Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Нийтлэг зүүдний тайлал

    Хөөгдөж байна гэж зүүдлэх Чамд аюул занал учруулах хэн нэгэн эсвэл юу нь үл мэдэгдэх зүйлд хөөгдөж байна. Яаж ч хурдан гүйсэн, хаана ч нуугдсан зугтаж амжихгүй гүйцэгдэж байна хэмээн зүүдлэх.

    Тайлал: Энэ нь Та айдас түгшүүр, учир битүүлэг нөхцөлд байгааг илэрхийлдэг.

    Зөвлөхөд: Учир нь үл олдох нөхцөл байдал Таны хувьд давшгүй даваа мэт бэрх санагдавч ялж гарах итгэл төгс байсан нь дээр. Айдаст хөөгдсөнөөс хүсэл мөрөөдөл, зорилгынхоо араас хөөсөн нь дээр.

    Шүд унах Шүд ганхах /хөдөлж/, унах. Эсвэл үйрэн унах, цус сорогчийнх шиг соёо ургаж байгааг зүүдэндээ харах.

    Тайлал: Инээмсэглэх болон хооллохдоо толинд шүдээ харж байна гэж зүүдлэх нь өөртөө төдийгүй ирээдүйд итгэх хэрэгтэй хэмээн далд ухамсар тань зөвлөж байна гэсэн үг. Харин унаж байгаагаар зүүдлэвэл нөхцөл байдал өөртөө итгэх итгэлийг тань устгаж байгааг, бутрах, үйрэх зэрэг нь өөрөөсөө болж аливаад итгэх итгэлээ гээж байгааг илэрхийлдэг байна. Харин цус сорогчийн шүд өөртөө итгэх итгэлээ олж авахын тулд бусдаас тусламж авах шаардлагатайг илэрхийлдэг.

    Зөвлөхөд: Ийм зүүдний дараа хувь тавилан яаж ч сорьсон өөртөө итгэлтэй, сэтгэлийн тэнхээтэй байх хэрэгтэй. Зовлон бэрхшээл, аюул заналд сөгдөж явснаас сорилт,бэрхшээлийг амжилт, тэмүүллийн уриа дуудлага болгосон нь дээр.

    Ариун цэврийн өрөө олдохгүй байх Ариун цэврийн өрөө олох гэж хаа сайгүй тэнэнэ. Хайсны эцэст олох боловч тэр нь маш урт дараалалтай байх бөгөөд арайхийн ээлж ирсэн ч ариун цэврийн өрөө xaaнaa ч юм алга болох эсвэл ашиглах ямар ч боломжгүй бохир байх. Тайлал: Ингэж зүүдлэвэл Танд хүсч, төлөвлөснөө хийх боломж олдохгүй байна гэсэн үг. Харин урт дараалал нь өөрийн чинь өмнө бусдын олон эрх ашиг байгааг илэрхийлдэг.

    Зөвлөхөд: өмнө чинь байгаа тэр олон эрх ашиг, гуйлтыг биелүүлж туслаад байвал Таны мөрөөдөл биелэхгүй, хойшлогдоод л байна гэж мэд. Тиймээс ингэж зүүдэлсэн бол бага зэрэг амиа бод хэмээн далд ертөнц Танд зөвлөж байгаа нь тэр.

    Ямар ч хувцасгүй байх Олон нийтийн газар, гудамж талбайд нүцгэн, биеэ далдлах гэж оролдож байна. Бусад хүн хувцастай байх боловч ямар байгааг тань огт анзаарахгүй байна гэж зүүдлэх.

    Тайлал: Шинэ ажилд орсон, эс бөгөөс бусадтай харилцах харилцаанд тань асуудал үүсч, сэтгэл зүйн хувьд таагүй байгааг илэрхийлнэ. Нүцгэн байгааг тань хэн ч анзаарахгүй байгаа нь тэдэнд чи өөртөө итгэлтэй, аюулгүй байгаа мэт санагддаг гэсэн үг.

    Зөвлөхөд: Ийм зүүд ихэнхдээ бидний амьдралын бодит үйл явцыг илэрхийлдэг. Тухайлбал, удахгүй анх удаа тайзнаа гарах эсвэл урьд нь очиж байгаагүй газар уруу аялах гэж байгаа бол ийн зүүдэлж магад. үүний дараа бусадтай болгоомжилсон, сэжиглэнгүй өнгө аясаар харилцах хэрэггүй, нээлттэй, найрсаг бай гэсэн үг. Шинэ орчинд орвол сандарч мэгдэлгүй бус дын юу гэж бодох, ярихаас эмээлгүй биеэ чөлөөтэй авч явсан нь дээр.

    Нисч байна гэж зүүдлэх  Агаарт дүүлэн нисч байна. Энэ үедээ асар их баяр баясгалантай байгаагаар өөрийгөө мэдрэх.

    Тайлал: Энэ нь дарамт, ачааллыг даван туулж амжилтад хүрч буйг илэрхийлдэг. Шувуу шиг дүүлэн нисч буй нь хүлээс, баригдмал байдал төгсгөл боллоо гэсэн үг.

    Зөвлөхөд:өөртөө амжилтын үүд нээж чадсанаа тэмдэглэх хэрэгтэй. Гэвч үүнд сэтгэл ханан урагш тэмүүлэх зүтгэлээ бүү гээгээрэй. Эргэн тойронд тань үй түмэн шинэ боломж, амжилтын үүд хаалга нээлттэй байгааг санахад илүүдэхгүй.

    Доош унаж байна  Эхэндээ бүх зүйл хэвийн мэт үзэгдэх ч гэнэт доош унах. Энд хоёр төрлийн уналт түгээмэл тохиолддог. Эхнийх нь шат, тааз зэрэг дээгүүр явж байтал гэнэт цөмрөх. Нөгөө нь эгц өндөр хадан хясаа, байшин сэлтээс харанхуй ангал уруу унах.

    Тайлал: Энэ нь сэтгэл зүй, хувийн амьдрал, ажил гээд бүх зүйл Таны хяналтаас гарч буйг илэрхийлдэг. өөрөөр хэлбэл, зөв, бурууг ялган тунгааж хариуцлагатай байхыг зүүдний ертөнцөөс сануулж байна.

    Зөвлөхөд: Энэ төрлийн зүүд ихэнхдээ бухимдал, ядаргаанаас үүдэлтэй. Юуны түрүүнд сайн амарч, аливаа асуудалд хэт улайралгүй хүлээцтэй хандсан нь дээр. Хэрэв зүүд ойр ойрхон давтагдвал унтахаасаа өмне биеийнхээ булчинг суллаж амраарай.

    Удирдлагагүй машинд сууж явна Ямар ч удирдлагагүй өнхөрч яваа тээврийн хэрэгсэлд суучихсан, айсандаа хөдөлж ч чадахгүй байна. Зогсоож, тааралдах аюулаас зайлж чадна гэдэгтээ итгэхээ больсон тул юу болохыг сэтгэл түгшин хүлээж буйгаар зүүдлэх.

    Тайлал: Энэ нь ажил, амьдрал санаснаар тань болохгүй байгааг илэрхийлнэ. Мөн төлөвлөснийхөө дагуу явж байгаа ч нөхцөл байдал хяналтаас гарсныг харуулж буй. Зам дээрх айсуй саад бэрхшээл, аюул томоохон “асуудал” зайлшгүй тохиолдохыг урьдаас анхааруулж байна.

    Зөвлөхөд: Зорилгынхоо төлөө хэт улайран тэмцсэнээс байдлыг хянаж, хаана илүү анхаарал, хүч шаардлагатайг олж тогтоо. Бусдаас тусламж гуйхаас бүү нэрэлх. Тэд нөхцөл байдлыг дахин гартаа авахад тань туслах болно: үүссэн зарим нөхцөлийг хянах боломжгүйг ойлгож, асуудалд тайван ханд.

    Танил биш өрөөнд байгаагаар зүүдлэх  Гэртээ байгаа мэт санагдавч үл таних орчин таныг хүрээлжээ. өрөөний тань хаалга өөрчлөгдөж, нээн харвал хэзээ ч харж байгаагүй тавилгууд.

    Тайлал: Зүүдний ертөнцөд байшин биднийг төлөөлдөг. Харин өрөө бидний зан аашийг бэлгэддэг. Танихгүй хаалга удахгүй сайхан боломж таны өмнө нээгдэх гэж буйг зөгнөжээ. өрөөний хэмжээ тэрхүү боломжийн цар хүрээг Танд урьдчилан харуулж байгаа нь тэр.

    Зөвлөхөд: өөрийнхөө авьяас чадвар, боломж бололцоог эргэцүүлэн бодоорой. Магадгүй Танд нээгдээгүй авьяас байж магад. Хүсч тэмүүлээгүй сайхан завшаан тохионо гэдэгт итгэлтэй байхаас гадна бэлтгэлтэй бай.

    Хоцорч байгаагаар зүүдлэх Хаашаа ч юм яарна. Гэвч товлосон цагаасаа хожигдох нь тодорхой болжээ. Замдаа олон саад бэрхшээлтэй учирна. Байн байн цагаа харан яарах ч цаг хугацаа талийн одсон нь Таныг зовооно. Хэрэв зорьсон газраа хүрч чадахгүй бол Таны ирээдүй бүрхэг тодорхойгүй болох мэдрэмж төрөх.

    Тайлал: Гэр бүл болон ажил албандаа ямар нэгэн боломж алдаж байгааг илэрхийлнэ. Гэхдээ энз бүхэн Таны залхуу, хэнэггүй зангаас болж буйг анхаараарай. Учрах бэрхшээл анхаарлыг тань сарниулж, сатааруулсан бүхэн үүнийг илэрхийлэх бөгөөд Та бүгдийг хойш тавьж, алгуурлаж байгааг харуулжээ. өөрөөр хэлбэл таны амьдралд ямар ч ашиггүй дадал зуршил, сонирхол дүүрэн байгааг илэрхийлдгийг анхаараарай.

    Зөвлөхөд: өдөр хоногийг үлгэн салган өнгөрөөж байхаар өмнөө том зорилго тавьж чадвал амьдралын зам тань тодорхой болно.

    Шалгалт өгөх  Ямар ч бэлтгэлгүй шалгалтанд орох. Юу ч хийгээд нэмэргүй, муу дүн авах нь тодорхой болж сэтгэлээр унаж байна.

    Тайлал: Энэ нь Та бүх төрлийн сорилт, шалгалтын өмнө бэлтгэлгүй байдгийг харуулдаг. Айдсын мэдрэмж нь бэлтгэл муутай байгаагийн улмаас төлөвлөж байгаа бүхэн тань амжилт олохгүй гэдгийг урьдчилан хэлж байна.

    Зөвлөхөд: өөртөө өндөр шаардлага тавих хэрэгтэй. Амжилт, азгүйтэл өөрөөс тань шалтгаална.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×