Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Станфорд сургуулийн түүх

    rawImage.jpg.bcb686a001c91032fb6983d86823b6aa.jpg

    Өнгө зүс, хэв маяг муутай, элэгдэж гандсан хувцастай настайвтар эмгэн, өвгөн хоёр Бостоны галт тэрэгний буудлаас явсаар их сургуулийн ректорын өрөөнд орлоо. Гэтэл нарийн бичиг сандран босч өмнүүр нь хөндөлсөв. Өвгөн “Ректортой уулзмаар байна” гэж хэлэхэд нарийн бичиг “Ректор маш завгүй байгаа. Өнөөдөр та хоёртой уулзах ямар ч боломжгүй” гэжээ. Өвгөн эмгэн хоёр “Тэгвэл хүлээе дээ!” гээд хүлээлгийн буйдан дээр суулаа. Нэлээд хэдэн цаг өнгөрсөн ч эмгэн өвгөн хоёр суусаар л байлаа. Эцэстээ нарийн бичиг тэсэхээ байж ректорт байдлыг хэлж “Хэдхэн минут л уулзаж болохгүй юу. Энэ хоёр хөгшин явах янз алга” гэжээ. Залуу ректор дуртай дургүй хаалгаа нээн эмгэн өвгөн хоёрыг оруулав. Ректор хөдөөний хүмүүст угаас дургүй нэгэн байлаа. Яаж өөрийг нь зорьж ирснийг ойлгохгүй байв. Уур нь хүрч, царай нь барайсан ректор тун янзгүй угтжээ. Эмгэн, өвгөн хоёр Харвардын их сургуульд сурч байсан хүүгээ нэг жилийн өмнө алдсан байлаа. Хүү нь Харвардад сурч байхдаа үнэхээр аз жаргалтай байсан учир дурсгалын хөшөөг нь сургуулийн хашаан дотор босгох хүсэлтэй буйгаа дуулгажээ. Эмгэний яриаг сонсоод ректор уярах нь бүү хэл уурлаж, чанга дуугаар, Хатагтай! Бид Харвардад сураад нас барсан бүх хүмүүсийн хөшөөг сургуулийн хашаан дотор босгоё гэвэл сургуулийн хашаа оршуулгын газар болох байлгүй. Үгүй дээ, хүү минь! Хөшөө биш! Бид танай сургуульд хүүгийнхээ нэрэмжит барилга барьж өгөх болно. Барилга аа! гэж ректор гайхсанаа, Та ер нь нэг барилга ямар хөрөнгөөр босдогийг мэдэх үү. Хамгийн сүүлд ашиглалтад орсон хэсэг гэхэд л долоон сая ам.доллар хол давсан зардлаар боссон шүү дээ гэх нь тэр.

    founding_hero.jpg.825782983f13aea09c1660cbcf3ee3c8.jpg

    Станфорд н гэр бүл

    Ректор яриаг төгсгөх тохирсон хариулт хэлчихлээ гэсэн шиг маадгар харж байлаа. Эмгэн нөхөртөө хандаж “Ийм том их сургууль байгуулахад зарцуулах мөнгө ердөө л долоон сая гэж үү. Тийм бол яагаад өөрсдийн их сургуулийг байгуулж болохгүй гэж” гэхэд нөхөр нь зөвшөөрсөн мэт толгой дохижээ. Ректор гайхсандаа дуугарч ч чадсангүй. Ноён, хатагтай Легенд Станфорд өрөөнөөс сугадалцан гарч шууд Калифорнийн Пало Апьёо руу явцгаажээ.

    2ff0ee92e51456046e6c260a39229c85.jpg.8025bb84095dd9e55cb02a87407a1558.jpg

    Станфорд н гэр бүл

    Эцэст нь Харвардын хувьд юу ч биш болсон хүүгийнх нь нэрийг үүрд дэлхийд дуурсгасан их сургуулийг байгуулсан юм. Энэ бол Америкийн хамгийн алдартай их сургуулиудын нэг болох Стэнфорд байлаа.

    Стэнфорд сургууль одоо хөрөнгө санхүүгийн боломжоороо дэлхийд гуравдугаарт бичигддэг билээ.

    Stanford-Aerial-View-1-1200x674.jpg.1359f8f87d45104feb3cc884950a9dfd.jpgmaxresdefault.jpg.2cc68c28637cc47c3154557cd09eadc4.jpg1024px-Stanford_Oval_May_2011_panorama.jpg.4818b976ac76a339702931309ce09642.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×