Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хангай зочид буудлын тухай баримтууд

    Нийслэлийн төв хэсэг байрлах Хангай зочид буудлын барилга олон олны турш ашиглагдаагүй. Тус буудлын манаач нар нь ээлж дараалан солигдон зарим нь галзуурч нөгөө хэсэг нь амиа хорлосон тухай яриа олны дунд түгсэн байдаг. “Хангай” зочид буудлын талаар баримт хайж үзвэл:

    • Нийслэлийн төвд, А бүсэд хэрнээ Хангай зочид буудлыг газрын наймаачид болон олигархууд тоолгүй тойрч 23 жил өнгөрчээ.
    • ”Буян” компанийн захиарл Б.Жаргалсайхан энэ барилгын эзэн гэнэ. Тэр зочид буудлыг долоон удаа зарах гээд бүтэлгүйтэж байсан гэнэ.
    • 1984 онд уг буудалд анхны хүн амины хэрэг гарчээ. Нэгдүгээр сарын 2 ны шөнийн 05 цагийн үед нүцгэн бүсгүй өрөөндөө нас барж байжээ. Түүний үхэлд хүргэх шалтгаан нь 11 давхарт байрлаж байсан Чехийн мэргэжилтнүүд гэсэн таамаглал гарч байжээ.
    • Жилийн дараа мөн зочид буудлын 10 давхрын тагтан дээр нэгэн бүсгүй нас баржээ. Түүний үхлийн шалтгаан учир битүүлэг байсан учир удалгүй хэргийг хаажээ.
    • Тухайн үед сэргийлэхэд иргэд хачин жигтэй гэмээр мэдээлэл өгч байж.
    • Долдугаар гуанзтай залгаа байрны оршин суугчид “Нүцгэн эмэгтэй тагт дамжин гүйж, мөн дүүжлүүлж үхсэн эмэгтэй унтлагын хувцастай үүр шөнийн заагаар үзэгддэг тухай хэмээнярьж эхэлжээ. Үүний дараа зочид буудлыг сүнстэй гэнэ гэсэн яриа газар авчээ.
    • 2000 2012 онд тус буудалд 20 гаруй хүн амь насаа алдсан гэж иргэд ярьдаг байна.
    • 2006 онд буудлын манаач Д шатаж нас баржээ. Үүнээс хойш уг буудлын манаачаар ажилласан хэд хэдэн хүн золгүй байдлаар амиа алдсан, зарим нь галзуурч шархадны эмнэлгийг зорьсон гэсэн мэдээлэл байдаг аж.

    Шархадны эмнэлгийн Хурцын тасагт эмчлүүлсэн буудлын манаач Х гэх иргэний гэргий Ө хэмээх эмэгтэй ийм зүйл ярьдаг байна.

    “Хэдэн жилийн өмнө орон гэргүй 11 14 насны 6 хүү, 2 охин гуйсаар байгаад буудлын балгасанд хоносон гэнэ.. Шөнө дунд тэнэмэл жаалууд уйлсаар манаачын амбаарт ороод иржээ. Хүүхдүүдийн нэг нь зургаан давхрын цонхоор гэнэт үсэрчихсэн аж.

    Хэрэг намжиж байхад манаач Х буудлын таван давхраас улалзсан гал манарч утаа олгойдож байхыг хараад тэр даруй гүйсээр таван давхарт гарахад тэнд нөгөө нас барсан тэнэмэл жаал “хар саваа” шараад сууж байна гэнэ. Түүнийг хараад Х шоконд орж галзуурсан талаар тэр өгүүлдэг гэнэ.

    • Хангай буудлыг худалдаж авахаар бизнесмэнүүд лам, бөө залж асуухад “Энэ бол хараал шингэсэн газар. Өөрийн чинь болон гэр бүлийнхний амийг авах газар, боль! гэж зөвлөдөг гэнэ. Тиймээс ч Хангай зочид буудал олон жилийн турш Улаанбаатарын төв гудамжинд балгас болоод байж байгаа бололтой.

    Эх сурвалж updown.mn

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×