Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нойрон дундаа хагалгаа хийдэг хүн

    clip_image002_thumb.jpg.94cf1efd45458036dd8e9124b61a30b8.jpg

    Жозе Педро де Фрейтас

    Жозе Педро де Фрейтасыг хүмүүс ердөө л Ариго хэмээн дуудах дуртай. Тэрээр 1881 онд Бразилийн Белло Хорицонте хэмээх мужийн хөдөөгийн тариачин айлд төрсөн байна. Тэрээр төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын үйлдвэрчний эвлэлд амжилттай ажиллаж, 25 насандаа тухайн орон нутгийнхаа үйлдвэрчний эвлэлийн удирдагч болсон боловч нэгэн удаа уул уурхайн ажилчдын аюултай хүнд нөхцөлийг сайжруулахын тулд нийтийн ажил хаялт зохион байгуулсан хэргээр ажлаасаа халагдаж, улмаар амьдрахын эрхэнд Конгонхас де Кампо хотод нэгэн баар ажиллуулсан байна. 1950 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр нэр дэвшигдсэн, ажилчдын цуцалтгүй тэмцэгч хэмээн нэрд гарсан Лучио Биттенкоурт сонгуулийн ажлаар Конгонхаст ирэхдээ Ариготой танилцаж түүнийг төмөрлөгийн ажилчдын төлөө ихэд сэтгэл гарган  тэмцдэгийг сонсч, энэ талаар тухтай ярилцахаар буусан зочид буудалдаа урьсан байна. Ийнхүү тэр хоёр улс төрийн талаар бие биенээ ихэд ойлголцон шөнөжин ярилцаад нойрондоо дарагдан зүүрмэглэж байсанаа Биттенкуорт шөнө дундын  үед гэнэт сэрж нүдээ нээхэд Ариго шилэн нүдтэй хүн шиг ер бусын гөлгөр болчихсон, сахал хусдаг тонгорог бариад түүний дээрээс тонгойн хачин аялагатай герман хэлээр: “Танд хагалгаа хийх хэрэгтэй юм байна. Би одоохон хагалгаа хийчихнэ” гэж хэлсэнд тэрээр ихэд айн ухаан алдан унасан байна. Маргааш өглөө тэрээр сэрээд өөрийгөө ямарч байсан амьд байгааг мэдээд баярлаад урьд шөнө хар даран зүүдэлсэн байна хэмээн бодсон боловч бүх бие нь цусанд будагдсан, нуруу нь их өвдөж байсан тул толинд очиж харвал түүний цээжийг араас маш цэвэрхэн хагалж, буцааж ямар нэгэн зүйлээр наасан мэт шарх харагдаж байлаа. Биттенкуорт энэ байдал ихэд сандран Ариго г яаралтай дуудан өнгөрсөн шөнө юу болсон талаар асуухад Ариго юу ч санахгүй байлаа.

    Харин Биттенкуорт эртнээс уушигны өмөн үү өвчний улмаас их шаналж байсан бөгөөд энэ тухай Ариго ерөөсөө огт мэдэхгүй ажээ. Биттенкуортын хувийн эмч маргааш нь өнөөх шархыг үзээд гайхан, яаралтай эмнэлэгт очиж рентген гэрэлд харвал өмөн үүгийн хавдар ор сураггүй алга болсон байна. Биттенкуорт эмчдээ урьд шөнийн явдлыг тэрээ  маш ихээр гайхан, ийм төрлийн хагалгааг Бразилд бүү хэл дэлхийн хаана ч хийдэггүй юм гэсэн байна. Удалгүй түүний нэр алдар улс орон даяар түгэж, түүнд эмчлүүлж өвчин зовлонгоосоо салахыг хүссэн хүмүүс цувах болсон бөгөөд мөн тэднийг дагалдаад хэвлэлийхэн болоод түүний энэхүү ид шидийг үзэж судлах гэсэн парапсихологийн мэргэжилтнүүд тэдний олноороо ирэх болсон байна. Дараачинй зургаан жилийн турш Ариго өдөр бүр 300 өвчтөнийг үзэж бүрэн эдгэрүүлдэг байсан байна. Ариго ихэвчлэн хагалгаа хийж эмчлүүлдэг байсан бөгөөд хагалгаа хийхээсээ өмнө ямар нэгэн эд зүйлийг амандаа уншмагц тэрээр бүрэн болоод хагас байдлаар шууд нойрсож, энэхүү байдалдаа хагалгаагаа хийдэг байжээ. Харин тэрээр хагалгаагаа хийж дуусаад юу болсоныг огт санадаггүй гэнэ.

    5a6411b89fc9b_ZArig2.jpg.67026a5331d2fcf5f2d1f436a2b4e267.jpg

    Жозе Педро де Фрейтас


    Тэрээр  хүүхэд ахуй цагаасаа хий юм үздэг, маш хүчтэйгээр хар дарж зүүдэлдэг байжээ. Эхлээд түүнд хурц цагаан гэрэл үзэгдэж, ямар нэгэн хүн түүний үл ойлгогдох гадаад хэлээр юм ярьдаг байсан байна. Иймэрхүү үзэгдлүүд олон дахин давтагддаг байсан бөгөөд эдгээрийн дараа түүний толгой маш ихээр өвддөг байна. Сүүлд нэг удаа зүүдлэхдээ, маш тодооор гэрэлтүүлсэн хагалгааны танхимд байгаагаа мэдэрсэн бөгөөд тэнд нэгэн халзан толгойтой намхан хүн бусад нөхөдтэйгөө өнөөх түүний үл мэдэх боловч танил гадаад хэлээр ярилцаж байжээ.
    Тэрээр энэ  эмчийн  нэрийг Др.Адольф Фриц хэмээдгийг мэдсэн. Тэр эмч түүнд: “Хүний өвчин зовлонг ангаахын тулд байдаг эмч хүн тул Бразилийн өвчтнүүдийг таны тусламжтайгар анагаан эмчлэх хэрэгтэй байна” гэж ойлгуулсан байна. Ариго эмчилгээгээ эхлэх бүрдээ энэхүү өвчтөнийг эдгээж өгөхийг өнөөх хий үзэдлийн эмчээсээ гуйдаг бөгөөд ийнхүү мөргөл үйлдэж эхэлсэнээс хойш удалгүй тэрээр оюун санааны өөр хэлбэрт шилжин ордог байсан ажээ. Тэрээр энэ оюун санааны өөр хэлбэрт ордог  байсан тухайгаа ярихдаа: “Тэр оюун санааны өөр хэлбэрийг би өөрөө ч ойлгохгүй байна.” гэсэн байна.
    Ийнхүү хагас нойрсолтын байдалд Ариго хагалгаа хийж, эмийн жор бичиж байсан бөгөөд түүгээр эмчлүүлж байсан өвтөнгүүд бүгд бүрэн эдгэрч байсан нь гайхалтай амжилт байлаа. Түүний энэхүү олныг хамарсан үйл ажиллагаа орчин үеийн анагаах ухааныхан болон, сүм хийдийхэнд таалагдаагүй тул тэд нар түүнийг энэхүү ажиллагаагаа зогсоохыг шаардсан байна. Ариго: ” Би энэ эмчилгээг хийж байгаа бус, харин  би гагцхүү Др.Адольф Фрицийн сүнс ба өвчтөн хоёрын хооронд зуучилж байгаа бөлгөө” хэмээн үйлчилгээгээ үргэлжлүүлсээр байсан байна. 1956 онд түүнийг ” Хууль бусаар эмчилгээ эрхэлсэн” хэмээн шүүхээс ял тулгасан ажээ. Энэ  тухай профессор Ж.Херкулано, “Аригогийн эмчилгээний феноменийг хүлээн зөвшөөрөхгүй байх нь өөрийгөө хуурахтай адил инээдтэй зүйл юм. Конгонхаст явагдаж байгаа энэхүү эмчилгээни йфеноменийг өөрийн биеэр эмчлүүлж эдгэрсэн маш олон сэтгүүлчид, сэхээтнүүд болоод нэр хүндтэй улс төрчид нотлон гэрчилж байгаа билээ. Энэхүү гайхалтай эмчилгээний үнэн бодитойг хүлээн зөвшөөрөхгүй байх нь олон түмнийг хууран мэхэлсэн хэрэг мөн юм”  хэмээн  бичиж үлдээжээ. Ийнхүү олон түмний дэмжлэгээр Ариго хоригдох ялаас мултарч, тэнсэн харгалзах ял авсан боловч эмчилгээгээ үргэлжлүүлээд байгааг албаныхан нүдээ даран мэдээгүй дүр үзүүлдэг болсон байна.

    5a6411cf42c88_Doutor-fritz-Arig.jpg.4e3b04e1ad86d642b97427a9c1a04a8f.jpg

    Жозе Педро де Фрейтас

    Дүгнэлт: Заримдаа хэт шашиныг түгээн дэлгэрүүлэхийн тулд хүмүүс хуурамч үзүүлбэр үзүүлж үүнийгээ бурханы хүч мэтээр ярих нь бий. Энэхүү мэдээг өөрийнхөөрөө дүгнээрэй. 

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×