Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Тэнгэрээс амьтан, жимс, цусаар бороо орж байсан тохиолдолууд

    Зоосоор бороо оржээ
    1940 онд Горький мужид сонин учрал тохиолдсон билээ. Зуны нэгэн аагим халуун өдөр Павловын районы Мещера тосгонд дуутай ширүүн бороо асгарч эхэлсэн. Борооны анхны дусалтай л зэрэг олноороо газарт унасан юм нь мөнгөн зоос байсан гэнэ! Бороо арилмагц Мещера тосгоныхон Догшин Иваны үед цутгасан мянга орчим зоос цуглуулжээ.

     
    Иймэрхүү гайхамшгийн цорын ганц үзэгдэл нь энэ байсан хэмээн бүү бодоорой. Тэнгэр цэлмэг байхад ч улаан буудай асгарч, амтат жүрж, аалз унаж, борооны дусалтай хамт үүлнээс мэлхий, загас… газарт ойчиж байжээ. 1954 онд Америкийн Давенпорт хотхонд орсон бүхий л зүйлийг цэнхэр болгосон шөнийн бороо оршин суугчдыг нь мэл гайхаж, цэл хөхрүүлсэн бөлгөө. 1933 онд Алс Дорнодын Кавалерово суурингийн дэргэд аадар бороо үй олон далайн мөгөөрс авчирсан байна. Энэ бүх үнэмшихийн аргагүй үзэгдлийг юу гэж тааварлаж байна даа? Зуны бүгчим өдөр халсан газар дээр үл мэдэг тоосрох хуй олонтаа үүснэ. Түүнийг ажиглан ширтвээс агаарын хуйлрал газраас зомгол, цаас мэтийн янз бүрийн зүйлийг өөртөө татан хийсгэж байгааг амархан олж харж болно. Аадар бороотой үед бүр хүчтэй хуй салхи үүснэ. Ийм тохиолдолд агаарын хуйлрал маш хүнд юмыг ч өндөрт өргөж чадна. Хэрэв ийм хуй салхины замд гол, цөөрөм буюу нуур таарваас ус нь бас л дээшээ татагдаж усан хуйлрал бий болно. Чухамхүү энд л тэр Горький мужид орсон мөнгөн зоос бүхий ер бусын борооны нууц оршиж байгаа юм. Түрүү түрүүчийн аадар борооны ус хөрсийг нь угаасаар газарт булсан зоостой сав ил гарсан байж болох юм. Ширүүн борооны үеэр үүссэн хуй салхи уг газраар дайран өнгөрөхдөө түүнийг агаарт хөөргөсөн байна. Удалгүй агаарын урсгалын хүч суларч улмаар тэд борооны дусалтай хамт газарт буусан ажээ.


    Одесс мужид ойчсон амтат жүржийн хувьд гэвэл хуй салхи дайран өнгөрөхдөө худалдаачны хайрцгийг хэвлийдээ тээж явснаас ийм явдал тохиожээ. Зөвхөн амтат жүрж ч биш шүү дээ. 1890 оны зун Түүл мужийн нэгэн тосгонд догшин хуй нугад будахаар дэлгэж тавьсан зотонг аваад явахыг харсан эмэгтэйчүүд хойноос нь хөөн гүйцгээжээ. Удалгүй харагдахаа больсон хэдий авч тэр явсан зүгт нь гүйсээр л байжээ. Харин салхинд алдсан зүйлээ нөгөө тосгоноосоо эрж олсон. Тэр тосгоны олон хүн хэдэн арван зотон тэнгэрээс бууж ирэхийг нүдэээрээ үзээд айх, гайхах нь зэрэгцсэн ажээ. Олонх нь бурхны ид шид хэмээн бодож байсан билээ. Хуй салхи хийн мандлын дээд давхаргаар үлээх салхитай хамсах үедээ янз бүрийн юмсыг алс хол тээх чадалтай болдог байна. 1904 онд Мароккод хар салхи хүнсний том агуулахыг эвдэлж, тэндээсээ авсан тариаг тээн явсаар Испаний эрэгт хүргэжээ. Нэгэн сууринд гэнэт тэнгэрээс тариа асгарч, хүмүүс ч мэл гайхсан ажээ. Тэгвэл Давенпортод орсон цэнхэр бороо юу юм бэ? Америкийн улиангар, хайлаасны боловсроогүй үрийн тоос борооны дуслыг цэнхэр өнгөтэй болгосон нь илэрсэн юм. Үрийн тоосонд усанд уусдаг будагч бодис болох нөсөө /пигмент/ байдаг. Хүчит салхи үрийн тоосыг агаарт хийсгэж, улмаар бороо ороход цэнхэр болгож будсан байна. Борооны үүлнээс улаан өнгөтэй усан дуслууд ч буух явдал тохиолддог.


    Өнгөрсөн зуунаа эл үзэгдэл хүмүүсийг айлган сүрдүүлж байсан юм. Хүн төрөлхтний нүгэл хилэнцээс болж тэнгэр цусаар уйлж айсуй яваа үйл лайг хүмүүст анхааруулж байна гэдэгт цөөн хүн л эргэлзэж байсан билээ. Гэнэн хүмүүсийг айлгаж байсан тэр “цуст” бороог бас л догшин хуй үүсгэнэм. Зун цөөрөм, намагт байсан тогтонги ус эсвээс ногоон, эсвээс хүрэн улаан туяатай болсон байдаг. Усанд үй түмэн өчүүхэн жижиг бичил биет үржсэнээс усны өнгө хувирна. Тэд маш өчүүхэн учраас зөвхөн сайтар томруулдаг шил буюу бичил дуран авайгаар харж болно. Хуй салхи ийм намаг дээгүүр өнгөрөхдөө усыг нь аваад дараа нь хаа нэгтээ газарт цусны өнгөтэй төстэй бороо оруулах ажээ. Ингэж л мухар бишрэлд бэлэн хоол бэлдэж өгдөг байна шүү дээ! 1813 оны гуравдугаар сарын 14 ний өдөр Италийн Катандзаро хотын оршин суугчдад амьдралынх нь турш хоногшин үлджээ. Эл түүхийг үгээр илэрхийлбээс: “Далайн тэндээс айсуй яваа бөөн хар үүлийг хүмүүс харж байсан. Үд дунд тэр үүл ойр хавийн уулыг нөмөрч, нарыг хааж эхэлсэн. Үүлний өнгө эхлээд цайвар ягаан байснаа гал улаан болж хувирсан. Төдөлгүй хотод харанхуй болж, байшинд дэн асаасан билээ… Улам бүр харанхуйлж, тэнгэр тэр аяараа улайсмал төмөр гэмээр байсан. Аянга ниргэж, улаавтар өнгөтэй том том дусал унаж эхэлсэн. Тэр дуслыг зарим нь цус, нөгөө хэсэг нь хайлмал металл гэж байв. Шөнө агаар цэвэршиж, аянга цахилгаан намжиж, хүмүүс ч тайвширсан билээ”. Гагцхүу байшингийн хана дээвэр, модны навчист үлдсэн улаан толбо л байгаль дээр ямар нэгэн ер бусын юм болсныг илтгэнэм… Энэхүү “цуст” борооны учир шалтгаан нь юу юм бэ? Хар салхи Хойд Африкийн цөлөөс тоос агуулсан их хэмжээний улаавтар тоосыг хийсгэж, Газрын Дундад тэнгис дээгүүр гатлуулан Италийн эрэгт хүргэжээ. Энэ тоос бороотой холилдож цусны өнгөтэй болгосон ажээ. Салхины ийм чадалд гайхах хэрэггүй юм. Тэр тоосыг маш хол аваачиж чадна. 1962 оны гуравдугаар сарын 24 ний өдөр Пенза мужид ягаавтар шар өнгөтэй цас оржээ. Гол шалтгаан нь хүчит салхи африкийн цөлөөс авчирсан тоос байсан юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...