Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Лусын хорлол

    Загасны анд нугасгүй хорхойтой хүн олон байдаг. Зарим нь бүр жилийн дөрвөн улирал гол даган бэдэрч мөсийг цооноглон ухаж өвлийн хүйтэнд бээрч үхэх нь холгүй дэгээ хаяж суудаг билээ. Харин тэр олон загасан дундаас лусын охин гэгдэх ганц загас байдаг нь тагнайдаа хос хоёр соёо шүдтэй улан тойргон нүдтэй могой эрээн загас байдаг ажээ. Гэвч нэгэн азгүй загасчны дэгээнд тэр загас орж хөөрхий эр лусын охиныг хороосон хэргээр гэр бүлээрээ хүйс тэмтрүүлж өнгөрчээ.

    Батхүү гэдэг загасчин багаасаа эхлэн аавыгаа даган голын хөвөө дагаж өссөн бөгөөд амьдрал ньтуйлын ядуу учир намрын сэрүү орсон цагаар аав нь загас барьж бөөндөн үүцэлж хадгалдаг байжээ. Төмстэй хольсон загасны махан хуушуурт Батхүү дэндүү дуртай байсан бөгөөд өөрөө ганц нэг загас барих юм бол нөгөө хушуураа хийлгэж иддэг байжээ. Ийнхүү Батхүү жинхэнэ загасчн болсон бөгөөд Орхон Сэлэнгийн бэлчээр газраар загасчилан аялаж явахдаа нутгийн нэг бүсгүйтэй танилцаж айл гэр болжээ. Сэлэнгэ мөрнөөс Батхүү нэг өдөр тул загас барьж амьд чигээр нь оросуудад өндөр үнээр зарж гурван ханатай гэр худалдаж авчээ.

    Ингээд амьдрал цэцэглэн хөөрхөн хүүтэй болсон бөгөөд хамгийн их загастай өгий нуурын хөвөөнд суурьшин амьдарчээ. Нэг өдөр Батхүү нэг өглөө загас сүрэглэн бэлчих үе буюу мандах нарны ягаан туяа усанд тусах үеэр дэгээгээ аваад гарчээ. Гэвч нар голлох үе хүртэл зогссон боловч юу ч барьж чадсангүй өлөн гэдэс нь өвчүүтэйгээ наалдах нь холгүй өлссөн Батхүүгийн дэгээний дохио бөмбөлөг доош булталзан дохиход батхүү баярлан аажуухан гулгуулж байгаад суга татан хөвөө рүү чулуудав. Тэгээд очоод үзтэл ер бусын сонин төрхтэй улаан тойргон нүдтэй, урагш шамшийсан хоншоортой могой эрээн загас цовхчин байв. Батхүү олзуурхан сонин загасны шөл гэрийнхэнтэйгээ уух нь гэж бодоод торонд хийж гэрийн зүг яаравчлан алхав. Гэтэл ард нь нуурын ус сархийтэл оргилон дуугарах шиг болоход эргэн харсан боловч юу ч анзаарагдсангүй нуур хэвээрээ мэлтийж байв.

    Ингээд Батхүү гэртээ ирж нөгөө загасаа янзлан чанаж шөлөнд нь будаа хаян идэв. Үнэхээр мах нь янзтай сайхан амттай байсан бөгөөд хүү нь урьдынхаасаа илүү ухаангүй шуналтан идэж байв. Шөнө дундын үеэс хүү нь эхийнхээ хөхийг базлан “Ээж ээ, ээж ээ, загас, загас намайг идэх гээд хөөгөөд байна” гэж халуундаа солиорч эхлэхэд аав ээж хоёр нь гайхан “өдөрхөн зүгээр байсан хүүхэд сонин юм даа” гэж бодон эм тариа ч олдохгүй хөдөө хээр газар яахаа мэдэхгүй тэвдэв. Ганц хайртай хүү нь үүр цайхын үед тэр дороо амьсгаа хураасан бөгөөд хамаг бие нь загастай адилхан цохиулсан юм шиг могой эрээн юмаар туурсан байжээ. Тэр мөчөөс хойш тэдний амьдрал ер өөдөлсөнгүй. Батхүүгийн эхнэр сумын төв рүү эмнэлэгт үзүүлэх гэж яваад осолдон хаалгаар шидэгдэж нугасаа таслан өнгөрсөн бөгөөд онхолдсон машины жолооч л ганцаараа амьд гарчээ. Хожим хэдэн жилийн дараа Батхүү завин дээрээ дэгээгээ барьсан чигээрээ зүрхний шигдээсээр амьсгаа хурааснаар лусын хорлол төгсчээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×