Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нууцлаг лам

    Жозеф  Аигнер хэмээх алдартай хөрөг зураач хэдийгээр нэр хүндтэй, ажил хэрэг нь амжилттай нэгэн боловч амиа хорлохыг олон удаа оролдсон, сэтгэл санааны хувьд үргэлж ихээхэн гутрангуй явдаг нэгэн  байлаа. Тэрээр анх 18 настай байхдаа  амиа хорлохыг завдан олсны нэг үзүүрийг Авсрийн Вена хотод оршин суудаг эцэг эхийнхээ  байшингийн дээврийн хөндийн модноос уячихаад, нөгөө үзүүрийг хүзүүндээ хийж байтал нь газар доороос гарч ирсэн мэт нэгэн шовгор малгайтай лам өмнө нь ирээд түүнийг амьдралаа ийм байдалтайгаар төгсгөхгүй байхыг ятган болиулсан байна. Дөрвөн жилийн дараа тэрээр дахин амиа хорлохоор оролдоход нь өнөөх нууцлаг лам дахин гарч ирж түүнийг энэхүү аймшигт явдлаас нь ятган болиулсан байна. Ийнхүү олон удаа түүний амиа хорлох явдалыг ятган болиулсан тэр ламыг тэрээр  сайтар таньдаг болсоноор барахгүй түүний хамаатан садангууд нь хүртэл тэр тухай сайн мэддэг болсон байна. Жозеф Айгнер түүнээс хойш найман жилийн дараа хувьсгалд оролцон нууц ажиллагааг зохион байгуулсан хэргээр баригдан алах ял сонсжээ. Гэвч түүний алах ялыг гүйцэтгэхээс хэдхэн хормын өмнө түүний амийг шүүхээс өршөөсөнийг мэдэгдсэн байна. Энэхүү өршөөл үзүүлсэн явдалыг өнөөх түүний амийг олон удаа аварсан нууцлаг ламын хүсэлтээр зөвшөөрөгдсөн болохыг түүнд хүмүүс хэлсэн байна. 1889 онд 68 настай байхдаа тэрээр өөрийнхөө тархи руу буудаж олон жилийн турш хүссэн мөрөөдлөө гүйцэлдүүлэн сая нэг нас барсан ажээ. Гэвч түүнийг оршуулах үед авсныхан нь дэргэд нэгэн лам уншлага үйлдэж байсан нь,  түүнийг 68 жилийн турш хамгаалан амьд байлгасан боловч нэрийг нь мэдээгүй өнөөх шовгор малгайтай нууцлаг лам мөн байсаныг түүний хамаатан садан харж ихэд гайхацгаасан гэдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×