрын нэгэн баримт бичгийг дээрх хүний гомдлын мэдүүлэгт хавсаргажээ. Агаарын цэргийн нэгэн шинжээч, "АНУ ын Цэргийн яамны Нью Мексико дахь асар том радарын төхөөрөмжийн айролцоо гурван нисдэг таваг олсон. Тэрхүү сансрын хөлгүүдийн удирдах төхөөрөмж нь дээрх радарын хүчирхэг байгууламжийн нөлөөгөөр гэмтэж унасан бололтой" гэжээ. Мөн тэрхүү сансрын хөлгүүд дугуй таваг хэлбэртэй, төв хэсэгтээ өндөрлөг, арван таван метр орчим голчтой байсан аж. Сансрын хөлгийн нисэгчид нь метр орчим өндөртэй, хүн дүрстэй, цагаан металлаар хийсэн хувцастай байсан байна.  Бриан, тэрхүү хүн дүрст сансрын нисэгч одоо хүртэл амьд, ямар нэг гэмт хэргийн бүрдэлгүй байхад нь хорьж байгаа нь үндсэн хуулийг зөрчиж байгаа явдал гэжээ. Иймээс АНУ ын засгийн газар дээрх өөр ертөнцмйн сансрын нисэгчийг чөлөөлөх, эсвэл түүний шарилыг олон түмнээс нууцлахгүй байхыг шаардсан байна. Ийнхүү тэрбээр Нисдэг тавагны тухай асар олон мэдээллийг нууцлан буй АНУ ын засгийн газрын эсрэг ганцаараа тэмцсэн боловч амжилтад хурээгүй юм.

    Хөлөг онгоцны доороос бамбар шатах мэт их гэрэл гарав
    Манай эриний дөрөвдүгээр зууны үеийн Ромын эзэнт улсын түүхийг бичсэнт "Prprlinprium Liber” гэх бичмэлд олон тооны үл танигдах нисдэг биетийн тухай гардаг аж. Ромоос хойд зүгт орших Сполетиум хотын орчимд дугуй бамбай хэлбэртэй хөлөг онгоцны дороос бамбар шатах мэт их гэрэл гаран агаарт нисч байгаад дороо эргэлдэн газарт унахыг хүмүүс харсан байна. Энэ талаар тэрбээр бичихдээ, “Дараа нь тэрхүү таваг хэлбэртэй зүйл газраас урган гарах мэт тэнгэрт цойлон нисэхэд түүний араас их гал байсан нь нарнаас ч хурц байлаа”гэжээ. Обсекуйусын бичсэн энэ мэдээлэл хорьдугаар зууныг хүртэл уламжлан ирсэн олон мэдээллийн зөвхөн нэг нь юм.




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×