Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Нисдэг хүн

    Хабаровскийн нэгэн оршин суугч өөрийн танилын хамт Уссурид цутгадаг Бикин голын эргээр зугаалж байжээ. Тэр нэгэн шөнө намуухан анир анирлангуйг эвдэн байж нэгэн эмэгтэйн уйлах мэт чарлаан сонсогдож. Тэр хоёрын сэтгэлд айдасын дохиог өгсөн аж. Хамгийн гол нь уг дуу чимээ нэг газар тогтохгүй энд тэндээс сонсогдоно. Уссурийскийн бүс нутгийн алдарт судлаач Арсеньев өөрийн номондоо: “…нохой маань миний ард явж байлаа. Зам дээр би хүний мөртэй төстэй баавгайн мөрийг олж харсан юм. Альма нохой нь гиншин сэрвээнийхээ үсээ босгов. Гэтэл энэ үед бутыг яран нэг юм явах шиг болохын сацуу Альма түүний хөлд нугдайв. Энэ үед миний санаанд ороогүй зүйл болсон юм. Би далавч дэвэж байхыг сонслоо. Манан дундаас ямар нэг том хар амьтан нисэн гарч гол дээгүүр нисэж эхлэв. Нохой маань айгаад миний хөлнөөс босохгүй байв. Энэ үед яг л эмэгтэй хүн уйлж байгаа мэт орилоон чарлаан сонсогдож байлаа… Орой нь удэйгейчүүд энэ нутагт агаараар нисдэг нэг хүний тухай яриаг сонсож байлаа…” хэмээн бичиж үлдээсэн байдаг. Судлаачийн дээрхи зүйлд итгээгүй хүн гараагүй гэдэг. Учир нь Арсеньев өөрийн нэр төрийг маш ихээр эрхэмлэдэг төдийгүй, өөрөө итгээгүй зүйлийг бичдэггүй нэгэн байсан аж. Чухам энэ үл мэдэгдэх амьтан юу байв?

    Дашрамд дурдахад Приморскийн уфологийн ассиоциацийн ерөнхийлөгчийн баримт бичигт нисдэг хүнтэй холбоотойбаримтууд одоо ч гэсэн байдаг аж.

    Алс дорнодын алдартай мөр судлаач Ен Шан г нэгэн удаа хэдэн секундын турш “эмэгтэй хүний уйлаан” дагасан аж. Тэрээр айсанаасаа болж тэр амьтаныг эргэж ч харалгүй километр шахуу гүйсэн бөгөөд эргээд тэр газар луу нэг ч удаа очоогүй гэдэг. Хүмүүс түүнийг ямар нэгэн шувууны дууг сонссон болов уу гэж таамгалдаг ч Шан энэ бүхэнд маш их гомддог. Учир нь тэрээр: “Насаараа тайгад амьдарсан би шувууны дууг танилгүй яахав  дээ. Энэ бол яах аргагүй үл мэдэгдэх амьтан” ны дуу байсан гэдэг. Анчид энэхүү амьтаныг Пидан уулын хавьд харсан гэж ярьдаг. 1930, 1940 д оны үеүдэд энэхүү амьтаныг нэг биш удаа сонсож байсан гэдэг.

    Хамгийн сонирхолтой баримт нь Иваницкийн гэр бүлийхэнтэй холбоотой. Нэгэн шөнө тэдний гэрт үл мэдэгдэх амьтаны дуу яг л эмэгтэй хүний уйлах шиг сонсогдсон бөгөөд тэрхүү дуу маш хурдан алга болсон гэдэг. Уг дуу тэдний орон доороос сонсогдож байсан байна. Эхнэр нөхөр хоёр энэхүү үл мэдэх амьтаныг гаргах гэж их хичээсэн боловч тэрээр хариу үйлдэл үзүүлж байсан учраас сандарсан гэр бүлийхэн гарт тааралдсан бүхнээрээ шидэлж, жоомны хор хүртэл цацаж байсан байна. Эцэст биеэ хавчин цаашаа ороод таг болсон уг амьтаныг гаргаж ирэхэд: “багавтар нохойны хэмжээтэй, үс нь богино ба цэнхэрдүү өнгөтэй байсан байна. Гурван хуруутай сарвуутай бай 1,5 м н урттай хатуу далавчтай, хэлбэр нь сарьсан багвайхайгийнх шиг адилхан байж. Тэр амьтаны хушуу нь яг хүнийх нүүртэй төстэй гэхдээ бараг хавтгай, дух нь том, үсгүй, маш том нүдтэй, ам нь уруулгүй жижигхэн бөгөөд хамрын оронд гурвалжин нүхтэй байжээ”. Тэдний гэр бүлийхэн түүнийг үхчихсэн хэмээн бодож барилгын хог дээр хаясан гэдэг.

    Энэхүү хачирхалтай амьтаны тухай Украйн, Англи гээд нилээд хэдэн улсаас дуулдсан. Англид нэгэн айлын эгч дүүс харсан бөгөөд тэд түүнийг “хүн шар шувуу” хэмээн тодорхойлсон байх юм.

    Лондонгийн Престоны Меллингийн хоёр охин болох Жун, Вики хоёр амралтаараа Корнуэл (Cornwall) гүнгийн Маунэн (Mawnan) тосгонд очижээ. Гэр лүүгээ буцахаас 3 хонгийн өмнө Улаан өндөгний амралтын өдрөөр Сүмийн хонхны дээгүүр хөлөөсөө толгой хүртэл өдтэй агуу том амьтаныг харсан бөгөөд тэр өдрөөс хойш нилээд хугацаанд сэтгэл зүйн хямралд орсон тухай охидын аав зэрлэг мангасын ангууч Шиле д (Tony Sheils )ярьсан байна. Мангасын ангууч маань гэрчүүдтэй уулзахаар уг нутагт очсон бөгөөд Салли, Барбара нартай уулзсан байна. Салли: тэр маш том шар шувуутай адилхан бөгөөд яг л хүн шиг байсан. Гэхдээ чих нь том нарийхан, нүд нь улаан байсан ба харанхуйд гэрэлтэж байсан хэмээн ярьж байтал Барбара: тэр үнэхээр аймар, том чихтэй, агуу том нүдтэй, хөл бас хавчуур шиг юмтай хэмээн ярьж байжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...