Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Хана киноны гол дүрийн жүжигчин Ганцоожийн ярилцлага

    Монголын кино урлагийн ертөнцөд аймшигийн кино тэр болгон байдаггүй. Харин “Facө” студийнхэн хоёр ч аймшгийн кино хийжээ. Энэ хоёр кинонд хоуланд нь тоглосон “Бэрс” КУДС ийн оюутан Х. Ганцоожтой ярилцлаа.

    Амралтаараа кинонд тоглоод завгүй байгаа сурагтай. Сүүлийн үед яагаад дандаа аймшгийн кинонд тоглоод байна аа?

    – Зуныхаа амралтаар нэг кинонд тоглосон. Есдүгээр сард жүжигчин найруулагчийн мэргэжлээр сургуулиа төгсөнө. Би “Facө” студийнхэнтэй хамтарч хоёр ч аймшигийн кинонд тоглолоо. Хон хэрээдийн энхбат гуай “Цусны үнэр” киноны зохиолоо дутуу бичсэн байсан.

    Тэгээд бидэнд энэ зохиолыг гүйцээж бичээрэй, би амжихгүй нь гэж өгсөн. Ингээд манай студийнхэн хамтарч бичээд киногоо хийсэн дээ.

    Манайд аймшгийн кино бараг байхгүй гэж хэлж болно. Танай студийн залуучууд энэ орон зайг сайн мэдэрч дээ. “Хана” киног үзэгчид хэр хүлээж авсан бэ?

    Аймшгийн киног сонирхолтой хийж чадаж байна уу гэдэг үүднээс хүмүүс үздэг юм шиг санагддаг. Ер нь “Хана” киног гарсны дараа хүмүүс Солонгосын аймшгийн киноноос илүү аймаар юм гэж байсан.

    Харин одоогийн энэ кино өмнөхөөсөө илүү аймаар болсон гэж бид дүгнэж байгаа. Уг кинонд 1990 ээд оны үед хоригдлууд хүний мах идэж байсан гэдгийг гаргасан. Ер нь байнга хайр сэтгэлийг харуулсан кино хийгээд байхаар үзэгчид уйддаг.

    Харин аймшгийн киног сонирхолтой сайн хийж чадах юм бол хүмүүс уйдаад байхгүй. Хэрвээ манай студийнхэн хайр сэтгэлийн тухай кино хийгээд байвал тэр болгон хүн үзэхгүй байж магадгүй. Бид аймшгийн киноны орон зайг мэдэрч ажилласан гэж хэлж болно.

    Чиний хувьд гурав дахь киногоо бүтээлээ. Хайр сэтгэлийн эсвэл аймшгийн кино хоёрын алинд нь тоглох илүү хэцүү байх юм. Ер нь яагаад аймшгийн кинонд тоглохоор шийдсэн юм бэ? 

    – Аймшгийн кинонд текст байхгүй болохоор миний хувьд амар байдаг. Зарим хүмүүс яагаад аймшгийн кинонд тоглоод байгаа юм гэж асуудаг. Яахав биенийхээ хэлбэр, пропорцоор нь намайг сонгодог байж магадгүй.

    Намайг жижигхэн гэдгийг мэдэхгүй хүмүүс хараад зарим нь цочиж гайхдаг тийм болохоор аймшгийн кинонд оруулсан байж болно. Би энэ удаа нэг их аймшгийн дүрд тоглохыг хүсээгүй. “хана” кинонд тоглохдоо кинондоо хэтэрхий орчихсон байсан.

    Кинонд тоглосны дараа заримдаа харанхуйд айгаад эвгүй юм билээ. Аймшгийн кинонд тоглосон дүр маань хүнд хүрсэн гэж боддог. Миний гаднах төрхийг харсан ямар ч хүн айхаар хувиргалт хийгдсэн л дээ.

    Ер нь яаж яваад киноны уран бүтээлчдийн нүдэнд өртчихсөн юм. Анх урлагт хөл тавьсан тухайгаа дурсахгүй юу?

    – Миний анхны тоглосон “Нууцлагдсан сэтгэл” киноны найруулагч Дэнсмаа эгч намайг хараад кинонд тоглох санал тавьсан. Би урлагийн хүн болно гэж боддоггүй байсан. Над шиг хүн урлагийн мэргэжилтэй болно гэж хэзээ ч байхгүй. Яагаад гэхээр урлагийн хүн их гоё сайхан байх ёстой гэж боддог байсан. Анхныхаа кинонд тоглосноосоо хойш жүжигчин хүн гоё сайхандаа биш хамгийн гол чадвартай байх ёстой гэсэн бодолтой болсон.

    Урлагийн мэргэжил гэдэг маш хэцүү мэргэжил юм байна. Заримдаа надад шантрах үе байсан.

    Анх кинонд тоглоход хэцүү юм их байсан биз дээ. Хамгийн наад зах нь нуруу намдах ч юм уу?

    Кино урлагийн ямар ч ойлголтгүй хүн чинь эхэндээ айж байсан. 10 ?р ангиа төгсөөд гэртээ байж байхдаа санамсаргүй байдлаар кино зохиоло авсан. Тэгээд л камерын өмнө гараад их загнуулсан даа. Хүнээс айгаад зугтаадаг хэсэг дээр говийн айлын босго их өндөр болохоор түүнд нь тээглэж унаад загнуулна.

    Морь унаж үзэгүй байсан болохоор өглөө босоод л морин дээр мордоостой. Би мориноос буух болоогүй юу гэхээр найруулагч маань суртлаа байж бай гэнэ. Мориноос бууж мордох зэрэгт чац богино хүн чинь их хэцүү. Харин тэр хэсгүүдийг нь хассан.

    Кинонд тоглоод цалин хөлс хэдийг авсан?

    – “Хана” кинонд тоглоод боломжийн хэдэн төгрөг авсан. Ямар ч байсан хэрэгцээтэй юмнуудаа авсан шүү. Гэхдээ мөнгө гэдэг чинь үрэгдэхдээ амархан юм билээ.

    Цаашид ямар дүр бүтээх юмсан гэж бодож байна?

    – Сүүлийн үед түүх судалдаг болоод байгаа. Түүхэнд мөнхөрсөн одой хүн байсан юм болов уу гэдгийг судалж байна. Хэрвээ тийм хүн байсан бол тэр түүхэн одой хүний дүрийг бүтэх юмсан гэж мөрөөддөг. Одой хүмүүсийг судалдаг судлаач байдаг юм билээ. Тэдэнд хандаж өөрийнхөө ийм хүсэлтэй байгаагаа дуулгана даа.

    Чамд нэг залуу хайр сэтгэлээ илэрхийлээд байсан. Тэр залуутайгаа уулзаж байгаа юу?

    – Би тэр залууд өөрийгөө ойлгуулсан. Хайр сэтгэлтэй гэсэн болгонтой харьцаад байх нь надад хэцүү. Би түүнд хэрвээ чи надад хайртай юм бол зүгээр надтай ирээд уулз. Битгий сонин хэвлэлээр зарлаад бай. Та өөрөө өөрийгөө сониноор рекламдаад байгаа юм уу гэж хэлсэн.

    Би өөрөө нэг их сайхан биш л дээ. Гэхдээ түүний биеэ авч яваа байдал, гадаад дүр төрх нь таалагдаагүй. Тэр залуу худлаа сенсааци дэгдээх сонирхолтой байсан юм шиг санагдсан.

    Хааяа тааралдахаараа мэндийн зөрөөтэй л өнгөрдөг. Эрдэнэтэд “Хана” киноны нээлтэн дээр уран бүтээлийг чинь үзэх гэсэн юм гээд ирж байсан. Ирээдүйд намайг хүндэлж хайрлаж чадах хүнтэй сууна. Мэдээж хүн царай зүсийг нь харах л байх даа.

    Тэр залуугийн сэтгэлийг ойлгоогүй юм биш үү. Үнэхээр чамд хайртай байж магадгүй. Ер нь зан зангаа авалцан үерхээд үздэг байж гэж бодогддог уу?

    – Тухайн үед би 10 р анги төгссөн жаахан охин байсан. Хүнтэй үерхэж үзэх гэж яараагүй. Тэр залуу надаас өчнөөн олон ах. 37 настай байсан. Тийм болохоор арай л биш юмаа гэж бодсон.

    Найз залуу байдаг уу. Хэн нэгэнтэй дотно үерхэж үзсэн биз дээ?

    – Найз залуу байхгүй. Амьдралд хөлөө олоогүй болохоор хүнтэй суух бодолгүй байгаа. Надад сэтгэлээ илэрхийлсэн хүн байхгүй. Байсан ч би хүлээж авна гэж боддоггүй. Ер нь хүн надтай дотносох гээд ирэхээр цааш нь түлхчихдэг. Би их зожигдуу зантай. Гэхдээ хааяа найз залуутай болох юмсан гэж бодогддог юм билээ. Заримдаа үеийнхэнтэйгээ хосоороо явж байхыг хараад ганцаарддаг. Хэзээ бусад шиг найз залуутай болчихоод явж байх бол гэж бодогддог юм шүү.

    Танайх удмаараа ийм намхан уу. Бага байхад чинь хүүхдүүд шоглох тохиолдол байсан байх даа?

    – Ээж маань насаараа мал малласан хүн. Бас над шиг жижигхэн. Ээжийн маань ах дүү нар бүгд жирийн хүмүүс. Би айлын ганц охин. Айлын ганц хүүхэд их ганцаарддаг юм билээ. Цаашид гэр бүлтэй болохоороо хоёр хүүхэдтэй болно гэж боддог. Би зургадугаар ангиа төгстөлөө Булган аймгийн Хишиг өндөр суманд сурч байсан. Сумандаа байхад намайг хүүхэд шоолох, дээрэлхэх янз бүрийн юм байдаггүй байсан. Ээж маань одой болохоор хүмүүс намайг тэгж их гайхаад сонирхоод байдаггүй. Манай ээжийн аавын дүү нь бас одой хүн. Бага ангид байхад тарвага, гахай гэж л дооглоно.

    Долдугаар ангиасаа хотод ирээд л шоолуулж, сэтгэл санаагаар унаж, ганцаардахыг мэдэрсэн. Хотын хүүхдүүд чинь шал өөр. Заримдаа ичээд гэрээсээ ч гармааргүй байдаг байсан. Би одой болж төрсөндөө гутардаггүй. Сохор доголон болж л төрөөгүй бол болоо шүү дээ. Миний найз нөхөд бүгд жирийн хүмүүс. Заримдаа тэд намайг намхан гэдгийг мартчихаад байдаг. Одой намхан гэсэн үүднээс надтай харьцдаггүй.

    Би өөрийгөө их азтай хүн гэж боддог. Тэнэг хүнийг тэнгэр түшнэ гэж ярьдаг. Тэр болгон над шиг хүн кинонд тоглоно гэж байхгүй шүү дээ. Одоо ч гэсэн зарим хүмүүс энэ жижигхэн юу чаддаг юм гэсэн байдалтай харьцдаг.

    Хүмүүсийг надтай битгий жаахан хүүхэд шиг харьцаж байгаач гэж хэлмээр байдаг. Би ч гэсэн хүүхэд шиг харьцах харьцааг гаргаад байдаг байх л даа. Айлын ганц хүүхэд болохоор би эрх өссөн.




    Edited by ShiNoBi

    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×