Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сид болон Нэнси

    Sex Pistols хамтлагийн дуучин Сид Вишез болон түүний найз бүсгүй Нэнси Спанжен нар дэлхий дахид панк лав гэж юу байдгийг үлгэр жишээгээр харуулсан хос. Тэд мансуурлаас хэзээ ч гарч байгаагүй. Зодолдоно, хэрэлдэнэ. Тэд нэгэн удаа  моторт завьны тэмцээнээс 1000 доллар хожсон байлаа. Тэдний дилер болох Роберт нь тэдэнд алкохолтой Tuinol хэмээх хар тамхи өгөхөд Сид ийн өвчний шинж тэмдгийг гаргажээ. Түүний галзуу мэт өвчин хөдөлсөн тул Чэлсий зочид буудлын бүх хаалгыг тогшин хар тамхи өгөөч гэж хашгарчээ. Сид Нэнсигийн байгаа өрөө рүү мөлхөлж ороод их догшин зан гаргаж эхэлжээ. Бүсгүй Сид ийн нүүрийг алгадаж, хугарсан байсан хамрыг нь цохиж түүнийг улам их уурлуулжээ. Сид түүнд хариу барихаар шийдэж 7 инчийн урт хутга бариад түүнийг сүрдүүлжээ. Тэдний хувьд үерхэл нь цаашлах ямар ч аргагүй байв. Хэдэн минутын дараа тэд бие биенээсээ ичиж юу ч дуугарсангүй суусаар байв. Нэнси өөрийн барьсан хутгаа  тавиад даавуугаар ороожээ. Тэр орон дээрээ хэвтээд өгөв. Тэр үеэр Сид ариун цэврийн өрөө орж биендээ бяцхан эмчилгээ хийчээд орж ирэхэд Нэнси үхсэн байлаа. Тэрээр 21 нас арай л хүрээгүй байв. Цагдаа нар түүнийг нас барснаас 7 цагийн дараа цогцсыг нь олжээ. Энэ бол 1978 оны 10 сарын 12ны өдөр байлаа. Гол сэжигтэн нь Сид. Гэвч хоёр сарын дараа гэхэд тэрбээр хар тамхи хэтрүүлэн хэрэглэснээс болон хорвоог орхисон билээ. Сид найз бүсгүйгээ алсан гэсэн цуу яриа гарах болж улмаар Сидийн үхлийг Нэнсиг алсанаас болж амиа хорлосон уу гэх асуудал дэвшүүлснээс хойш тэдний хэрэг эзэн холбогдогчгүй хэмээн хаагдсан юм.

    a8ecf2d76d06a74329c233a11b868533.jpg.99826ba97152f494ef33b79eda07c8d2.jpg

    Нэнси болон Сид

    1401x788-sex-pistols.jpg.745d788048e6455bc20ce0aabc072607.jpg

    Sex Pistols хамтлаг

    scenecrime1.jpg.de0663f97054c3260525b13c596ba226.jpg

    Нэнсий Спанжений үхсэн байх үеийн зураг

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×