Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Танд далдыг харах чадвар бий юу?

    Ер нь хүн болгон өөр өөрийн гэсэн онцлог чадвар байдаг харин түүнийгээ мэддэггүй байх гэж би боддог. Хүн өөрийгөө сайн мэддэгүй ч заяасан ховор чанартай байдаг байна. Энэ нь далдыг харах, зөгнөх чадвар юм. Хонь Бүх ордуудаас илүү зөвхөн энэ ордныхондтэрхүү нууцлаг ертөнцтэй холбогдох, мэдрэх чадвар байгалиас заяасан. өөрсдөө энэ чадвараа нээн илрүүлж, мэддэггүй ч энгийн үедээ тааж, зөгнөж хэлсэн зүйл нь ихэвчлэн үнэн байдаг аж. Гэрэл зураг болон эд зүйлээс нь танихгүй тухай хүний талаар илүү мэдээллийг авч чаддаг. Хонины ордныхон ус болон хувцасанд сайн, муу аль ч энергээ шингээж чаддаг байна. Илүү дэлгэрэнгүй ойлгомжтойгоортайлбарлахадмуу санасан хүнийхээ эдлэж, хэрэглэж буй зүйлд нь өөрийн мэдэлгүй эсрэг энергээ шингээж чадах аж. Энэ ордонд харьяалагдах ихэнх хүмүүс ямар ч хүний нүд рүү нь ширтээд өөрөөс нь юу хүсч буйг дор нь мэдэж чадна. өөрийн зорилгодоо хүрэхийн тулд лам, зурхайчцд үзүүлж, мэргэлүүлж ид шидийн бүхий л домыг хэрэглэж байж санаа нь амардаг.

    үхэр Материаллаг уламжлалыг баримтлагчид. Тэд элдэв ид шид, далдын чадвараа хөгжүүлэхээс илүү өөрийн хийж чадах бодит зүйддээ л итгэдэг байна. Албан тушаал ахих, амжилтанд хүрэх, наймаа болон худалдаанаас ашиг олох гээд … Зарим улс оронд алтан тугалыг эд, баялгийн бэлгэ тэмдэгт тооцдог нь үүнтэй ч холбоотой байж болох аж. Энэ ордны ихэнх хүмүүс зөнч, зурхайчдад итгэдэггүй. Тэр байтугай ердийн өдөр тутмын зурхай унших нь хүртэл ховор. Ямар нэгэн дом, шившлэг хийхгүй юмаа гэхэд хэн нэгэнд ерөөл дэвшүүлсэн бол Олон дахин давтахыг зөвлөж байна.

    Ихэр Энэ ордныхны энерги ихэнхдээ салхины хүчинд үйлчилдэг байна. Эзгүй хээр талд, ой модонд болон уулын оройд гарч өөрийн хүслийг шивнэх юм бол биелэх нь хурдан. Мөн ийм газруудад очсоноор эерэг энергээр цэнэглэгддэг. Харин тэрхүү энерги нь зөн билгийн чадварыг нь идэвхжүүлдэг байна. Ингэснээр хамгийн энгийнээр өөрийгөө шалгахдаа хол байгаа дотны хүнээ хэрхэн, юу хийснийг нь нэг бүрчлэн таамаглахыг оролдож үздэг юм. Ер нь далдыг мэдрэхэд нэн түрүүнд өөртөө итгэж, сэтгэл зүйгээ төвлөрүүлэх нэн чухал гэдгийг бүү мартаарай. Ихрийн ордныхон уран ярих гайхамшигтай чадварыг эзэмшсэн хүмүүс. Тиймээс хэн нэгэнтэй утсаар ярихдаа хялбархан итгүүлж, ятгаж чадна. Мөн хов живд хамгийн идэвхтэй нь.

    Мэлхий Ид шид, зурхайд бус зөвхөн мэргэнд итгэдэг. Тэд ирээдүй, өнгөрсөн үеэ өөрчлөхийг хүсдэггүй, харин тэр талаар мэдэх нь тэдний сонирхлыг ихэд татдаг байна. Тэд өөрсдийн далд мэдрэмжий тайлж, мэдэж чаддаг. өөртэйгээ холбоотой зарим нэг зүйлийг зөгнөж, мэдрэх чадвар нь 80 хувьтай биелдэг. үүнийгээ мэддэг ч бодит амьдралд нийцэх зүйл биш хэмээн үздэг аж. Онц чухал л үед л өөрийн дотоод мэдрэмжээ чагнадаг. Мэлхийн ордынхныг “сэтгэл зүйн тоглогчид” гэж нэрлэж болно. Хүмүүсийн сул болон хүчтэй талуудыг нь чимээгүй ажиглан өөрийн гол зорилгодоо ашигладаг.Арслан Энэ ордныхоо бэлгэ тэмдэгтэйгээ адил байгалиас заяасан хүчтэй энергитэй. өөрийн хүч, зоригтоо итгэдэг тул зөн билэгт төдийлөн итгэдэггүй байна. Харин зүгээр сонирхон уншиж, сонсож өөртэйгээ холбоотой зүйлүүдийгхарьцуулдаг. Гэхдээ энэ ордныхны хүчтэй энерги нь далдыг мэдрэх чадварыг нь бүрдүүлсэн байдаг байна. Харин үүнийгээ мэддэг ч ашигладаггүй. Ийм халуун зүрхтэй хүмүүс өөрийн чадварыг зөвхөн хайр сэтгэлдээ л гаргаж чадна. Тиймээс тэд энэ талбарт хамгийн шилдэг тоглогчид, ялагчид байдаг.

    Охин өөрийн мэдрэмж, чадварыг хөгжүүлэх юм бол маш сайн мэргэ, төлөгчид болно. Энэ ордныхон хөзөр болон гарын алганы хээний мэргэд суралцах авьяастай. Учир нь тэд логик сэтгэлгээ, тоо, жижиг зүйлүүдийг ажиглаж цээжлэхдээ гарамгай. Хэн нэгэн аз турших шаардлага гарвал энэ ордныхоңд бүрэн итгэж болно. Зөн билгийн чадвар нь тэднийг хэзээ ч алдахад хүргэхгүй. өөрийн энэ чадвартаа ч итгэл төгс байдаг хүмүүс. Хэрэв таны ажлын хүн чинь энэ ордонд төрсөн бол нэг удаа мэргэлүүлээд үзээрэй. Түүний хэлсэн зүйл үнэн болохыг та мэднэ. Жинлүүр Хэрэв та энэ ордны хүмүүсээс ямар нэгэн бэлэг, дурсгалын зүйл авч, магтаалын үг соневоос ойрын хугацаанд танд аз жаргал ирнэ гэдэгт итгээрэй. Нар мандах, жаргах гээд байталын аливаа үзэгдлээс өөрийн далд чадварыг цэнэглэдэг. Энэ ордныхон ямар нэгэн сахиустай ба тэрхүү сахиусанд нь далд чадварыхн нь энерги болон аз хуримтлагдаж, хадгалагддаг байна. Хэрэв байдаггүй бол өөртөө ээлтэй үнэт чулуугаа сахиус болгохыг зөвлөж байна. өөрийн энэ далдыг мэдрэх чадвараа нээж мэдээгүй энэ ордын хүмүүс өөрсдийгөө маш азтайд тооцдог.

    Хилэнц Тэдний энерги байгалиасаа ширүүн, хурц , өвөрмөц гэж хэлэхэд болно. Тиймээс од, гаригсын тусламжтайгаар өөрийн болон дотны хүмүүсийнхээ амьдралын ирээдүйг зөгнөж чаддаг. Эңэхүү чадвараа аль болох бусдаас нуухыг хичээдэг. Учир нь амьдралын гол зэвсгээ гэж үнэлдэг. Гэхдээ энэ ордныхон гэрийн домд илүү чадварлагаараа бусад ордноос ялгарна. Хэрэв таны гэрт ямар нэгэн муу энерги байгааг мэдрэх юм бол хилэнцийн ордныхон тэр дор нь зайлуулж чадна. Тэд тоос арчих юм уу аяга угаах мэтээр л таны гэрийг муу энергиэс цэвэрлэх болно. Энэ ордныхон өшөө авагчид байдаг ч өөрийнхөө хүндлэж, хайрладаг хүмүүсийг энергээрээ хол зайнаас ч хамгаалж чаддаг.

    Нум Хэрэв энэ ордныхон далдыг мэдрэх, мэргэ, төлөг буулгахыг оролдох гэж байгаа бол нэн түрүүнд сэтгэл зүй, анхаарлаа төвлөрүулэх хэрэгтэй. Учир нь тэд далд мэдрэмжид итгэдэг ч илүүтэйгээр сонирхол нь дийлж ямар байх бол гэсэн бодол нь давамгайлснаас өөрийн чадварыг мэдрэхгүй байж болно. Энэ ордныхны сул тал нь аливаа зүйлд анхааралгүй ханддагзан юм. Харин далдыг харах чадвараас илүүбусдыг эмчлэх байгалиас заяасан чадвар нь илүү. Гараараа толгой болон шүдний өвчнийг дор нь арилгаж чадна. Ихэнх хүмүүс нь өөрийн эмчлэх чадварыг мэдэлгүйгээр анагаахын мэргэжил эзэмшдэг байна.

    Матар Тэд од гариг, эрхэс болон хөзөр гэх мэт зүйлүүдээс илүү байгалиар далдыг мэдэрч чадна. өөрөөр хэлбэл эзгүй хээр байгальд гараад зогсохдоо өөрийн дотоод дуу хоолойг сонсож чадсанаар ирээдүйг хэлж чадна. Гэхдээ энэ ордныхон далдыг харах чадвартай онцгой хүмүүс бусдыг өөр төрдөг гэж ихэнхдээ боддог тул өөрийн тэрхүү зургаа дахь мэдрэхүйг илрүүлэн нээх нь ховор. өөрийн дотоод мэдрэмҗдээ итгэдэггүй ч тэр нь үргэлж зөв байдгийг мэддэг.

    Хумх Мэргэ нь театрын сайн найруулсан жүжигтэй илүү адилхан болов уу. Учир нь мэргэлүүлж байгаа хүн хэр итгэхээс л түүни й мэргэ шалтгаална. Тэд маш гярхай тул хамгийн энгийнээр бодоход мэргэлүүлж буй хүний байдлыг ажиглаад л тохируулан хэлж өгөх болно. Эцэст нь хэлэхэд энэ ордныхонд далдыг харах, зөгнөх мэдрэмж тун бага. Хумхын ордныхон хэт сэргэлэн тул заримдаа өөрсдөө тэрхүү мэргэндээ гун автаж, өөр шинэ мэргэ, төлгийг зохиож мэднэ.

    Загас Энэ ордныхон амьдралаас үүдэлтэй ямар нэгэн зөгнөж хэлсэн хэл аманд итгэмтгий. Учир нь тэдний хувьд амьдрал дээр нь заримдаа тийм зүйл тохиолдох нь элбэг аж. Сайн энергийг гэрээсээ авдаг. Элдэв дом, мэргэ болон далдыг харах, зөгнөх зүйлд хүч, энергиэ барахыг хүсдэггүй. Харин бусдаар дуртайяа мэргэлүүлнэ. Мэргэ, төлөгт итгэдэг ч хар дом, хараалд итгэдэггүй.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×