Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Рашмор уулын түүх

    1941 он: Америкийн бэлгэдлүүдийн нэг Рашмор уулын үндэсний дурсгалын цогцолборыг бүтээж дууссан байна. Энэ ажил 1927 оны наймдугаар сарын 27 нд эхэлжээ. Уулын хадан цохионд Жорж Вашингтон, Томас Жефферсон, Авраам Линкольн, Теодор Рузвельт нарын барельефийг сийлсэн байна. Баримал бүр нь 18 метрийн өндөртэй, 100 км ийн цаанаас харагддаг. Энэ дөрвөн Ерөнхийлөгчийг Америкийн гүн ухаан, нэгдэл үндэсний үзлийн бэлгэдэл гэж үздэг. Хөшөөг бүтээгч барималчин Гутзон Борглум хаданд АНУ ын тусгаар тогтнолын тунхаглалыг сийлэх санаатай байсан ч амжилгүй нас эцэслэсэн юм. Бараг бүх өдрийн турш баруун талаасаа нар тусч байдаг Рашмор уулын бараг тэгш хадан цохионд Вашингтоны хөргийг 1930, Жефферсонынхыг 1936 онд, Линкольнийг 1937 онд, Рузвельтийнхийг 1941 онд бүтээжээ.

    Mount_Rushmore_National_Memorial.jpg.768660f369d106c1b52d9d15b2fcdc6b.jpg

    Рашмор уулан дахь Хадан сийлбэр

    Хоёр Дакота (сиу омгийн улаан арьснуудын хэлээр бол “дакота” нь “анд нөхөр, холбоотон” гэсэн утгатай) муж улсыг адилхан тэгш дөрвөлжин хэлбэр бүхий газар нутагтай, нийт талбай, хүн амын тоо нь бараг ижил учир ихэр гэж америкчууд үздэг билээ. Цагаан арьстнууд анх ирэхэд Дакота нь тоймгүй олон сарлаг, цагаан сүүлт зээр гөрөөс бэлчисэн, баавгай зэрэг олон зэрлэг араатан бүхий өвс битүү халиуран найгасан эл хуль нутаг байв.

    Канадын дорнод нутгаас ирсэн арьс, шир наймаалж амь зуудаг франц иргэд энд анх хөл тавьжээ. өмнөд Дакотын соёлын хөгжилд Х1Х зууны далаад оны үед болсон “Алтны хийрхэл” багагүй ул мөр үлдээж тэр үеэс хил хавьд дур зоригоор аашилж хүчтэнийг бишрэн шүтэж хуулийг эс тоодог уламжлал өвлөгдөн иржээ. Тус мужийн Миссури мөрний 7 цаад эргийн “Зэрлэг өрнөд” гэж нэрлэгдсэн хуурай газар нутагт оршин суугчдын ахуйн тохижилт нилээд тааруу билээ.

    Хоёр Дакота муж улс ашигт малтмалаар баян ба өмнөд Дакота жилд 9 10 тонн алт олборлодог, аялал жуулчлал сайтар хөгжжээ. Үндэсний “Беденс” цэцэрлэгт хүрээлэн, уурхайчдын домогт Дедвуд тосгон жуулчдын анхаарлыг голлон татна.

    07c0f90e0816d5bbed78c6196221505c--mount-rushmore-carving.jpg.75e57577a49899b6f8d9e856a3be0264.jpg

    түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон

    Рапид Сити хотоос дөчин километрийн зайтай орших Маунт Рашмор уулын хаданд сийлсэн АНУ ын дөрвөн ерөнхийлөгч Ж.Вашигтон, Т.Жефферсон, А.Линкольн, Т.Рузвельт нарын 18 метр өндөр дүрс бүхий аврага том дурсгал үнэхээр гайхамшигтай. Уг гайхамшгийг нэрт уран барималч Ж.Г.Борглемийн төсөл түүний удирдлагаар 1927 1941 онуудад бүтээжээ. Тийм дурсгал хийх санааг нутгийн оршин суугч, түүхч, утга зохиол судлаач Доан Робинсон жуулчдыг татах зорилгоор анх гаргажээ. 1924 онд тэрхүү санаагаа уран барималч Гатсон Борглемд танилцуулж хоёул “ардчиллын ариун нандин шүтээн” болох ерөнхийлөгчдийн аврага том баримал хаданд сийлэхээр тохиролцжээ. Г.Борглем анхандаа ерөнхийлөгч нарын цээж дүрсийг хаданд сийлэх гэснээ больж зөвхөн толгойнуудыг нь урлахаар болсон нь үнэхээр зөв шийдэл байв.

    Gutzon_Borglum_01.jpg.d09332e0d70389d990b1e9930d5e4006.jpg

    Гутзон Борглум

    Энэхүү ажлаа уран барималч маань 1926 онд 56 настайдаа эхэлж хойшид насан туршдаа өөр ажил хийгээгүй юм. Энэ намхан нуруутай, халзан толгойтой, үргэлж инээж явдаг ажилсаг хүн дандаа хэвлэлийнхний анхаарлын төвд байж бусад уран бүтээлчдээс илүү нэрд гарчээ. Төслийг бие даан боловсруулсан ч тус муж улсын өнцөг булан бүрээс ирсэн ажилчид толгойны хэлбэрийг хийхийн тулд хаданд дэлбэлэгч бодис тавьж дэлбэлж ганхсан өндөр шатан дээр зогсож толгой эргэм өндөрт дүүжлэгдэн байж цавчуур, алхаар зэвсэглэн өглөөний нарнаас үдшийн бүрий тасартал зогсоо зайгүй ажиллаж байсан билээ.

       
    Мөнгө дутах, цаг агаарын байдал муудсанаас ажил саатах гээд олон шалтгаан гарч байсан ч 1930 онд ерөнхийлөгч Ж.Вашингтоны толгойг сийлж дууссаны баярыг хийжээ. Ж.Г.Борглем төслийг нь боловсруулж эхэлсэн ажлаа дуусгаж амжилгүй далан настайдаа өөд болоход төрсөн хүү нь үргэлжлүүлсэн ч санхүүжилт дутсанаас бас хэсэг зуур завсарлажээ. Энэхүү дурсгалыг бий болгоход үндэсний цэцэрлэгт хүрээлэнгүүдийн удирдах газар нийтдээ нэг сая орчим доллар зарцуулжээ.

    how-the-final-project.jpg.a76115be490d679daa37f25f281288b5.jpg

    Корчак Циолковский н барьж байгаад үлдээсэн хэсэг.

    1947 онд энэхүү дурсгалын ойролцоо Корчак Циолковский гэдэг хүн улаан арстнуудын домогт удирдагч Галзуу Морьтоны 192*170 метрийн хэмжээтэй бас нэг аврага том морь унасан дүрсийг хадан сийлэх ажлыг эхэлжээ. 1982 онд нас барсан ч гэр бүлийнх нь хүмүүс түүний ажлыг өнөөдөр ч үргэлжлүүлэн хийсээр байна. Тэрхүү дүрсийн өндөр нь 172 метр, өргөн нь 195 метр ажээ.

    1874 онд Блэк Хиллз нутагт алт илэрч цагаан арьстнууд төрөлх нутгаа хамгаалан байлдаж Литтл Бигхорны дэргэд болсон шийдвэрлэх тулалдаанд генерал Ж.А.Кастерийн морин цэргийг Галзуу Морьтны удирдлага дор хиар цохисныг билэгдэн энэхүү дүрсийг урлаж байгаа ажээ. Блэк Хиллз нь улаан арьстаны сиу омгийнхний хувьд ариун газар нутаг болохыг АНУ ын Засгийн газар 1868 онд тусгай тогтоолоор баталгаажуулсан байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×