Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хамгийн тэнэг, аймшигтай, солиотой үхлүүд

    Би байгаа цагт үхэл байхгүй, харин түүнийг ирсэн хойно би байхгүй гэж нэгэн гүн ухаантан хэлсэн байдаг. Хамгийн тэнэг үхлийн төлөө олгодог Дарвинийн шагналыг санаачлагчид 1995 оноос эхлэн ер бусын үхлүүдийн талаар материал цуглуулсан байна.

    МЭӨ 458 он. Грекийн драмын зохиолч Эсхилийн толгой дээр гэнэт амьд яст мэлхий унаснаас болоод тэр нас баржээ. Учир нь савартаа яст мэлхий атган нисч явсан бүргэд түүний халзан толгойг чулуу гэж андууран яст мэлхийгээ чулуудсан байна.

    МЭӨ 270 он. Яруу найрагч Косын Филётас нойр хоолоо умартан “Лиарын парадокс” ын гаргалгаа хийсээр амиа алджээ. Онош нь нойргүйдэл.

    МЭӨ 307 он, Грекийн гүн ухаантан Хрисипп инжир идэх гэж оролдож буй согтуу илжгээ харж, дооглон инээсээр элэг нь хөшөөд үхчихжээ.

    1277 он. Ромын пап Иоанн XXI байшин нурахад, шинжилгээний лаборатори дотроо дарагдаж үхжээ.

    1327 он. Эдуард II хааны гэргий Изабелла өөрийн амраг Рожер Мортимерын хамт нөхрөө хаан ширээнээс түлхэн унагажээ. Түүнийг цайзад хорьж нууцаар цаазлав. Тэд төмөр хайлуулан улайсгаж, хааны хойт сүвэнд цутгасан гэнэ.

    1478 он. Кларенсийн герцог Жорж Плантагенетийг торхтой винонд живүүлж алжээ. өөрийн нь хүсэлтээр гэсэн шүү.

    1671 он. Людовик XI хааны тогооч Франсуа Ватель ичсэндээ амиа хорложээ. Тэр хааны үдийн хоолонд захиалсан загас ирэхгүй дэндүү оройтсоноос ийм алхам хийсэн гэнэ. Захиалга ирлээ гэж мэдээлэхээр очсон тогоочийн туслах түүний үхсэн байхыг олж илрүүлжээ.

    1791 он. Хөгжмийн зохиолч, бас гитарчин Франтишек Котзвар янхантай сексдэж байгаад багтарч үхжээ.

    1850 он. АНУ ын 12 дахь ерөнхийлөгч Закари Тейлор долдугаар сарын дөрөвний, маш халуун өдөр баяр ёслолын ажиллагаанд оролцоод хэт их мөхөөлдөс иджээ. Тэгээд ходоод нь өвдсөөр, тав хоногийн дараа нас нөгчив. Тэр албан үүргээ ердөө 16 cap гүйцэтгэжээ. Түүнийг хордуулсан гэсэн таамаглал гарсан. Харин 1991 онд түүний шарилыг гаргаж, шинжилгээ хийн, хордуулаагүй гэсэн дүгнэлт хийжээ.

    1927 он. Английн авто машины уралдааны нисгэгч Пэрри Томас өөрийн машины тасарсан гинжинд оногдон, толгойгоо тасдуулжээ. Тэр 1926 онд тогтоосон өөрийн дээд амжилтаа эвдэхээр уралдаанд оролцсон байна. Пэрри Томас цагт 171 миль хүртэл хурдалсан тул насан эцэслэсэн ч нөгөө хүссэн дээд амжилтаа тогтоож чадлаа.

    1941 он. Зохиолч Шервуд Андерсон хүлээн авалтан дээр шүдний чигчлүүр залгиж, улмаар гэдэс нь үрэвсч нас барав.

    1981 он. Нидерландын 25 настай, Рене Хартевельтийг Парист сурч байхад ангийн нь “хүүхэд” алж, иджээ. Япон эр Иссей Сагава уг нь бүсгүйг үдийн хоолонд урьсан ч түүгээр зоог барьчихсан аж. Түүнийг Япон руу буцаасны дараа удалгүй сулласан сурагтай.

    1993 он. Брюс Лигийн хүү Брэндон Ли “Хэрээ” киноны зураг авалтын үеэр алагджээ. Гар бууны хоосон патроны оронд жинхэнэ сум байсныг хэн ч мэдээгүй гэнэ.

    2003 он. Брандон Ведас хар тамхи хэтрүүлж хэрэглэн, амиа егүүтгэхдээ шууд бичлэг хийн, өөрийн үхлээ эфирээр цацжээ.

    2005 он. “Lee Seung Seop” видео тоглоомын хорхойтон, 28 настай солонгос эр интернэт кафед нас барав. Тэр “Starcraft” тоглоомоор огт амралгүй 50 цаг тогложээ.

    2007 он. Сакраменто хотын, 28 настай Женнифер Стрэнж гэгч эмэгтэй усны хордлого болж амиа алдав. Нутгийн радио станцаас хачин тэмцээн зохиожээ. Хамгийн их ус уусан хэрнээ жорлон яваагүй нь ялах байв. Женнифер тэмцээнд түрүүлэх гэж маш их хичээсэн биш амь насаа золиосолжээ.

    Уншигч та бүхэнд үүнийг сонирхуулах гэхээсээ илүүтэй анхааруулахыг хүсч нийтэллээ. Алаг хорвоод хүн болж төрсөн ховорхон заяагаа дээдлэн, алтан амиа хайрлан, анхаарал болгоомжтой байж, хэзээ ч, ямар ч нөхцөлд иймэрхүү нийтлэлийн баатар болж, Дарвингийн шагналд нэр дэвших гэж бүү оролдоорой гэж хичээнгүйлэн захья

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×