Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Та муур тэжээдэгүү тэгвэл та мэдэхэд илүүдэхгүй…

    Sign in to follow this  

    Орчин үеийн парапсихологичдын баталж буйгаар муур нь экстрасэнс шинж чанартай байдаг аж. Муур өвөрмөц зан авиртай, хэнийг хайрлах, хэнд дургүй байхаа өөрөө шийддэг амьтан гэнэ. Ялангуяа хар муурыг мэрэгч төлөгчид ажлынхаа зэмсэг болгож хэрэглэдэг. Жишээ нь эртний Египетэд ган гачиг болсон үед муурыг ашиглан бороо гуйж оруулах ёслол хийдэг байжээ. Египетэд муурыг ариун амьтан гэж бишрэн шүтдэг байсан тул алж болдоггүй учраас  нууцаар үйлддэг байв. Тэгэхдээ заавал эмэгтэй төлөгч  байх ба тарнитай усанд живүүлдэг байжээ. Муурыг айл гэрт аз жаргал авчирч гэрийн сүнсийг аргадан холбоо тогтоодог гэж үздэг ба Орос оронд муур сонгож авах бичигдээгүй хууль бий. Муурыг сонгож шилэхэд арьсны өнгө нь гэрийн эзэн юм уу эзэгтэйн үсний өнгөтэй ижил байх ёстой гэнэ. Хэрвээ тиймгүй бол тэр муур гэрт идээшин дасдаггүйгээс гадна муу юмыг ч дагуулах уршигтай аж. Гэхдээ муурыг их мөнгөөр худалдаж авч болохгүй бөгөөд бас үнэгүй авах ч учиргүй. Билэгдлийн шинж чанартай агуулж цөөн төгрөгийг  чанасан өндөгтэй өгч солилцдог аж. Мууртай болсон айл гэртээ анх оруулахдаа зуухандаа хошууг нь хүргэдэг. Эсвэл гал зуухныхаа өрөөний голд муураа тавивал муур өөрийнхөө хэвтэх газрыг сонгодог гэнэ. Хамгийн сонин нь муур хүнд муу энерги дамжуулдаг газарт очиж хэвтдэг байна. Иймд муур хэвтдэг тэр газарт ор буйдан юм уу, ажлын ширээ, толио тавьж хэрхэвч болохгүй. Муур аливаа муу энергийг биедээ шингээж орон гэрт нь байгаа хар энергийг саармагжуулах буюу арилгадаг. Бас муур нь сайн муу ямарваа өөрчлөлтийг урьдаас мэддэг.

    Мууртай холбогдон үүсдэг зарим гайхалтай үзэгдлээс дурдъя.

    – Орост муурыг ширээн дээр гаргаж хэвтүүлэхийг огт хүсдэгүй Учир нь тэр гэр бүлийн хэн нэг нь нас бардаг гэнэ.

    – Хумсаараа шал маажвал салхилна. Өвөл бол цасан шуурга болно.

    – Хориглосоор байхад хана урвал цаг агаар муудна. Ширээний хөл маажвал адилхан.

    – Савраа долоож дээшээ харан хэвтвэл дулаарна.

    – Сүүлээ долоож толгойгоо  нуувал цаг агаар муудна.

    – Найтаавал бороо орно.

    – Цагираглан хэвтвэл зундаа сэрүүн , өвөлдөө их хүйтэн болно.

    Муурны авир ааш хүмүүсийн амьдрал ахуйд  ч гайхалтай шинжийг үзүүлдэг

    – Муур эздийнхээ хэн нэгний толгойд унтах дуртай болбол маш муу. учир нь ер зөгнөнө.  Хүн өвчилнө.

    – Гэрийн хэн нэг нь хүндээр өвдвөл шал угаасан муу усаа мууран дээр асгаж гадаа түр гаргах юм бол өвчин зайлаад явчихдаг гэх ба биелэх нь элбэг.

    – Муур гурав  дараалан найтаах юм бол хэн нэгэн ханиад хүрнэ.

    – Муур нүүрээ угааж  чихээ самардвал гэнэтийн зочин удахгүй ирнэ.

    – Хадамд гарах гэж байгаа залуу бүсгүйн дэргэд найтаах юм бол аз жаргалтай айл болно.

    – Муур эзнээ хошуугаараа үнсэх юм бол аз завшаантай хэрэг тохионо. Энэ мэтээр аль ч улсад муурыг ид шид, агь тарнийн ёстой холбон тайлбарлах нь олон байдаг ажээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...