Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Хааны ордонд өлсөж үхсэн нь

    220px-Robert_Nixon.jpg

    Түүхэнд түүнийг
    ингэж дүрсэлсэн байдаг

    15 дугаар зууны үед Английн Чешире хэмээх нутагт Роберт Никсон хэмээх тариачин залуу амьдран суудаг байлаа. Тэрээр дуу цөөтэй, оюун ухаан нилээд хомсдолтой нэгэн байсан ажгуу. Түүний амнаас хааяа гарах шулганаанд хэн ч анхаарал хандуулдаггүй байсан байна. 

    Харин түүнийг хааны албанд очсон хойно хүн бүгд түүний амаас гарах үг бүрийг анхааралтай сонсох болжээ. 
    Нэгэн өдөр тэрээр ногооныхоо талбайд ажиллаж байгаад, "Дик, анхаараарай, Херри анхаараарай, Дик чи их муу байна шүу, Херри чи сайн байна, Херри!... Херри яллаа!" хэмээн ихэд чангаар бархирсан ажээ. Түүний энэхүү хачин байдлыг тэнд ажиллаж байсан хүмүүс сонссон боловч энэ нь тэдэнд огтоос ойлгогдохгүй зүйл байсан тул удалгүй мартацгаасан ажээ. Гэвч маргааш нь Лондонгоос ирсэн шуудан зөөгч шинэ сонин мэдээ сонсгосон нь урьд өдрийн түүний хачин байдлыг дахин санахад хургэсэн байна. Учир нь энэхүу урьд өдөр нь Ричард III хаан, түүнийг эсэргүүцэн боссон Хейнрих Тудорын цэргүүдтэй тулалдаж байгаад алагдсан ажээ. Энэхүү тулалдаан нь Чешире нутагт урьд өдөр нь болсон бөгөөд өнөөх залуугийн хашгирч байсан тэр цаг мөчид их хаан алагдсан байна.
     

    HenryVIII_1509.jpg

    Английн хаан Хейнрих VII

    Түүнээс хойш Хейнрих Тудор, Английн хаан Хейнрих VII хэмээн өргөмжлөгдөж, удалгуй дээрх болсон явдлын тухай сонсоод, тэрхүү оюун ухааны хомсдолтой, далдыг үзэгч залууг урьж, хүн явуулсан ажгуу. Хааны энэхүу зарлигийг сонсоод тэрээр ихэд уурлан, дургүйцэж, Лондон хотод очно гэхээс ихэд айн сандарч, түүнийг авч явахгүй байхыг гуйж байлаа. Тэрээр хэлэхдээ, "Хэрэв би тэнд очвол өлсч үхнэ шүү дээ." гэжээ. Ийнхүү түүний татгалзахыг үл харгалзан хааны ордонд авчраад, туүний ид шидийг шалгахаар, хаан өөрөө нэгэн үнэт бадмаараг эрднийн чулууг нууж, тэрхүү чулууг алдсан тул олж өгнө үү гэжээ. Тэр асуултанд өнөөх залуу маш тайван итгэлтэйгээр хариулахдаа, "Энэхүү эд зүйлийг алдсан бус нуусан бөгөөд нуусан хүн нь туунийгээ олж чадах тул тэр талаар өндөр дээдэст хариулах шаардлагагуй юм. " хэмээжээ.

    Энэхүү явдал Хейнрих VII хааны сэтгэлийг ихэд хөдөлгөсөн тул түүнийг хааны ордонд байнга байлгаж, түүний ирээдүйг харж хэлэх элдэв зөн билгийг бичиж тэмдэглэж байхаар тушаасан байна.
    Никсон энд амьдрах хугацаандаа үнэхээр их зүйлийг урьдчилан хэлсэн бөгөөд, түүний дотор, Английн иргэний дайн, Франц улстай хийх дайн болон их хааны нас барах үйл явдал, цаг хугацаа зэргийг яв цав хэлсэн байдаг байна. Тэдгээрээс зөвхөн ганц зүйл буюу Натвич хэмээх хот нэгэн их далайн давалгаанд арчигдан сүйрнэ гэсэн нь биелэгдэх өдрөө хүлээн өдийг хүрсэн ажгуу.
    Хэдийгээр тэрээр хааны албанд асар их хүндэтгэлийг хүлээн байсан боловч үргэлж өлсч үхэхээс айж байсан бөлгөө. Хейнрих VII хаан өөрийн мөргөн хүнийг дээрх байдлаас тайвшруулахын тулд, "Никсоныг юуг, хаана, хэзээ идхээс ул шалтгаалан хүссэн дор нь биелуулж байх" зарлиг гаргасан байна. Мөн хааны ордноос гадуур явах үед нь түүний бүх хүсэлтийг биелүүлж байхаар нэгэн цэргийг томилсон ажгуу.

    Энэхүү зарлигийг тэр цэрэг бүрэн биелүүлж байсан бөгөөд, харин нэгэн өдөр түүнд ямар нэгэн муу юм тохиолдуулах гэсэндээ түүнийг нэгэн ханын шүүгээнд хийж түгжсэн ажээ. Гэтэл энэ үед тэрхүү цэргийг гадагш нэгэн ажлаар явуулсан бөгөөд тэрээр өнөөх хамгаалах ёстой хүнээ ч даруй мартсан ажээ. Хэд хоногийн дараа хаан аянаас эргэж ирээд мэргэч залууг эрүүлж хайлгатал тэр нь ханын шүүгээнд өлсч үхсэн байлаа.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×