Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Толинд чөтгөр шулам оршдог буюу нөгөө ертөнцийн хаалга

    1980 аад оны уед Сицилийн нэгэн оршин суугч эр алуурчны алдрыг хүртсэн гэдэг. Хyмүүс түүнийг хармагцаа ээлжит хохирогч нь болохгүйн тулд гудамжны харанхуй булан руу аль болох хурдхан нуугддаг байж. Гэлээ ч хэнбугай ч түүнийг хариуцлагад татаж, ял тулгасангүй. Учир нь тэрээр хүмүүсийг онцгой өвөрмөц аргаар буюу нүднийхээ харцаар алчихдаг байж. Харин мань алуурчин зохих шийтгэлээ хүлээжээ. Тэрбээр нэг удаа дэлгүүрийн лангууны дэргэдэх толинд өөрийгвө удтал  харан зогсчээ.  Чухамхүү энэ тохиолдол л түүний цаг бус ухлийн шалтгаан болсон байна. Юу гэсэн уг вэ? Өөрийнхөө харцнаас болж ухлээ гэж үу? гэсэн хачин асуулт эндээс урган гарна.

    Итгэхэд бэрх ч ийм жишээ баримт цөөнгүй. Үзмэрч төлөгчид толинд олонтаа харахыг цээрлэн номлодог. Яагаад тэр вэ? Толины тусгал дахь нудний харцнаас ойсон цацрагууд тэдгээрийг илгээгчийн бие махбодид хараар нөлөөлнө хэмээн нотолж байсан немцийн эрдэмтэн Карл Ренбахын эөв юм болов уу? Басхүү, толины тусгал харагдахуйц бодит зүйлийг төдийгуй үл узэгдэх аюулт эрим хүчийг ч ойлгодог гэж узэх боллоо. Толины энэ гайхалтай чанарыг дорно дахинд эртнээс ашиглаж иржээ. Праны маш хучтэй урсгалууд хүмүүсийн эрчим хучинд шахалт узүүлснээр бие махбодид нь муугаар нөлөөлж, өвчин уусгэж ч болно гэж энд уздэг. “Эрчим хучний ийм урсгал” ын эсрэг толийг өргөнөөр ашигладаг байнэ. Жишээ нь, хэрэв эрчим хүч айл гэрт хаалга юм уу цонхоор орж ирнэ гэж узвэл тухайн газруудад толийг гадагш харуулан өгөхийг зөвлөдөг гэнэ.

    Манайх шинэ тавилга авлаа. Гэтэл эмээ маань унтлагын өрөөний толийг авахгүй бол өвчин эмгэг салахгүй гээд углэх юм. Үүнд итгэж болох уу? хэмээн нэгэн уншигч асуужээ. Хөгшний зөвлөгөөг дагасан ч болох юм. Толь нь доод астрал хэмээн нэрлэгддэг аюултай эрчим хүчийг ойлгодог гэж ярилцдаг. Хэрэв толь ор луу харсан ахул шөнийн цагаар унтаж буй хүн рүу муу зугийн туяа цацах болно. Иймд толио өөр газар байрлуулах аргагуй бол шөнө ямар нэг зуйлээр хучихад илуүдэхгуй гэсэн заншил олон улс үндэстэнд байдаг.

    Унтаж буй хүмүүсийг толиноос хамгаалах өөр арга ч байдаг аж. Эртний Хятадад орны хөшиг юм уу туүний ойролцоо жижиг дугуй толь өлгөдөг байсан нь муу сүнснүүд тэрхүү толинд өөрийгөө харчихаад хулжин одно гэсэн утга агуулдаг байна. Үүнээс гадна толины тусламжтайгаар “муу” төдийгүй “сайн” эрчим хүчийг ч тусган ойлгож болдог гэнэм. Тухайлахад хэвтэрт ороод босч чадахгүй ахул толь өвчтөнийг гадаад эрчим хучээр хангаад зогсохгүй тааруу ажиллагаатай эд эрхтнийг анагаахад ч тусалдаг байна. Үуний тулд толио шинэ эрчим хүч агуулсан тэнгэр. ой мод зэрэгт 45 хэмийн булантай байрлуулах нь зүйтэй гэнэ.

    “Толиор дамжуулаад өөрийнхеө энергиэр өөрийгөө цэнэглэж, эмчилж болно гэцгээх юм. Энэ үнэн үү?” гэсэн бас нэг уншигчийн асуулт байна. Болноо. Гэхдээ энэ нь бас тоглоом биш толь ашиглаж алганыхаа эрчим хучийг дуудах бага хэрэг. Хамгийн гол нь тольтойгоо харьцах зайлшгүй зайг л тун нарийн мэдрэх нь чухал. Толь арай ойр эсхүл хол байвал бидний эриим хүчийг үр ашиггүй сорохоос өөр нөлөөгүй гэнэ.

    “Эмэгтэйчүүд илүү их тольддог болохоор эрэгтэйчүүдээс эрт хөгширдөг гэсэн нь үнэн үү?” Ийм асуулт ч байна. Тун ч магадгүй. Учир нь тольноос ойсон бидний эрчим хүч эргээд тэжээх бус. харин хамгаалалтын бүрхүүлийг маань “иддэг” байж ч болох юм. Өөрөөр хэлбэл толь хүний эрчим хүчийг сордог гэсэн үг. Иймд их тольдох хэрээр өнгө чалхаа төдий чинээ алдах магадлал өндөр.

    Тольтой тун болгоомжтой харьцдаг Оросууд “энэхүү шулмын бэлэг” нь өөрийн муугийн үйлээр халдварлаад зогсохгүй түунийгээ бусдад халдаадаг хэмээн цээрлэдэг байж. Догшин Иван Грозный өөрийн хатан Мария Иагоягийн толийг зөвхөн сохор дархчуудаар бүтээлгэсэн нь тэрхүү голиор дамжин хараал хүрч магад гэж болгоомжилсных аж. Мөн эмэгтэйчүүдийг жирэмсэн юм уу сарын тэмдэг ирсэн үе, төрсний дараах хэсэг хугацаанд тольдохыг эрс хориглодог Славян уламжлал ч байдаг.

    Германд жирэмслэлтийн сүүлийн сард гэр орныхоо бүх толийг хурааж авдаг ажээ. Энэ бүхнээс гадна толь өөртөө туссан энергийг ойлгодог төдийгүй хэсэгчлэн шингээж авдаг /нөхөн тусдаг/ гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл толины шингээж авсан мэдээлэл хэзээ нэгтээ бидний ухамсарт эргээд нөлөөлдөг гэсэн үг. Тун зохисгүй болсон царай зүсээ янзлахаар тольддогоо сана даа. Үс, толгой, царай зүс өрөвгөр. хувцас хунар үрчгэр байдаг биз. Сэтгэл санаа тун маруухан амьтан толиноос санаа алдан холддог щүү дээ. Гэтэл таны сэтгэлийн таагүй бүхнийг толь хуулж улдчихээд хожим тэр бүхнээ “хуваалцдаг” гээд бодогтун. Иймд та сэтгэл зүйн гоо сайхиы мэргэжилтнүүдийн зөвлөснөөр толины өмнө өөрийгөө харааж зүхэхийн хэрэггүй биз дээ. Хэдий муу муухай харагдлаа ч дор хаяад инээмсэглээд холдогтун. Эцэст нь хэлэхэд уй гашуу, үхэл хагацал тохиолдоход толио бараан өнгийн материалаар хучдаг нь ‘сүнс” толинд үлддэг гэдгийг мэддэгээс болдог гэнэ. Төгсгөлд нь хэлэхэд толийг зүй зохистой хэрэглэж байхгүй бол чөтгөр шулмас, ад зэтгэр. сүнсний хорлолд өртөх нь байна шүү.




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×