Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Клуб 27

    Алдарт хөгжмийн ертөнцийн томоохон рок төлөөлөлүүд 27 насандаа таалал төгсдөг тухай ам дамжин ярьсаар сүүлдээ Рок хөгжимчин дуучин энэ чиглэлээр явдаг хүмүүс 27 насыг маш эрсдэлттэй нас хэмээн тооцож зарим нь айдаг зарим нь бүүр үүнийг хүсдэг ч хүмүүс бий учир нь Клуб 27 н маш урт жагсаалт гарсан нь хүмүүсийг сандраахад хүргэсэн байх.
    Өөрийгөө үхэхээрээ 27 клубт нэгдэнэ гэдгээ зарлаж байсан Amy Winehouse ч гэсэн 2011 онд энэхүү жагсаалтыг нэмсэн юм. Ихэнх хүмүүс нь мансууруулах бодис болон машинд дайруулж бүүр хүнд алуулж үхсэн байх нь олон юм. Хөгжимчдийг урт насалдаггүй гэсэн цуурхал бараг л үнэн болж таарсан гитарчид болон хөгжимчдийг 40 нас хүрэхгүй өнгөрцгөөдөг гэдэг. Клуб 27 нь бүүр дээхнээс эхэлсэн байна. Зарим одууд хүртэл өөрсдийгөө мөнхийн залуу алдар нэртэй байлгах гэж албаар үхэхийг хүсдэгээ ч нуудаггүй ба үхэхээрээ 27 клубт элсэнэ гэж ярьдаг байх юм. 2017 оны байдлаар Amy Winehouse с хойш 8 хүн энэхүү клубт шинээр бүртгэгдсэн байна.

    Brian Jones July 3, 1969 
    The Rolling Stones хамтлагийн үндэслэгч тэрбээр хөгжимд сод авьяастай шигээ хар тамхинд мөн донтдог байжээ. Түүний үндэслэсэн хамтлаг “Битлз” ийн гол өрсөлдөгч болж дэлхийн хөгжмийн ертөнцийн хамгийн алдартай хамтлаг болсныг бид мэднэ. Харамсалтай нь Б.Жонс энэ бүхний зах зухаас нь амсаад л өнгөрсөн. Золгүй үхэл нь Брайан Жонсыг 27 тнуудын клубын анхны гишүүн болгосон юм. Түүний авьяас билгийг одоо ч бишрэн ярилцдаг. Тэрээр хамтлагтаа утсан /гитар, ситар/, даралтат /орган, төгөлдөр хуур/, үлээвэр /флейт, аман хуур/, болон бусад үндэсний хөгжмүүдээр хөгжимддөг байжээ. Гэхдээ алдар нэрийг даах сэтгэлийн тэнхээ байгаагүй юм. Аялан тоглолт, алдар нэр, мөнгө, эсрэг хүйстнүүдийн өдөөн хатгалга эцэст нь түүнийг хар тамхинд оруулсан билээ. 1969 оны долдугаар сарын 3 ны шөнө дунд түүнийг Хартфильд дэх гэрийнхээ усан санд живсэн байхыг нь олсон юм. Задлан шинжилгээний дүн түүнийг архи, хар тамхи хэтрүүлэн хэрэглэснийг нотолсон бөгөөд үхлийг нь санамсаргүй тохиолдол гэж үзсэн юм.

    Jimi Hendrix September 18, 1970
    Түүнийг сод авьяастан байсан гэдгийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Дэлхийн бүх үеийн хамгийн шилдэг гитарчин гэсэн хэргэмийг хэн ч түүнтэй булаацалдаж зүрхлээгүй байна. Цахилгаан гитарын нөөц бололцоог шавхаж, шинэ шинэ дуугаралтыг тэр л анх гаргаж ирсэн билээ. Рокийн түүхэнд арилшгүй мөр үлдээсэн домогт гитарчин 1970 онд нойрны эм хэтрүүлэн хэрэглэснээс дотор эрхтнээрээ бөөлжиж нас баржээ. Түүнийг клубын хоёр дахь гишүүн гэж тооцдог.

    Janis Joplin October 4, 1970
    Ганцхан цомог гаргаад л од болсон тэрээр дөрөвхөн цомог гаргаад л алдар хүндийн оргилд гарч бас ертөнцийн мөнх бусыг үзүүлэх хувьтай байжээ. Түүний дуу хоолойг сонссон ямар ч хүний сэтгэл хөдөлдөг гэдэг. 1970 оны аравдугаар сарын 4 нд тэрбээр Sunset Sound Studios т ирсэнгүй. Түүнийг Лос анжелесийн Landmark Hotel ын 105 тоотод байгааг илрүүлсэн бөгөөд тусгай үйлчилгээнийхнийг дуудуулж байж хаалгыг нь эвдүүлж ороход дуучин богино өмдтэйгөө хоёр орны дунд хэвтэж байсан гэдэг. Түүний уруул дээр цус байсан бөгөөд хамар нь гэмтсэн байсан аж. Харин тас атгасан гараас нь дөрвөн доллар 50 цент гарч иржээ.

    Jim Morrison July 3, 1971
    Рок хөгжмийн түүхэнд тодорсон шилдэг дуучдын нэг. Rolling Stone сэтгүүл түүнийг бүх үеийн түүхэн дэх шилдэг 100 дуучны нэгээр нэрлэсэн байдаг юм. Харамсалтай нь тэр 27 тнуудын клубын гишүүн болсон. Албан ёсны бус мэдээллээр, Ж.Моррисон Дарис хотод 1971 оны долдугаар сарын 3 нд нас барсан гэдэг. Хувь заяаны тоглоомоор ч гэх үү, түүний үхэл Б.Жонсынхоос яг нэг жилийн өмнө тохиосон.

    Kurt Cobain April 5, 1994 
    Амьд хөгжмийн түүхэнд нэрээ мөнхөлсөн домогт дуучин Курт Кобейн 1994 онд өөрийгөө ангийн буугаар буудаж амиа хорлосон гэдэг. Гэхдээ энэ нь одоог хүртэл баттай баримт биш хэвээр байгаа. Тэр мөн л 27 настай байжээ.

    Alexandre Levy January 17, 1892
    Louis Chauvin March 26, 1908
    Robert Johnson August 16, 1938
    Nat Jaffe August 5, 1945
    Jesse Belvin February 6, 1960
    Rudy Lewis May 20, 1964
    Malcolm Hale October 31, 1968
    Dickie Pride March 26, 1969
    Alan “Blind Owl” Wilson September 3, 1970
    Arlester “Dyke” Christian March 13, 1971 Буудуулсан
    Linda Jones March 14, 1972
    Ron “Pigpen” McKernan March 8, 1973
    Roger Lee Durham July 27, 1973 Морьноос унасан.
    Wallace Yohn August 12, 1974 Онгоцны осол
    Dave Alexander February 10, 1975
    Peter Ham April 24, 1975 Өөрийгөө дүүжилсэн.
    Gary Thain December 8, 1975 Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн.
    Helmut Köllen May 3, 1977
    Chris Bell December 27, 1978 машины осол
    Jacob Miller March 23, 1980 машины осол
    D. Boon December 22, 1985
    Alexander Bashlachev February 17, 1988 Үсэрч амиа хорлосон гэнэ.
    Jean Michel Basquiat August 12, 1988
    Pete de Freitas June 14, 1989 Мотоциклны осол
    Mia Zapata July 7, 1993 алуулсан
    Kristen Pfaff June 16, 1994 Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн.
    Richey James Edwards c. February 1, 1995 сураггүй алга болсон
    Fat Pat February 3, 1998 Буудуулсан
    Freaky Tah March 28, 1999 Буудуулсан
    Sean Patrick McCabe August 28, 2000
    Maria Serrano Serrano November 24, 2001 Онгоцны осол
    Jeremy Michael Ward May 25, 2003 Хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн.
    Bryan Ottoson April 19, 2005
    Valentín Elizalde November 25, 2006 алуулсан
    Orish Grinstead c. April 20, 2008
    Lily Tembo September 14, 2009

    Amy Winehouse July 23, 2011 Архинд хордсон
    Гайхалтай 5 греммигийн эзэн тэрээр хар тамхи болон маш хүчтэй мансууруулах бодис
    бас архи маш их хэмжээгээр хэрэглэдэг байсан ба үүнээсээ ч болж албадан эмчилгээнд
    явдаг байсан билээ. Түүний хөгжмийн томоохон төлөөлөгчид бас хөгжим судлаачид маш
    их үнэлэдэг байсан ч гэсэн тэрээр өөрийнхөө урлагын тайзаа хар дарсаар сольж үргэлж
    л бусдын хэл амны бай болж явдаг байсан билээ. Түүнийг  2011 оны 7 сарын 23 нд  Лондан
    дахь гэртээ нас барсан байхыг  олсон бөгөөд одоогоор түүний үхлийн шалтгааныг албан
    ёсоор хэлэхдээ архинд хордсон гэж дүгнэжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...