Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сэрчмаа охины хувь тавилангын зурвас

    ТВ, сонингуудаар тэнд нэг охин биеэ үнэлээд явж байна гэх мэтчлэн адлан ярих тоолонд хүмүүс тэднийг энгэр султай амьтад ингэж явсанаас үхээсэй, Монголын хөгжлийг хойш нь татсан амьтад, эмс ариун бол төр ариун ч гэх шиг зүйлсийг ярьж бүгд ариухан амьтад царайлна. Тэдгээр охид биеэ үнэлэхийг хүсээгүй л байх. Заримдаа бид ярихаасаа өмнө юу болсон юм бол яасан юм бол гэж сайн бодож баймаар… Та нар бусдын амьдралыг шүүхээ мэдэхээс тэдний түүхийг огт мэдэхгүй.

    Батдорж бол социализмын үеийн сайхан сэхээтэн. Дээд сургуулиа төгсөөд нутгийнхаа нэгэн үйлдвэрт инженерээр ажиллаж байхдаа үйлдвэрийнхээ эдийн засагч хүүхэн Бурмаатай тоонот гэрт толгой холбож, удалгүй нэг сайхан охинтой болсон.Охин Сэрчмааг нь гурван настай байхад ээж нь өвчний улмаас хорвоогийн мөнх бусыг үзүүлж, аав, охин хоёр өнчрөн хоцров. Батдорж охиноо хойт эхийн гар харуулахгүй гэсэндээ арван нас хүртэл дахин эхнэр авсангүй. Харин тийм сайхан ажил, мэргэжилтэй хүнд уулзаж учран ор хөнжлийн ажил үүсгэх хүүхнүүд байсан нь ойлгомжтой.Тэгж байтал амьдрал ардчилал, зах зээл хэмээх хатуу самарт шилжиж Батдоржийн ажиллаж байсан үйлдвэр дампууран хаалгаа барилаа. Батдорж ХЭАА байгуулж банкнаас зээл авч мэргэжлийнхээ дагуу нэг жижиг цех ажиллуулаад үзэв. Энэ цехдээ ажиллаж байсан Цэцэгмаа гэх нөхөргүй, хоёр хүүхэдтэй хүүхэнтэй холбогдоод авав. Удалгүй нэг гэрт орон амьдрах болов.Цэцэгмаа ёстой шулам шиг шуналтай хүүхэн байлаа. Батдоржийнд мөрөөрөө амьдраад байхгүй. Ганц охин Сэрчмааг нь ад үзэж, аавыг нь эзгүйд нилээд хэдэн удаа хоёр хүүхэдтэйгээ нийлж байгаа зоджээ. Энэ бүхнийг аавдаа хэлбэл чамайг ална шүү гэж айлган сүрдүүлсэн тул Сэрчмаа охин нэг хэсэг амаа үдүүлжээ. Батдорж үйлдвэрлэл, бизнесээ явуулах гээд толгой өөд татах завгүй. Банкнаас авсан гурван сая төгрөгийн зээлээ төлөөд дахин дөрвөн сая төгрөг зээлж авсан өдөр Батдорж, Цэцэгмаа хоёр дунд ийм яриа болжээ.

    – үйлдвэрлэл гэж зовж байхын оронд Эрээнээс бараа зөөж бөөндөе. Миний нэг найз хүүхэн бас ийм бизнес хийж байна. Дөрвөн сая төгрөг сарын дотор л 12 сая төгрөг болох юм байна.

    – Тэгээд хэн эрээн рүү явах юм бэ?

    – Эхний удаа би найз хүүхэнтэйгээ яваад ирье. Дараачийн удаа чи явна биз.

    Ийм яриа болсны дараа Цэцэгмаа бэлэн гурван сая төгрөг аваад найз хүүхэнтэйгээ хамт эрээн рүү яваад хоёр сар гаруй таг чиг болжээ. Тэгж тэгж нус нулимстайгаа хутгалдсан амьтан орж ирэхдээ,

    – Хятад түнш маань бид хоёрын мөнгийг хулхидчихлаа. Мөнгөө олж авах гэж тэнд хоёр сар ёстой хог дээр гарлаа. Сүүлдээ өлсөж үхэхгүйн эрхэнд биеэ үнэлж, хэдэн төгрөг олоод арайхийж Монголд ирлээ гэсэн байна.Банкны өрөнд унасан Батдоржийг Цэцэгмаа нэг л өдөр үнсэнд хаясан шалз шиг орхиод хоёр хүүхдээ дагуулан яваад өгчээ. Батдоржийн амьдрал өдрөөс өдөрт доройтож байв. Банкныхан өрөндөө хоёр өрөө байр, гэрийнх нь олигтой гэх эд хогшил, цехийн нь тоног төхөөрөмжийг хурааж авав.Сэтгэлийн шаналалд орсон Батдорж архинд сүрхий орлоо. өдөр болгон согтуу. Охиноо дагуулаад айлын хашаанд байх жижиг амбаарт амьдарсан болно. Охин нь аавыгаа өрөвдөхийн дээдээр өрөвдөнө. Сэрчмаа охин хоёр биеэ тэжээхийн тулд 13 наснаасаа эхлэн нууцаар биеэ үнэлж, мөнгөө олж ирнэ.Энэ хооронд Батдорж найрка архи уусаар байгаад дотор эрхтэн гэж авах юмгүй болтол өвчилж, байнга шахам хэвтэрт байх болов. Охин нь өөрийгөө Христийн нэгэн сүмд явж байгаа, сүмийнхэн үнэгүй хоол, хувцас өгдөг, мөн заримдаа мөнгө төгрөг өгдөг гэж худлаа ярина.Тэгснээ байсхийгээд манай сүмийнхэн Дархан, Улаанбаатар явах боллоо. Би төд хоноод ирнэ гэж хэлээд явна. үнэндээ бол Сэрчмаа охин энэ өдрүүдэд Улаанбаатар, Дарханаар явж балчирхан биеэ үнэлж, хэдэн төгрөг олно.Энэ мөнгөөрөө аавдаа болон өөртөө хувцас, хоол унд, эм тан авсаар гэртээ орж ирнэ. Аав нь гэж хоёр нүд нь ухархайдаа ёлтойж, цонхийтол турсан амьтан гэртээ хоол унд ч үгүй угтана. Амьдрал хүнд болохоор удалгүй охин нь сургуулиасаа гарч, биеэ үнэлдэг ажлаа эрхлэх болов.Гэхдээ аймгийнхаа төвд биеэ үнэлэхгүй. Аав нь мэдчихвэл сэтгэлээр унасаар байгаад амархан үхнэ гэдгийг сайн мэдэж байлаа. Тийм учраас биеэ үнэлж байгаагаа ааваасаа маш сайн нууна. Сэрчмаа охины энэ өрөвдөлт амьдралыг ярьсан хамт явж биеэ үнэлдэг 15 настай найз охин нь,

    – Уг нь манай Сэрчмаа онц сурдаг, ангийнхаа хамгийн шилдэг сурагч байсан. Миний хувьд амьдрал боломжийн. Яахав дээ, дэл сул илүү мөнгө олох гэж ингэж явдаг.Сэрчмаагийн багш аавтай нь уулзаад “Та хайран сайхан хүүхдийг яйран болгож баллалаа” гэхэд согтуу байсан аав нь юу ч хэлэлгүй уйлаад байсан. Бид хоёр аймагтаа биеэ огт үнэлдэггүй. Дархан, Улаанбаатараар явж цагаар тав, хоногоор арван мянгаар биеэ үнэлдэг. Сэрчмаа ингэж олсон мөнгөөрөө аавдаа болон өөртөө л юм авдаг.Би бол тансаглаад дуусгадаг. Намайг мөнгөө дуусгахад Сэрчмаа надад мөнгө зээлдүүлдэг. Уг нь манай Сэрчмаа аягүй ухаантай охин. Аавыгаа архинд дуртай юм гэж бодоод байсхийгээд нэг шил архи авч өгч баярлуулдаг.Аав нь бараг насгүй болсон хүн дээ. Гэртээ байнга шахам хэвтэрт байдаг. Би ч гэсэн гэрийнхэндээ Сэрчмаагийн хамт Христийн сүмд явж байгаа гэж худлаа хэлдэг. Сэрчмаа “Цэцэгмаа эгч л бидний амьдралыг балласан” гэж яриад уйлдаг юм гэсэн билээ.

    Сэрчмаа гэх энэ охин өвчтэй аавыгаа тэжээхийн тулд биеэ үнэлж явна. Талийгаач ээж нь айлын ганц охин байсан болохоор тэдэнд туслах хамаатан гэх хүнгүй. Харин Батдоржийн ах дүүс юун тэр хоёрт туслахтай манатай, өөрийгөө яая гэж яваа хүмүүс байдаг тухай Сэрчмаагийн найз охин нулимс дуслуулан ярьсан юм.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×