Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сэтгэл санааны хүч

    Атлантын далайн эрэг дэх Америкийн загасчидын суурингийхан 1850 оны 7 р сарын нэгэн өглөө дарвуулт онгоцыг харсан байна. Онгоц явсаар гүехэн устай эргийн ёроолд зоогдчихсон байжээ. Төд удалгүй аврах багыхан уг дарвуулт онгоцон дээр гарахад айж чичирсэн нохойноос өөр амь амьтан олдоогүй аж. Гал тогоонд нь шинэхэн кофе буцалж, ширээн дээр нь таваг өрөөтэй байсан байна.

    1894 оны 9 р сард дэлхийн нөгөө хэсгийн Энэтхэгийн далайд Германы “Пиккубен” гэх уурын хөлөг онгоц гурван далбаат “Эбий Эсс Харт” онгоцтой тааралдав. Онгоц тухайн үед аюулын дохиогоо өлгөсөн байв. Германы усан цэргүүд тэр усан онгоцон дээр гарахад багийн 38 хүн бүгд үхэж, ахмад нь галзуурсан байжээ. Иймэрхүү тайлбарлах аргагүй хэрэг явдалууд далай тэнгисийн түүхэнд асар их хуримтлалтай байдаг.

    Усан онгоцны тэмдэглэлд бичигдсэн тэмдэглэлүүд Франц эмч Ален Бомбарыг “Далайд хүмүүс юутай учирна вэ?” гэсэн асуулт руу түлхдэг ч олон тооны судалгаа нь хариуг үл илгээх аж. Тэрээр “Нотр Дам де Пейраг” гэх сүйрэлд орсон онгоцноос 1951 онд хүмүүсийг аврах ажилд оролцож байжээ. Тэр үед тэрээр анх психогений үхэлтэй таарч байсан байна. Хэтрхий их айдас нь хүмүүсийг үхэлд хүргэж байгааг тэр олж мэдсэн байна. Түүний олон олон судалгаанаас хархад далайн сүйрлийн үеэр амь эрсэдсэн хүмүүсийн 30 хувь нь тусламж ирсэний дараа, амь аврагдсан хүмүүсийн 90 орчим хувь нь аюулгүй нөхцөлд байхдаа 3 хоногийн дотор энэ дэлхийг орхисон байдаг байна.

    Жишээлбэл: 1816 онд “Медуза” хөлөг онгоц Африкийн эрэгт сүйрэх үеэр 149 хүн “сал завь” хийн хоол ундаа аваад эсэн мэнд гарсан байдаг. Тэднийг аврах багийхан 12 хоногийн дараа олоход дөнгөж 15 хүн л амьд үлдсэн байжээ. Харин амь аврагдсан 15 хүний арав нь аварсан хөлөг онгоцон дээрээ нас барсан баримт байдаг аж.

    Сэтгэл санаа гэдэг гайхалтай ид шидийг мэдрүүлж чаддаг шигээ аюултай үхлийг хэнийг ч ялгалгүй өгч чаддаг байх юм даа

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×