Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Карма буюу үйлийн үрийн 10 хууль

    Тэр нэгэн мунхаг сэтгэлтэн өөрийн жаргалаа бодож, таныг гомдоосон бол хариугаа авах гэж бүү хичээ. Учир нь хэн нэгний аз жаргалыг булаахад ирээдүйн аз жаргалтай байх боломж үгүй болж байдаг. Энэ бол үйлийн үрийн хууль юм. 

    Үйлийн үр бол ямар нэг зүйлийн шалтгаан, үр дагаварын хариу юм. Та бол байгалийн бүтээгдэхүүн ба таны сэтгэл санаа, зовох, гуних энэ бүхэн хоорондоо уялдаатай холбоотой байдаг. 

    Үйлийн үрийг шашин эсвэл хийсвэр ойлголт мэт хүлээж авч болохгүй. Энэ бол байгалийн нэгэн үл харагдах хүчин зүйл юм. Жишээ татаж ярьвал:

    Гадаа хүйтэн цас орж буй энэ өдөр та хэн нэгэн даарсан хүнд халуун кофе эсвэл гэр оронгүй хүнд мөнгө өглөө гэж бодоё. Энэ бол сайн зүйл, муу биш гэхдээ таны бодол...

    Тэр хүнээс салаад явж байхдаа энэ хүн битгий даараасай хэмээн сайн сайхан зүйлийг түүнд дуудах эсвэл тэр надад өртэй, эсвэл ямар нэгэн түүний тухай сөрөг бодол таны толгойд орж ирээд гарсан ч байж болох юм. Энэ сөрөг энерги танаас гарах  нь тухайн хүнд муу зүйлийг дуудах эх үүсвэр болж ч мэднэ. Жишээ нь Фэйсбүүк дээр хэдэн лайк шейрний төлөө хүнд тусласан гэж ирээд зургийг нь тавиад өөрийгөө магтуулах донтой амьтадаас дутах зүйлгүй гэсэн үг.  Ямартай ч энэ зүйлийн хариултыг Ганди хялбархан аргаар тайларласан байдаг  "Хүн бол өөрийнхөө бодлын бүтээгдэхүүн юм. Тэр юу  бодно яг л тийм хүн болдог" гэж. 

    Ингээд үйлийн үрийн 12 хуулийн тухай уншиж амьдралдаа бага ч гэсэн тусгаж өөртэйгээ харьцуулж хараасай гэж хүсэж байна. 

    1. Хүсэх хууль: Чи юу тарина түүнийгээ хураана

    Энэ нь бидний бодол санаа үйлдэл бүр үр дагавартай байдаг гэсэн үг. Сайн эсвэл муу. Хэрэв бид амар тайван байдал, хайр, эв нэгдэл, хөгжил цэцэглэлт хүсч байгаа бол бид тодорхой хэмжээний зүтгэлтэй байх ёстой. 

    2. Бүтээхийн хууль: Бид хийхийг хүссэн үедээ л хийдэг

    Бидний амьдралын эргэн тойрон дахь зүйлс хүний санаа бодлоос бүтсэн. Бид орчлон ертөнцтэй ижилхэн гэвч бидний санаа бодол аливаа бүтээлийн хувьслыг тодорхойлдог. Таны хийсэн зүйлийн үр дүн танд таалагдахгүй байвал энэ л таны оюун бодлоос гарсан зүйл учраас эвлэрхээс өөр аргагүй ба та хичээсэн бол үүнээс илүү дээр байж болох байсан юм. Энэ таны хийсэн зүйл танийг тодорхойлох таны нэг хэсэг зүйл болж үлдэнэ. 

    3. Төлөв байдлын хууль:  Татгалздаг зүйлсээ хүлээн зөвшөөрөх

    Хүлээн зөвшөөрөх нь олон зүйлийг өөрчилж нээх гарц юм. Энгийнээр хэлэхэд бид аливаа зүйлийг өөрчлөхийн тулд одоогийн нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрөх ёстой. 

    Сөрөг талыг засахдаа үргэлж л сөрөг тал дээр нь анхаарлаа хандуулсанаар бид 0 үр дүнтэй зүйлтэй зууралдаж байна гэсэн үг.

    4. Өсөлтийн тухай хууль: Бидний өсөн дэвжих нь ямар ч материалаг зүйлээс илүү үнэтэй

    Бидний хяналт тавьж санаа зовдог ганц зүйл бол бид өөрсдөө юм. Өөрийгөө дарж хянах нь дараагийн хийх үйлдэлд эерэг болон сөрөг нөхцөл байдлыг бий болгох нь элбэг байдаг. Энэ нь ихэнхдээ сул үр дагавартай байдаг. 

    5. Хариуцлагатай байхын хууль: Бидний амьдралд болж буй зүйлс бол бидний өөрсдийн хийж буй зүйл. Өөр юу ч биш

    Бид амьдралийн хар шуурганд өртөөд алдааг бусдаас хайж байдаг. Хэрвээ амьдралаа өөрчилмөөр байвал өөрийн оюун бодол, хүрээлэн буй орчноо цэгцэлж өөрчлөх хэрэгтэй. 

    6. Харилцааны хууль: Орчлон ертөнцтэй бүх зүйл холбогдсон байдаг том, жижиг бүх зүйлс

    Бидний өнгөрсөн, одоо, ирээдүй бүгд холбоотой. Бид өөрчлөлтийг хүсэхээрээ бүгдийг өөрчилж байдаг ч эргээд л энэ бүх зүйлстэй нүүр тулдаг.

    7. Анхааралын тухай хууль: Нэг ажил үүргээс илүү анхаарал хандуулж чаддаггүй

    Нэг зүйлд сэтгэл гаргаж хандахаараа өөр зүйлсийг харах чадвар бидэнд байдаггүй. Хэдий хийж буй зүйлээсээ илүү ихийг хийж дээшлэхийг хүсдэг боловч нэг л зүйлээ хийсээр байдаг. Тиймээс бид өөрсдийн хүсэл чадваруудаа өөр олон зүйлсд ашиглах ёстой. Нүдээ нээ. 

    8. Өөрчлөлтийн тухай хууль: Өөрийгөө өөрчлөхгүй бол түүхүүд давтагдана

    Өөрчлөлтийг ухамсарлаж ойлгох нь өнгөрсөн цагт нөлөөлөх цорын ганц арга зам юм. Өөрийн хийж буй зүйлээ өөрчилж өнгөрсөн шигээ бүү амьдар. 

    9. Тэвчээртэй байх хууль: Тэвчээргүй сэтгэхүйгээр ямар ч үнэ цэнийг бий болгодоггүй

    Бэрхшээлийг хялбарчлан бүү бод. Бид аливаа үнэ цэнэтэй зүйлсийг тэсвэр тэвчээрээр олж авдаг гэдгийг сана. 

    Бидний олж авсан аз жаргал, баяр баясал нь бидний зөв явж, зөв зүйл хийсэний шагнал юм. 

    10. Ач холбогдолын тухай хууль: Бүхэлд нь хувь нэмэр оруулсан хүн хамгийн шилдэг шагналыг авдаг

    Та хүссэн зүйлдээ хэр зэрэг гар татна та тийм л зүйлийг хүртэнэ. Таны оюунаас ундрах тэр бүх зүйл таны хийж буй зүйлд хэр хэмжээгээр нөлөө оруулсанаас хамаарч тэр зүйлийн үнэ цэнэ тооцогдоно. 

    Эцэст нь: Та юу хүснэ түүнийгээ л хүртэнэ. Та юу бодно тийм л зүйлтэй нүүр тулна. Тиймээс тэвчээртэй, тэмүүлэлтэй, сэтгэлтэй, зөв бодолтой байхыг хүсье. Хэрвээ та тийм байж чадахгүй бол үйлийн үрийн хууль үйлчилж КАРМА таныг алгадах болно. 

    slap1.gif.d01685c706a91badedd7015125d4a261.gif




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×