Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хамгийн анхны машин

    Анхны автомашин бүтээгчийн эрхэм хүндэт нэр алдрыг Германы Готлиб Даймлер, Карл Бенз (1844 1929) нар л хүртжээ. Хоёулаа 1885 онд жинхэнэ өөрөө хөдлөх тэргийг зохион бүтээж патентыг нь зохих ёсоор авчээ.

     

    04b246e19f37426c-tbt-i-think-this-is-really-cool-the-1886-benz-patent-motorwagen.jpg.3fdbbc33008efe5267094cc8dfbe3c7a.jpg

    Бенз н бүтээсэн хийн хөдөлгүүртэй тэрэг (Германы 1886 оны 1 р сарын 28 ны өдрийн 37435 тоот патент)

    1886Motorkutsche06.jpg.d5de6b6ef34c0591a40ac80c58e9cd04.jpg

    Бензийн 1886 онд бүтээсэн 4 дугуйтай тэрэг

    Carl_Benz.png.3f032c803fd0019672a7beeac1dac0c4.png

    Карл Бенз (1844 1929)

    Бенз мөрөөдлөө хэрэгжүүлэхийн тулд хөдөлгүүр зохион бүтээж, бусадтай хамтран хийн хөдөлгүүрийн нэгэн жижиг үйлдвэр байгуулж, чөлөөт цагаараа 1885 онд анхныхаа автомашиныг бүтээсэн юм. Долоон жилийн туршид К.Бенз гурван дугуйтай моторт тэрэг хийж байлаа. Энэ тэрэгний бүдүүвч энгийн бөгөөд жолоодлогын хувьд элдэв бэрхшээлгүй байв.

    Бенз маркийн гурван дугуйтай машины боловсронгуй байдлыг харуулахын тулд 1888 онд Бензийн гэргий Берт хоёр хүүгийнхээ хамт нөхрөөсөө нууцаар 180 км замд анхны холын зайн туршилт хийжээ. Бензийн овжин шаламгай гэргий замдаа тосгоны нэгэн гуталчиныд тоормосоо шинээр нөхөж, нэгэн дархны туслалцаатайгаар дамжуулгын суларсан гинжийг богиносгож, цахилгааны утсыг резинээр тусгаарлан сүлбээр зүүгээр түлш өгөх гуурсыг сэтгэж цэвэрлэж явжээ. Тэд хүнсний мухлаг, эмийн сангаас бензин авч байлаа.

     

    Gottlieb_Daimler_1890s2.jpg.c334e5329a65a361860fb39e8a9eaac9.jpg

    Готлиб Даймлер (1834 – 1900)

    Даймлерийн анхны автомашин хоёр дугуйтай байсан нь мотортой дугуй хэлбэртэй болжээ. Даймлер болон түүний шавь нар цаашид дөрвөн дугуйтай, бүхээгтэй, 4 6 суудалтай автомашин хийв. Харин Бенцийг дагалдагсад ХХ зууны эх хүртэл гурван дугуйтай, төмөр утсан хэгээс бүхий дугуйтай, 2 3 суудалтай, хөнгөн төмөр хоолойгоор хийсэн аралтай, унадаг дугуйн залуур бүхий машин хийж байлаа.

    Бенц болон Даймлерийн “морьгүй тэрэг” ийг Герман оронд хэрэглэх хүн ховор байсан. Хотынхон хөдөлгүүрт бензиний уур дэлбэрч сүйд хийхээс айна. Германы сонингуудад бензинээр явдаг тэрэг бүх дэлхийд аюул учруулахыг цагдаагийн газар зөвшөөрөх ёсгүй гэж бичиж байлаа. Даймлер тэргээ шөнөөр хотоос зайдуу турших болжээ. Даймлер хөдөлгүүрээ усан онгоцонд тавихдаа заль хэрэглэв. Усан онгоцныхоо хүрээг тойруулан эргээс сайн харагдахаар шаазан тусгаарлагч дундуур дамжуулах утас татжээ. Усны завь нь бензинээс аюул багатай цахилгаанаар явдаг гэж хотынхонд итгүүлжээ. Явах бүрдээ гал командыг бэлэн байдалд байлгахын тулд хаагуур явах, хаана зогсох тухайгаа цагдаагийн газарт мэдэгдэж байх үүргийг хотын захиргаанаас Бенцэд өгч байлаа. Эдгээр зохион бүтээгчид хожим нь патентаа Францад худалдсан юм. Үүний ачаар Франц удаан хугацааны туршид автомашины үйлдвэрлэлээр тэргүүлэх гүрэн байв. Тэдний патентаар Францын үйлдвэрийн эзэд нь өөрсдийн марктайгаар зах зээлд гарч байв.

    Даймлерийн хөдөлгүүр нь тээврийн хэрэгсэлд зориулсан хөдөлгүүр юм. Хийн хөдөлгүүртэй харьцуулахад уг хөдөлгүүрийн голын эргэлт 4 5 дахин ихсэж, цилиндрын багтаамжийн литрт ноогдох чадал 2 дахин нэмэгджээ. Мөн нэгж чадалд ноогдох жин нь бага байв.

    6_Reitwagen.JPG.87d74ead3e73a26e42a0867e9e381c7b.JPG

    Даймлер нь нэг мөртэй тэрэг (1885 оны 4 р сарын 3 ны өдрийн 34826 тоот патент

    Бенцийн анхны хөдөлгүүрийн голын эргэлт 400 эрг/мин аас хэтрэхгүй байснаас дуу чимээ багатай, эдэлгээ сайтайд тооцогдож байлаа. Бенцийн хөдөлгүүрийн хамгийн сонирхолтой нь орчин үеийн хөдөлгүүрийнх шиг цахилгаан асаалтын системтэй байсан явдал юм. Хөдөлгүүрийн чадал, автомашины хурдыг нэмэгдүүлэх нь хялбар бус байлаа. Хэрэв цилиндрын диаметрийг нэмэгдүүлбэл түүний хана болон тахир голт механизмын эд ангиудад үйлчлэх хүч нэмэгдэнэ. Поршенгийн явалтыг уртасгавал автомашинд цилиндрыг байрлуулахад бэрхшээлтэй болж, тахир голт механизмын эд ангиудын хэмжээ томорно. Энэ хоёрын аль алинд нь хөдөлгүүрийн жин нэмэгдэнэ. Үүнээс болж цилиндрын тоог олшруулах шаардлагатай болжээ. Даймлер анхныхаа хөдөлгүүрийг хоёр цилиндртэй (V маягийн ) хийж байснаа 1891 онд дөрвөн цилиндртэй болгожээ.

    1200px-Robert_Bosch_mit_Hut_1888_-_10031.jpg.46ee4dbeb9933f873e244a5e4fe7b91c.jpg

    Роберт Бош


    Автомашины олон зохион бүтээгчийн анхаарлыг 1895 онд Германы цахилгааны инженер Роберт Бошийн сэдсэн соронзон асаагуур татав. Соронзон туйлуудын хоорондох цахилгаан талбайд якорь хөдөлсөнөөс гүйдэл үүснэ. Гүйдлийн хүч хамгийн их үед якорьтай холбоотой татуурга цахилгаан хэлхээг тасална. Энэ тасалдал шаталтын хөндийд оч үүсгэж ажлын холимгийг дөл авалцуулах ноцоолтыг үүсгэнэ. Энэхүү систем нь тахир голын эргэлт 300 эрг/мин аас хэтрээгүй байвал найдвартай ажиллаж байлаа. Ингэж алхам алхмаар автомашинд тусгайлан зориулсан хөдөлгүүр бий болов.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×