Jump to content
Хориотой Сайт
  • БҮРТГҮҮЛЭХ

Манай сайтад бүртгүүлсэнээр дан ганц мэдээ үзэх бус Форумд өөрийн үзэл бодлоо бусадтай хуваалцаж хувийн зурвас ашиглахаас гадна сайтын гишүүдтэй танилцаж чөлөөт цагаа хөгжилтэй өнгөрүүлэх боломжтой. Нэвтрэх - otherwise Бүртгүүлэх Бидний дэмждэг танд баярлалаа!

Форум гэж юу вэ?
Форум нь бусадтай өөрийн үзэл бодол, мэдээллээ хуваалцах нэгэн шинэ орон зай бөгөөд.
өөрсдийн сонирхдог зүйлсийнхээ талаар ярилцах бүрэн боломжтой.
Хориотой Discord сервер
Discord ашигладаг Хориотой сайтын гишүүд нэгэн дор цугларч чатлаж, хамт дуу сонсож
Сайтад нэмэгдсэн шинэ мэдээллийн тухай ярилцах боломжтой.
Санал хүсэлт
Сайтад нэмүүлэх мэдээлэл болон бусад сайттай холбоотой санал хүсэлтээ бидэнд илгээгээрэй.
Та бүхний санал хүсэлт болон хамтран ажиллах хүсэлтийг бид таатай хүлээн авах болно.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Сельве дэхь чулуун бөмбөлөг

    Sign in to follow this  

    Косто Рики уулын зүүн өмнөд өнцөг Панамын хилээс холгүй орших Пальмар гэдэг газар 1,5 2 метрийн голчтой гайхалтай чулуун бөмбөлөгийн бөөгнөрөл байдаг. Тэдгээр нь замбараагүй шидэгдсэн байдалтай орших ба хэзээ нэгэн цагт энд туулшгүй ширэнгэн ой Номхон далайн эргээс 12 милийн (ойролцоогоор 19 км гаран зайд) зайд байжээ. Эдгээр хэдэн зуу, магадгүй хэдэн мянган жилийн настай ч байх магадлалтай. Хамгийн гол нь эдгээр нь одоо ч бүрэн судлагдаагүй байна. Чулуунуудын гадаргуу маш хатуу бөгөөд галт уулын чулуулагийн төрөлтэй атал нутгийн гүн дэх ууланд байхаас биш бөмбөлөг хэлбэртэй тааралддаггүй. Чулуунууд заримдаа бүтнээрээ ил байдаг бол зарим нь тал нь ил, тал нь хөрсөнд байх жишээтэй. Бүүр жижиг чулуун дээр тавьчихсан мэт байх нь их байдаг аж.


    Чулуунуудын дор нутгийн соёл иргэншилийг илэрхийлсэн зүйлс мөн олддог. Зарим бүлэг чулуу нэг шугаманд байрласан байдаг байна. Түүнийг 500 жилийн настай гэх таамаг байдаг ч, хэрэв хүн бүтээсэн бол гайхалтай хүнд хүчир хөдөлмөр, ба юуны тулд хийсэн бэ гэдэг тайлагдашгүй хэвээр байсаар…

    1954 онд анх энэхүү чулуунуудыг судалсан доктор Самуэль Лотроп: “энэ бол тэнгэрийн гэрлийн харилцан солбилцолын зураг” хэмээн төсөөлсөн байдаг. Гэхдээ ийм зураг хэнд хэрэгтэй юм болоо?


    Майя болон Индианчуудын соёл иргэншил Панамын хүзүүвч хүртэл тархаж од эрхэсийг ажиглан байрлал тогтоох зорилгоор чулууг байрлуулсан байж болох аж. Гэхдээ энэхүү бүс нутаг уртраг, өргөрөгийн өвөрмөц ач холбогдолгүй газар. Мөн энэ нутаг нь Стоунхенж мэтийн төвтэй харьцуулахад огцом огтлолцод оршиж бөмбөлөгүүд нь нэг хавтгайд бус эмх замбараагүй тархсан байдалтай байдаг. Энэхүү чулуун бөмбөлгүүдийн талаар Астрономын таамаглалаас илүүтэйгээр Топографын таамаг давамгайлж элгээр чулууд нь газар нутгийн баримжаа, хот байгуулалт, нутаг дэвсгэрийн хэмжилт тэмдэгттэй холбоотой байх магадлалтай аж. Бас нэгэн таамаг бол эдгээр чулуунууд нь мөнгөний үүрэг гүйцэтгэж байсан байх магадлалтай. Номхон далайн зарим арлын иргэд өнөөг хүртэл өнгөлсөн дугуй чулуун мөнгийг өнөөг хүртэл хэрэглэсээр ирсэн ба хүн төрөлхтний хамгийн ариун нандин боловсронгуй мөнгөн тэмдэгт гэж үздэг байна. Чулууг олборлох, боловсруулах, улмаар мөнгө болгоход маш их хүч, цаг зарцуулдаг учраас чулуун бөмбөлөгүүд өөрийн гэсэн үнэ цэнэтэй болдог байна. Иймд бөмбөлөг капитал, банк, задгай мөнгө гэх мэт маш олон төрөлд ангилагдах боломжтой ба санхүүгийн ийм систем ер бусын найдвартай гэж үздэг байна. Чулууний хэмжээгээр мөнгөний үнэ цэнэ хэмжигдэнэ.  Яагаад чухам бөмбөлөг хэлбэрийг сонгосон юм бол? Нэгдүгээрт: Бөөрөнхий бол сэтгэлийн билэгдэл ариун зүйл гэж үздэг. Хоёрдугаарт: чулууг бөөрөнхийлнө гэдэг маш хэцүү, өндөр үнэ цэнээр бий болдог. Гуравдугаарт: Бөөрөнхий чулууг зөөж тээвэрлэхэд хялбар байсан аж. Гэхдээ энэ нь бол өнгөцхөн таамаг шиг санагдана.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...