Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Тольны тухай

    Толь бидний хоёр дахь бие түүнийг хагалбал танд долоон жил гай зовлон учирна. Япон улсад толийг машид эрхэмлэдэг. Түүнийг япончууд хаан ширээ, сэлэм болон Гурван Сувдын адил (эрдэм мэдлэг, эр зориг, энэрэнгүй сэтгэлийн билэгдэл болсон) императорын эрдэнэсийн нэг гэж тооцдог аж. Синтойн уламжлалт ёс заншлын дагуу найман талт толийг Аматэрасу хэмээх нарны дарь эхтэй холбон авч үздэг. Сансар огторгуйн туульсад ингэж өгүүлдэг, толь дэлхийд гэрэл гэгээ авчрахын тулд дарь эхийг агуйгаас гар гэж ятгажээ. Толь дарь эхийн дүрсийг ойлгон, түүнийг бурханлиг амарлингуй байдлаас гаргаж чадсан аж. Иймээс түүнийг энх тайван, орон зайн бэлгэ тэмдэг гэж үздэг юм байна. Толь бол сарны билэгдэл. Тэрээр cap шиг дүрсийн дам тусгал билээ. Шиваизмын онол харин гадаад дүр төрх бол толины тусгал гэж сургадаг. Тэд “Толинд туссан дүрс бол толь л гэсэн үг, түүнээс огт ялгаагүй, зөвхөн арай өөр. Түүн шиг, толинд туссан мод, байшин, гол горхи зэрэг нь толиноос огт ялгаагүйн адил орчлонгийн ухамсарт ойж туссан хорвоо дэлхий маань орчлон ертөнцөөс огт ялгаагүй” гэж үздэг. Конго, Бамбар улс, мөн Азийн зарим ард түмэн усан дээрхи толийг шидэт нөлөөтэй гэж мэргэ төлөг хийхэд ашигладаг. Тэрчлэн бөө, төлөгчид устай аяга эсвэл толины тусламжтай сүнс хардаг. Дундад зууны үед толийг бурхны сургаалийн тусгал хэмээн бурхны үгийг тайлбарлах хэрэгсэл болгож байв. Эргэцүүлэн бодож, сэтгэнэ гэдэг нь бурхны хуулийн тусгал болсон толийг эзэмшинэ гэсэн үг. Улмаар тэдгээр хуулийг танин мэдэж чадах юм гэнэ. Түүнээс гадна толь нь гариг эрхсийг, сансрын хуулийг судлах хэрэгсэл. “Агуу толь” хэмээх шашны номыг зохиосон Винсент де Бове “Хүн бол сансрын толь. Тэрхүү толинд үл үзэгдэх ертөнц тусдаг” хэмээжээ. Ингэхэд сэтгэх нь сансрын толь буюу биднийг хүн болон төлөвшихөд нөлөөлдөг аж. Гэрэл гэгээд тэмүүлсэн толь бол төгс бүтээл бөгөөд дотоод амьдралын тусгал юм. Ийм ч учраас хүний нүүр царайг оюун ухааны толь гэдэг байх. Толиноос зарим хүн их айдаг. Энэ нь мухар сүсэгтэй холбоотой. Заримаас дурьдая, итгэнэ үү байна уу өөрөө мэд. Хэрэв толь хагалбал танд долоон жил гай зовлон учирна. Яагаад гэвэл толь бидний хоёр дахь бие болж хувирдаг. Иймээс өөрийг нь хагалсан хүнийг тэр бас гэмтээдэг. Иймээс толь хагарвал гай зовлонгоос сэрэмжилж, том хэлтэрхийнүүдийг хар өнгөөр буд эсвэл урсгал усанд хий. Хагарсан толинд бүү тольд, буг чөтгөр харагдаж мэднэ. Далд ертөнцөд итгэдэггүй хүмүүст сануулахад хагарч цуурсан толь буюу толины хэлтэрхийнд тольдвол та эрч хүчээ алдана. Бүх юм сайнаар эргэвэл тэр шүү, харин муугаар бол таагүй зүйл тохиолдоно. Нялх хүүхдийг толинд бүү харуул, аймхай болно. Түүнээс гадна хэлд орохгүй удах эсвэл шүдлэхгүй зэрэг нөлөө үзүүлнэ. Мөн байнга өвчин тусах магадлалтай. Гэрээс гарч яваад юм мартсанаа санан буцаж ирсэн бол заавал толинд хар, эс тэгвэл зам бүтэлгүйтнэ. Талийгаачийн гэрт толь бүтээдэг нь түүний сүнс толинд тусч, үлдэгсдээ айлгахаас сэрэмжилсэн хэрэг. Эмэгтэй хүн сарын тэмдэг ирсэн, жирэмсэн үед, мөн төрсний дараа толинд харж болохгүй, ядаж л аль болох цөөн харахыг хичээ. Учир нь энэ үед тэдний өмнө булшны нүх нээгддэг гэсэн зарим үндэстэн үздэг. Хэрэв та хэн нэгнийг өөрийн чинь эсрэг муухай зүйл сэдэж байгаа гэж сэжиглэвэл түүнийг толины өмнө аваачихыг оролд. Зэрэгцэж байгаад толинд хар, хэрэв сэжиг таамаг үнэн бол найзын чинь нүүрэн дээр жинхэнэ санаа нь илэрнэ. Өглөө болгон үүдний (зочны) өрөөний толиндоо дөхөж оч. Толиноос 0,5см орчим зайтай (түүнээс хол хэрэггүй) зогсон гараа явуулж “Толь минь энэ гэрт ирэх хамаг муу муухай бүхнийг харуулаач. Манай гэрийнхнийг (нэрсийг тооч) хамгаалаач” гэж гуй. Гэрийн толь маш цэвэрхэн байх ёстой. Долоо хоног тутам, шаардлагатай бол түүнээс олон арч. Угаалгын өрөөнд толь байх онцгүй. Гоё, моодны гэж үздэг байлаа ч та тэр гоо сайхны төлөө эрүүл мэнд, гэр бүлийн харилцаа эсвэл мөнгөө өгөхийг хүснэ гэж үү? Унтлагын өрөөний толийг шөнө унтахдаа хуч, эсвэл өмнүүр нь хөшиг тат. Хос хоёрын орны дээд талд толь байж болохгүй. Зарим айл таазандаа, яг унтлагын орны дээр толь өлгөдөг нь сайн юманд хүргэхгүй. Орны толгой талд толь бүү өлгө, та амьдралдаа олон алдаа гаргах болно. Толь заавал хүрээтэй байх ёстой, тэгснээр тэр таны эрчим хүч, эрүүл мэндэд хор хөнөөл учруулахгүй, гэмтээхгүй.

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×