Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    ОСВЕНЦИМ ба аймшигт түүх

    Дэлхийн хоёрдугаар дайны хар сүүдэр өнөө хэр бүрэн гүйцэт арилаагүй байна. Тэр тусмаа Освенцим буюу германаар Аушвиц гэх энэ аймшигт хорих лагерьтай холбоотой мэдээлэлийг сонссон хүн бүхний “үс босох шиг” болдог ажээ.

    1364163178_portrety.jpg.5309bce2946414bb92f3b937e2d1f445.jpg

    Хүн гээч амьтан цагаа болохоор ямар их амь бөхтэй, амьдралд хайртай байдаг юм бэ. Харин фашист үзлээр хүмүүжсэн нацистууд соёлт хүний санаанд багтамгүй ямар их яргалал, аллага хядлагыг үйлдэж байсныг та бүхэнд хүргэе.

    1631 рейхсмарк. Нэг хоригдлоос олж авах ашиг орлого. Тэр үед ийм ханш, мөнгөөр хэмжигдэж байжээ. Энд хоригдлыг шатааж үнс болгохоос өмнө нь түүний биеэс салгаж авсан шүд, үс гэзэг ороогүй.

    880 000 хүн. Освенцим II нь үндсэн хорих лагериасаа хэдхэн км ийн цаана байгуулагдсан ба Германаар бол Биркенау, Польшоор бол Бжезинка гэх нэртэй тосгонд байрлаж байжээ. Энд үндсэн хорих лагерьт хоригдож байгаа хүмүүсээс хамаагүй олон хоригдол байсан юм. Освенцим Биркенаугаар 880 000 хүн дамжсан байна. Эдгээрийн 98% нь еврей үндэстэн байлаа.

    asvensen_kontslager_foto_5_compressed.jpg.0e62827a6e1371c62700fce390aae81c.jpg

    Хүн шатаах 4 цогцолбор. 1943 оны 3 7 сард энд буюу Биркенауд дотроо хорт хийгээр хордуулж алах тоног төхөөрөмж бүхий хүн шатаах зориулалттай 4 цогцолборыг байгуулсан юм. Тэдгээр нь дотроо мөн 4 мини төхөөрөмжтэй байсан байна. Эдгээр цогцолборууд өөр хоорондоо болон гаднаас төмөр замаар холбогдсон байв. Энд хоригдогсод эдгээр шатаах зуухын нэгийг “Мехико” хэмээн нэрлэж байсан ба учир нь ачигдаж ирсэн шинэхэн хоригдлуудыг нийтийн усанд оруулах нэрээр бөөнөөр нь хорт хий бүхий тасалгаанд оруулж хөнөөдөг байжээ.

    14 000 хүн. 1944 оны хавар зун Освенцим Биркенауд өдөр бүр 3 3,5 мянган хүнтэй 3 4 поезд ирж байсан ба эдгээрийн цөөхөн хэсэг нь амьд ажлах хүчинд сонгогдон үлдсэн нь хүн шатаах зуух, хийн камер луу явж байлаа.

    1016060479.jpg.5282a0a9a5dc97010efcfb7c4f1d4457.jpg

    234 000 хүүхэд. Тус хорих лагерьт хоригдож байсан 1 сая 300 мянган хоригдлын 234 000 нь 18 нас хүртэлх насны хоригдлууд байсан юм. Эдгээрийн 220 000 нь еврей хүүхдүүд бөгөөд 11 000 цыган, үлдсэн нь белорус, украин, орос, польш хүүхдүүд байлаа. Гэхдээ еврей хүүхдүүдийг ачиж ирмэгцээ эхний ээлжинд устгаж байсан юм. 1944 оны 9 сард Каунасаас баривчилж ирсэн 12 300 хүүхдийг тэр чигээр нь хийн камер луу оруулсан байдаг. 1944 оны 10 сарын эхээр Освенцим Биркенауд 2 510 охид хөвгүүд тоологдож байсан бол 1945 оны 1 сарын 10 гэхэд ердөө 611 хүүхэд үлдсэн байв.

    9841544_original.jpg.bc1bd6c5b4bacb8092018efb82561aea.jpg

    6 000 “Эс Эс” ийнхэн буюу “SS” нацистын харгис цагдаа. Освенцимийг нийт 6000 харгис цагдаа нар хамгаалж байсан ба тэдгээрийн анкет, нэр ус, хаяг өнөө хэр хадгалагдаж үлджээ. Эдгээр харгис цагдаа нарын 4/3 нь дунд сургуулийн боловсролтой байсан бол дээд болон эрдмийн зэрэг цолтой хүн нь дөнгөж 5% нь байсан ажээ. Түүнчлэн эдгээр этгээдүүдийн 5/4 нь өөрсдийгөө шашин шүтлэг, сүсэг бишрэлтэй хэмээн тодорхойлсон байх бөгөөд 42,4% нь католик, 36,5% протестант шашинтан байжээ. Эдгээр харгис цагдаа нарын 10 хүн тутмын нэг нь эмэгтэйчүүд байлаа.

    5339258.jpg.bc20c5a683b17409e50e99440b7f4498.jpg

    90*90 см. Энд төрөл бүрийн зориулалттай өрөө, тасалгаанууд элбэг байсан юм. Блок № 11 д лагерийн дотоод журам зөрчсөн хоригдлуудыг оруулна. Энд 90 ыг харьцах 90 см ийн талбайтай өрөөнд 4 хүнийг хийж орхиод мартах явдал байнга тохиолдож байсан юм. Тэр битгий хэл заримыг нь агааргүй өрөөнд оруулж амьсгал боогдож үхтэл нь харж байсан бол заримыг нь хоол хүнсгүй, хэлэн дээрээ юм тавихгүй хэд хонохыг нь харж, туршиж байлаа. 10 ба 11 блокийн дунд хоригдлуудыг тамлах зориулалтаар хэсэг газар үлдээж, тэнд тэднийг буудаж, санаатай шархдуулж тарчлаан тамалдаг байв.

    5339246.jpg.861b9e8210215f460be30bda363cb263.jpg

    6 12 цаг. 1944 оны зун Освенцим дэх хүн шатаах зуухнууд ачааллаа дийлэхгүй байх тохиолдол гарч байлаа. Европын аль нэг хэсгээс, улсаас баривчлагдаж ирсэн иргэд хэтэрхий олон байсан тул хоригдол бүрийг шатааж хүч хүрэхгүй байв. Тэд хийн камерт орж дутуу үхсэн зарим нэг хүүрийг хүн шатаах зуухныхаа цаана, ойд ил шатааж байлаа. Зууханд орж амжаагүй хоригдлууд энэ бүхнийг харж өөрсдийн оочер дугаарыг хүлээж байсан гээд боддоо. Тэдгээр еврей хүмүүс зарим тохиолдолд 6 12 цаг хүлээж байсан юм.

    614.jpg.f6a343e539f8960201cfae6fe8b76705.jpg

    1 185 345 костюм. 1945 оны нэгдүгээр сарын 27 нд зөвлөлтийн цэргүүд Освенцимыг чөлөөлөхөд 7,5 мянган хоригдол амьд байсан ба 1 185 345 эрэгтэй, эмэгтэй костюм шоронгийн, хорих лагерийн өрөө тасалгаанд үлдсэн байлаа.

    450 000 еврей. 1944 онд нацистууд Унгар улсыг эзлэн авмагцаа тус улсад оршин сууж байсан 450 000 еврей нарыг Освенцим руу ачсан юм. Энэ  бүхэн 2 р фронд нээсний дараа болсон бөгөөд нацистуудад зэвсэг техник, хүн хүчээ тээвэрлэх вагон, поезд дутагдалтай байхад ч гэсэн хоригдлуудыг хорих лагерь луу зөөсөөр байсан юм.

    ausch.jpg.e28962bb4b34653271bed890eedb4fd5.jpg

    58 000 нүүлгэн шилжүүлэв. 1945 оны 1 сарын эцсээр нацистууд Освенцимээс 58 000 хөдөлмөрийн чадвартай хоригдлыг Германы гүн рүү нүүлгэн шилжүүлсэн юм. Тэднийг өвлийн дүн хүйтнээр явган нүцгэн хөөж туун хэдэн зуун км газрыг туулсан ба энэ “аялал” ын явцад мянга мянган хүн харгалзагч нарт буудуулж үхсэн байдаг. Лагерьт өвчин шаналалдаа баригдсан, хөдөлж, явж чадах тэнхэлгүй 7 000 хоригдол үлдсэн байлаа. Эдгээрийн дотор 20 гаруй улс, орны иргэд байсан ба лагерийн харгалзагч нар яаран сандран зугтахаасаа өмнө тэдгээрийн 700 г буудан хороосон байдаг.

    f_lag_3_3.jpg.60b95f7cedcff776d881ae4f31ccad90.jpg

    auschwitz-birkenau-11.jpg.8c846a547434801c38816ab8ff02c364.jpg

    231 цэрэг. Освенцимийг Зөвлөлтийн улаан армийн Украины 1 р фронтын 60 р армийн 4 дивиз цэрэг чөлөөлсөн юм. Энэхүү аймшигт хорих лагерь, түүний харьяа шоронгуудыг чөлөөлөх тулалдаан зөвлөлтийн 231 цэрэг, офицер амь насаа алдсан юм. Тэдгээрийн нэг нь энэ зураг дээр байна. Тэр бол 472 р хорооны дэд хурандаа Семен Львович Беспрозванный юм. Яг лагерийн хашаа, тор саадыг нэвтрэн орох тулалдаанд дэд хурандаа Гильмудин Брааевич Баширов тэргүүтэй 66 дайчин амиа өгчээ.

    auschwitz1.jpg.a17eaf7feaa5cef0306bd79578eb84fe.jpg

    4 500 хоригдол. Тус лагерийг нацистуудаас зөвлөлтийн цэргүүд чөлөөлмөгц 4500 хоригдол эмнэлгийн анхны тусламж авсан байдаг. Тэдгээрийн нэг нь немецийн еврей алдарт Анна Франкийн аав Отто Франк юм. Ленинградын бүслэлтийн гашуун зовлонг туулсан зөвлөлтийн цэргийн эмч нар үхэж байсан олон хүний амь насыг аварсан юм.

    s-l1600-7.jpg.ac6e904919fa1985ffb70d7dacd2b40a.jpg

    3 000 ихэр. Освенцимийн ерөнхий эмч Йозеф Менгеле. Тэрээр 1943 оны 5 сараас 1945 оны 1 сар хүртэл энэ хорих лагерьт ажиллаж, амьд хоригдлууд дээр хүн бусын туршлага явуулж байсан хүн. Түүнийг нэг туршлага нь ихэр хүмүүс дээр хийгдэж байсан ба тэдний эд эрхтэнг өөр хооронд нь сольж, шилжүүлж суулгах бол энүүхэнд байлаа. Түүнийг лагерийнхан “доктор смерть” буюу үхлийн доктор гэж нэрлэж бабйсан юм. Түүний эдгээр хүний ёсноос гадуурх, харгис туршлагад 200 хоригдол хүн өртсөн гэж үздэг.

    maxresdefault.jpg.3929187fd9bd3146a886a2b8907a626e.jpg

    2 000 тн үс, гэзэг. Дайн дууссаны дараа Schaeffler фабрикийн агуулахад 2 000 тн хүний үс, гэзэг хадгалагдаж байсныг олсон байна. Освенцимийн хоригдлуудыг хийн камер луу оруулахаасаа өмнө тэдний үсийг хусаж авдаг байсан ба эдгээр үсээр хямд төсөр ажлын хувцас гэх мэтийн зүйлийг хийдэг байжээ.

    oswiecim-e1426449280829.jpg.0e1ced7c8fb09024f6f94ff3d2a75bc1.jpg

    300 гр талх. Тус хорих лагерийн нэг өдрийн хоолны орцонд 300 гр талх, 0,5 гр хар кофе, 1 л шөл, тун жоохон гр хиам, тос маргерин ордог байсан тухай тэмдэглэсэн байдаг. Харин энэ бүхэн нь нийлээд 1300 1700 калорий илчлэгтэй болно. Тэгвэл нэг хүний өдөр тутамд авч байх ёстой илчлэг 3600 калори байх ёстой. Хорих лагерьт ирсэн хүн эхний 3 6 сард тураалд орж сэтгэцэд нь өөрчлөлт гарч эхэлдэг байжээ. Эмч нар тус лагериас чөлөөлөгдсөн 2819 хүн дээр судалгаа, шинжилгээ хийж үзэхэд 2189 нь өлслөнгийн улмаас өвдсөн, үлдсэн 233 нь уушигны сүрьеэгээр өвдсөн байжээ.

    1457792345116140055.jpg.d38dc88411f88d07c61413d569fea782.jpg

    31.jpg.eb3f727b36243a759088c44db5313503.jpg

    9987765_original.jpg.4b1e08f82326f84ab793516da1a62780.jpgholokost-vtoraia-mirovaia-voina-29.jpg.af83726814078ae6292a58cb3d9710ee.jpg5a62823ae4fcb_maxresdefault(1).jpg.6c647d28911b217256a3c484c409b8aa.jpgregnum_picture_14551718011485094_normal.png.573f96b37e2d1b16be8dda4eb9287751.png

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    612
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    Peach
    Шинэ гишүүд
    Peach
    Бүртгүүлсэн өдөр:
×