Jump to content
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • ShiNoBi
    ShiNoBi

    Сонирхолтой сайтууд

     ГАРЧИГ ДЭЭР ДАРЖ САЙТРУУ ОРООРОЙ. 

    Онгоцны ослын тухай мэдээлэл

    1.jpg.17a08d8a7e23ab01cab8dadaa56cfdbd.jpg

    Энэхүү сайт нь нисдэг онгоцны ослын тухай мэдээллүүдтэй юм. Үүнд тухайн онгоц сүйрэхдээ хэрхэн холбоо баригчаар сүүлийн үгээ хэлсэн болоод хэзээ, хаана яаж осолдсон бүх мэдээлэл бий. 


    Таны үхэх өдөр

    5a9f567ab6c37_2(1).jpg.5a1bdceb9bd80aae5f7544687edde6db.jpg

    Энэ мэдээж худлаа гэдэг нь ойлгомжтой гэхдээ л сонирхолтой. Хэдэн оны хэдэн сарын хэдэнд үхэхийг чинь хэлнэ. 

     

    Хар могой

    Untitled.thumb.png.05debfb207cd27252ad7bd5bbcc9bf8c.png

    Таны хулганыг хар могой дагах болно. Хачирхалтай сайт. Зүгээр л ороод хулганаа хурдан хөдөлгөөд үзээрэй. 

     

    Sunshine Skyway гүүр

    8.jpg.055b7b173a282fce3488b6bb9db6565e.jpg

    АНУ, Флоридад байдаг энэхүү гүүрэн дээрээс жил бүр хүмүүс үсэрч амиа алддаг байна. Зарим нь амь аврагдаж харин зарим нь золгүй байдлаар унаж үхдэг. Зүгээр л энэ үхлүүдийг нь тоолоод суудаг ийм сайт байдаг юм. 

     

    Матрикст орчинд бид амьдрах боломжтой.

    9.jpg.5417c53bddb50ccc2265dcbf8d5293c4.jpg

    Энэхүү сайт нь хүнийг компьютерийн загварчлалаар Матрикс орчинд амьдарч болно гэдгийг тайлбарласан олон арван мэдээлэлтэй. Гэхдээ зүгээр нэг худал хуурмаг биш бөгөөд сайт нь бүхэлдээ судалгаан дээр тулгуурлагдсан шинжлэх ухааны үүднээс бичсэн материалуудтай. Англи хэлтэй хүмүүс уншаад үзэхэд гэмгүй. 

     

    Дэлхий дээрх шинээр мэндэлсэн, үхсэн хүмүүсийн тоолуур

    12.jpg.53d4f55193bf8681be04d0daa2008724.jpg

    Та заримдаа бодож үзсэн үү? Таны хий дэмий өнгөрүүлсэн 10 минутад дэлхий дээр хичнээн хүн төрж, хичнээн хүн нас барж байгаа бол гэж? Тэгвэл та энэ сайтад орж үзээд амьдралын цаг мөч бүр ямар үнэ цэнэтэй вэ гэдгийг мэдрэх болно. 

     

    Цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээлэл

    14.jpg.13b1a06ad3673c967b388625666ed26e.jpg

    Энэхүү сайт нь алдартай хүмүүсийн тухай биш бөгөөд эгэл жирийн шоронд орж цаазын ял сонссон хэрэгтэнүүдийн мэдээллийг оруулдаг сайт бөгөөд тэдгээр хүмүүсийн бүх л мэдээлэл байхаас гадна цаазаар авахуулахаасаа өмнө хэлсэн сүүлчийг үгс нь байдаг юм. Зарим нь үнэхээр өрөвдөлтэй бас зарим нь маш аймшигтай байх нь бий. Уг сайт нь үргэлж шинээр цаазаар авахуулсан хүмүүсийн мэдээллүүдийг нэмж шинэчилдэг юм байна. 

     

    Take This Lollipop

    maxresdefault.thumb.jpg.1322b58f0b98e86a53deb725cfcc0e6f.jpg

    Энэхүү сайтад ороод өөрийн Facebook ээ холбоод үзээрэй. Та яг л аймшгийн кинонд орсон мэт мэдрэмжийг авах болно. 

     

    Цуврал алуурчин болон хүчингийн хэрэгтний блог

    ssd.thumb.png.9283129b9abedad8fd90b8568ce3f635.png

    70 аад оны үед өсвөр наснаасаа насанд хүрээгүй хүүхдүүдийг хүчиндэж алдаг байсан цуврал алуурчин Joseph E. Duncan III н  блог. Тэр насаараа хоригдол ялтай бөгөөд одоогоор шоронд ялаа эдлэж байна. Мэдээжийн хэрэг өөрөө шоронд компьютер тэврээд блог бичээд суухгүй нь ойлгомжтой. Түүний блогын постууд ховорхон шинэчлэгддэг ба гар бичмэлээр шоронгоос танилруугаа захидал илгээж харин танил нь блогт нь бичиж оруулдаг байна. 


    Ахлах сургуульд болсон аллагын тухай

    55.png.558e050abde54d598f50fd0bd7d257b3.png

    Энэхүү сайт нь 1999 онд Колумбын их сургуульд болсон масс буудалцааны тухай сайт юм. Энэхүү сайтад тухайн үед ахлах сургуульд хүмүүсийг олноор нь буудаж алсан Eric Harris болон Dylan Klebold н алуурчид болохоосоо өмнө хийсэн видеонуудыг оруулсан бөгөөд үүнийг нь хүмүүс бүтнээр нь үзэж болох юм. Энэхүү эмгэнэлт үйл явдлыг энэхүү сайт сурталчилж хүмүүсийг ийм зүйлд уруу татаагүй ба гол нь ийм зүйлээс сэргийлээсэй гэсэн мессежийг хүмүүст өгч байгаа юм байна. Сайтыг хийсэн хүмүүс эдгээр буудалцааныг зохион байгуулсан ахлах сургуулийн залуусаар жишээ авч гэнэн тэнэг зангаасаа болж том алдаа хийж байгааг тухайн видео бичлэгүүдээс хүмүүс үзээд ухаарч, ийм зүйл хийхгүй байхыг уриалж байгаа юм. 

     






    • Thumbs Up 1


    User Feedback

    Recommended Comments



    Guest
    You are commenting as a guest. If you have an account, please sign in.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×