Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Итгэмээргүй сонин давхцлууд

    Марк Твен ба Галилейн сүүлт од

     

    Алдарт зохиолч Марк Твен 1835 онд төржээ. Түүний төрсөн өдөр дэлхийн хажуугаар Галилейн сүүлт од өнгөрчээ. 1910 онд сүүлт од дэлхийд дахин ойртон ирэхэд зохиолч нас барав. Тэр өөрийн үхлээ бүр 1909 онд зөгнөж “Би энэ ертөнцөд Галилейн сүүлт одтой хамт ирсэн, дараа жил түүнтэй хамт буцна” гэж ярьдаг байв.

    Хос Брисон

    1950 иад оны сүүлчээр Жорж Д.Брисон албан ажлаар Кентукки мужийн “Brown Hotel” буудалд буув. Брисон 307 р өрөөний түлхүүр гардан авмагцаа шуудан ирсэн эсэхийг асуув. Түүнд “307 р өрөөний Жорж Д.Брисонд” гэсэн захиа гардууллаа. Хэн нэг нь түүнийг заавал энэ өрөөнд орно гэж мэдсэн мэт. Гэтэл уг захиа түүнд биш, өмнө нь тус өрөөнд буудалласан Жорж Д.Брисонд ирсэн байв.

    Алдагдсан ном эзэндээ ирлээ

    Америкийн зохиолч Энн Пэрриш 1920 онд Парисын хуучин номны дэлгүүрээс “Жек Фрост ба бусад түүх” ном авчээ. Тэр хүүхэд байхдаа энэ номыг унших дуртай байсан тухайгаа нөхөртөө ярилаа. Нөхөр нь номыг нээхэд эхний хуудсан дээр “Энн Пэрриш. 209Н, Уэбберстрит, Колорадо Спрингс” гэж бичсэн байжээ.

    Үүргээ гүйцэтгэсэн сум

    1883 онд Генри Зигланд нэг хүүхнээс харьцаагаа тасалжээ. Хүүхнийг амиа хорлосны дараа ах нь Генрийг алахаар буутай ирэв. Тэр Генрийг буудмагц бас амиа хорлов. Харин сум Генригийн нүүрийг шүргээд мод оножээ. Генри хувь заяагаа аргалчихлаа гэж баярлав. Хэдэн жилийн дараа Генри тэр модыг хөрөөдөж унагах гээд барсангүй. Тэгээд тэслэгч авчран дэлбэлэв. Гэтэл модонд зоогдсон сум цойлон гарч ирээд Генригийн толгойг онож, газар дээр нь алжээ.

    XVI Людовикийн муу едөр

    Францын хаан XVI Людовикийг бага байхад “Сар бүрийн 21 ний өдөр таны час өдөр” гэж зурхайч сэрэмжлүүлжээ. Иймээс тэр хэзээ ч 21 ний өдөр чухал арга хэмжээ төлөвлөдөггүй байв. Гэвч хаанаас бүх зүйл хамаардаггүй аж. 1791 оны долдугаар сарын 21 нд хаан хувьсгалт Францаас зугтаахыг завдаад баривчлагдав. 1791 оны 9 р сарын 21 нд Франц Бүгд найрамдах улсаа тунхаглалаа. Харин 1793 оны 1 р сарын 21 нд XVI Людовик хааныг гильотинд цаазалжээ.

    Хоёр удаа аминд нь оржээ

    1930 аад онд Детройт хотын иргэн Жозеф Фиглок олон давхар байшингийн дэргэдүүр явж байтал гэнэт бяцхан хүү толгой дээр нь унажээ. Сүйдтэй юм болсонгүй, хоёул жаахан айгаад өнгөрөв. Хүүгийн эх цонхоо хаахаа мартсан аж. Жилийн дараа Жозеф мөн тэр гудамжаар явж байтал гэнэт дээрээс нь нөгөө хүүхэд дахиад унажээ. Аз болоход хэн нь ч гэмтсэнгүй.

    Хоёр хүн, нэг амьдрал

    Огайо мужийн ихрүүд хэдхэн долоо хоногтой байхад эцэг эх нь нас баржээ. Тэд хоёр өөр айлд үрчлэгдсэн бөгөөд шинэ эцэг эхчүүд хөвгүүдээ Жеймс гэж нэрлэв. Хоёр хүү маш сайхан зурдаг, гарын уртай бөгөөд хоёул хуулийн мэргэжил эзэмшжээ. Ихрүүд хоёул Линда гэдэг эхнэртэй ба нэг нь хүүгээ Жеймс Алан, нөгөө нь Жеймс Алан гэж нэрлэсэн байна. Хоёр Жеймс анхны эхнэрээсээ салаад хоёул Бетти гэдэг бүсгүйчүүдийг эхнэрээ болгожээ. Тэдний нохой хүртэл адилхан Той гэдэг нэртэй. Ихрүүд 40 настайдаа анх бие биенийхээ тухай олж мэдэн, яг адилхан амьдралаар амьдарснаа гайхжээ.

    Ихрүүдийн ижил үхэл

    2002 онд Финляндын хойт нутагт 70 настай ихрүүд хоорондоо огт холбоогүй мөртлөө автын осолд цагийн зайтай өртөж, нас баржээ. Замын энэ хэсэгт ойрд осол аваар болоогүй учраас нэг өдрийн дотор хоёр осол гарахад цагдаа нар шоконд оржээ. Тэр тусмаа хохирогчид ихрүүд гэдэгт цагдаа нар итгэж чадахгүй байлаа.

    Ихрүүдийн давхацсан үхэл

    Жон ба Артур Мауфорт нар бие биеэсээ 80 миль зайтай амьдардаг байв. 1975 оны 5 р сарын 22 нд тэд цээжээр хүчтэй өвдлөө хэмээн өөр өөр эмнэлэгт хүргэгдэв. Аль аль нь нөгөөгөө өвдсөнийг мэдээгүй байв. Ихрүүд эмнэлэгт очоод удалгүй бараг нэгэн зэрэг нас баржээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...