Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Мянган цаасан шувуу Сасаки Садакогын гунигт түүх

    63940136_129457522435.jpg.eeacdc64fe3c16da106f7b902dbded94.jpg

    Сасаки Садако

    Мянган цаасан тогоруу буюу Японоор сэнбазүрү нь нэгэн хэлхээ багц шувуу юм. Нэг багцанд 40 шувуу. Нийт 25 багц болсноор 1000 шувуу болдог. Японы эртний домог, хууч ярианд сэнбазүрүг хүнд өгвөл аз жаргал, настай хүнд өгвөл урт наслах, өвчтэй хүнд өгвөл хурдан эдгэрэх, дөнгөж төрсөн хүүхдэд өгвөл эрүүл энх өсөн торнихыг билэгдэн өгдөг ерөөлийн бэлэг юм.

    Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан Сасаки Садако охины түүх нь мянган цаасан шувууны домогтой холбоотой. Сасаки Садако нь 1943 оны 1 сарын 7 нд төрсөн бөгөөд Атомын бөмбөгдөлтөд өртсөн Хирошима хотод амьдарч байсан бяцхан япон охин юм. 1945 оны 8 сарын 6 нд Хирошима хотод атомын бөмбөг хаях үеэр хоёр настай байсан гэдэг. Дэлхийн хоёрдугаар дайны үе, АНУ н зэвсэгт хүчин Японд том цохилт өгөхөөр Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан бөгөөд олон мянган хүн шатаж бас хүчлийн бороог ууцгаан үхэж байлаа. Амьд гарсан нэгэн нь эдгэрэшгүй өвчинтэй болж байсан юм тэнд амиа алдсан хүний тоог ойролцойгоор 246 мянга гэсэн судалгаа байдаг.

    hiroshima-bombing-article-about-atomic-bomb.thumb.jpg.5c0a622b9784377f5859cd4541c33bdf.jpg

    АНУ н зэвсэгт хүчин Японд Атомын (цөмийн) бөмбөгийг Хирошима, Нагасаки хотууд дээр хаясан байдал.

    Sadako-1955.jpg.142e1d099f9fd78537b7e859a5ab40da.jpgСасаки Садако бөмбөг хаяж байх үед хоёрхон настай байсан бөгөөд тэр үед гаднаа ямар ч гэмтэл, шархгүй байсан тул “Азаар аврагдсан нэгэн” гэж олон хүн ерөөсөн гэдэг. Түүнээс Есөн жилийн дараа гэнэт өвдсөн бөгөөд тэрээр хоёр настайдаа цацрагт идэвхит бодист хордсон нь аажмаар биенд нь нөлөөлж “Цусны хорт хавдар” өвчин тусахад хүргэсэн байна. Эмч түүнд амьдрах нэгхэн жилийн нас үлдсэн хэмээн гэрийнхэнд нь хэлсэн нь үнэхээр эмгэнэлтэй байлаа. Охин эмнэлэгт хэвтэж эмчлүүлэн өөрийн болон бусад хүмүүсийн өвчин түргэн эдгэрээсэй гэж өдөр бүр залбирч байсан нь гайхамшигтай. Мянган цаасан тогоруу хийвэл амьд гарч өвчин нь хурдан эдгэрдэг гэсэн японы хуучны домогт итгэн өдөр бүр уусан эмийнхээ цаасыг хадгалан Цаасан шувуу нугалж эхэлсэн байна.

     

    sadako_sasaki07.jpg.bf5e4d6ddf72831c6e92168c0cca30ca.jpg

     

    10694952_710451129044301_173834686_n2279056262014-10-07-18-40www.urlag_.mn_.jpg.689e689668b839c90e3848147e190827.jpg

    Дуучин Д.Оюунтүлхүүр

    Охин нугалсаар л… Аль хэдийн найман сар өнгөрөхөд охин 644 шувуу хийгээд өвчнөө даалгүй нас барсан гэдэг. Энэ явдал хүн бүрийн сэтгэлд хүрч энх тайван, цөмийн эсрэг зогсох нэгдмэл сэтгэлийг бий болгосон гэдэг. Японы ард түмэн нэг зэрэг хөөрхий охинд зориулан цаасан шувуу хийж эхэлсэн бөгөөд охиныг өнгөрснөөс хойш нэг жилийн дотор зуун мянган цаасан шувуу Хирошима хотод цугларчээ.

    Монголд төдийгүй японд нэр алдараа гаргасан Монгол дуучин Д.Оюунтүлхүүр “Цаасан шувуу” хэмээх энэ гунигт түүхтэй дууг дуулж үүгээрээ хүмүүст энх тайван бас цөмийн бөмбөг ямар аюултай болохыг сануулж байсан билээ.

     

     

     

    Түүний дуулсан дуу Монголын ч төдийгүй Японы ард иргэдэд үнэхээр таалагдаж сэтгэлийг нь хөдөлгөж байсан түүхтэй.

    “Цаасан шувуу” (Дуучин Д.Оюунтүлхүүр) дууны үг:

    Өвчинд шаналсан өнчин охин

    Өрөвчхөн сэтгэлээр шувуу хийжээ

    Хийсний тоогоор нас нь уртасдаг

    Хуучны домгонд итгэн биширчээ

    Зуун мянган шувуу хийвэл

    Ямар ч зовлонгоос салдаг гэж

    Зургаан тивийн хүүхэд бүхэн

    Япон охинд шувуу илгээжээ

    Хөөрхий охины амьдрах хүсэл нь

    Хүн төрөлхтний мөнхийн хүслэн

    Хийсэн шувууд нь нисэн дүүлээд

    Хүй орчлонд ингэж хэлжээ

    Эрүүл явбал хосгүй сайхан

    Эрхэм дээдийн жаргал гэж

    Дайн дажингүй амар тайван

    Даяар олны жаргал гэжээ

    Арван хаврыг үзсэн охин

    Алтан дэлхийгээс халин нисчээ

    Тэсрэх бөмбөг дайны эсрэг

    Тэмцлийн хөшөө болон мөнхөрчээ

    Хөшөөн дээр ингэж сийлжээ

    Хөөрхий охины хүслийг бичжээ

    Цацрагт хордолт надаар дуусаг

    Цаасан шувууд нисэн хэл гэжээ

    sadako.sasaki1.jpg.8bfd15a3e9e7e0039d595fec6e5fbc59.jpg

    Сасаки Садако ийн хөшөө.

    IMG_5020205416436201702070334.jpg.7c1fed96435b76bda4ad562092e2933b.jpg

    Bronze-Sadako-Sasaki-and-paper-crane-768x1024.jpg.ffe4fba27185e9836f8ad710dad589e9.jpg

    Мөн хожимоо энэхүү Сасаки Садакогын хөшөө хэд хэдэн газар баригдсан юм. Садакогийн дурсгалыг хүндэтгэн түүнийг насан эцэслэсний дараа Мянган цаасан тогоруу хийсэн нь үнэт дурдатгалт дурсгалыг бий болоход ихээхэн нөлөөлсөн юм.

    38cfb2e0a6ac505c24aceee74daa5e25.jpg.6245b2d80ee78038b5b095f00a669639.jpg

    Тэрээр 1955 оны 10 сарын 25 нд хорвоог орхисон юм.

    sadako_sasaki_644_paper_cranes_by_madoso-d5sq6x0849523817201702070334.jpg.c6aaf584b6c356b8823ffd0adff839d1.jpg

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×