Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Зүүдний нууцуудаас

    thumb_1769_person_full.jpeg.15ec54df80efecba070c8d624201caab.jpeg

    Дмитрий Менделеев

    Дэлхий дахинаа гайхамшиг бопсон аугаа нээлт, зөн билгүүдээ  зүүдэндээ нээсэн эрдэмтэд хүн төрөлхтний түүхэнд бишгүй. Иймэрхүү зүүдний учир шалтгаан юу вэ? Хүн бүр зүүдэндээ харсан зүйлээ авъяасаа нээх болон бусад оюуны гайхамшгийг бүтээхэд ашиглаж чадах болов уу. Зүүдний ертөнцөд оршиж байх ахуйд хэчнээн олон аугаа нээлт хийгдсэнээс жишээ дурдахад л хангалттай.

    Оросын аугаа эрдэмтэн Дмитрий Менделеев үечилсэн элементүүдийн системийг дуустап боловсруулах гэж өчнөөн их цаг хугацаа зарцуулсан хэдий ч дуусгаж чадахгүй байжээ.

    Гэвч тэрбээр нэгэн удаа уг системийнхээ элементүүдийг бидэнд танил болсон үечилсэн байрлалаар нь зүүдэндээ олж харсан байна.

    Яг л ийм байрлалыг тэр хайсаар байсан тул ийнхүү бидний мэдэх химийн эпементүүдийн үечлэлийн систем зүүд эхтэйгээр “мэндэлсэн” байна.

     

    5a63d15aba65f_1878.jpg.779dcf9561d7c1c5dd57ef9c4668c9f8.jpg

    Томас Эдисон

    Цахилгаан чийдэнгийн эцэг гэгддэг Томас Эдисон аугаа бүтээлийнхээ бүтэц тогтолцоог мөн зүүдэндээ олж харсан.

    nielshenrikdavidbohr5.jpg.6dc6bcf8bbffcefbde81d6f0383068db.jpg

    Нильс Бор

    Орчин үеийн физикийг үндэслэгчдийн нэг, Данийн физикч Нильс Бор атомын загвараа зүүдэпснийхээ ачаар гаргасан.

    fleming-aleksandr-laboratory-work.jpg.d96af1bbb2157bb39936171eac232afd.jpg

    Александр Флеминг

    Шотландын нян судлаач Александр Флеминг хэдэн арван мянган хүнд амьдрап хайрласан пеницилпин гэх бэлдмэлийг хэрхэн бүтээх загвараа зүүдэндээ үзсэн.

    maxresdefault.jpg.229aeeff2d4ab6e4bd0c474b1c15bb1b.jpg

    Аврахам Пинкольн

    АНУ ын 16 дахь Ерөнхийлөгч, улстөрийн нэрт зүтгэптэн Аврахам Пинкольн өөрийг нь үхэп хүлээж буйг зүүдэндээ харсан гэдэг. Тэрбээр авсан дотор нүүрийг нь бүтээсэн хүний цогцос байхыг опж хараад, ойр хавийнхнаас хэн бопохыг тодруулж асуужээ. Гэтэп хүмүүс түүнд “Ерөнхийлөгч. Тэр алуурчдын гарт амь үрэгдсэн” гэж хариулж байна хэмээн зүүдэлжээ. Энэхүү зүүдээ Пинкольн ойр дотныхондоо ярьсныхаа дараа удалгүй буудуупан хорвоог орхисон гэдэг.

    141913_or.jpg.b65e75cc04cee6ee99449b6eaaf509d1.jpg

    Апьберт Эйнштейн

    Алдарт физикч Апьберт Эйнштейн харьцангуйн онолынхоо үндэс болсон цаг хугацаа, орон зайн харилцан хамаарлын зарчмуудыг ч мөн зүүднээсээ олж харсан.

    Тэгэхээр иймэрхүү “ухаапаг” зүүдний нууц юунд оршдог юм бол?

    Хүн нойрсох үед зүүдний ертөнцөд зочилдог аура астральен бие /хүний хоёр дахь буюу сэтгэл хөдлөлийн бие махбодь/ болон сэтгэл зүрх бодит биеэ орхин хоосон орон зайн уудмаар эрх дураар жуулчилдаг байна. Эп үзэгдлийг эзотерикийн системд астралийн аялал хэмээн нэрлэдэг аж. Ийм аяллын үед хүний сэтгэл санаа бусад амьд ертөнцтэй харипцаж, тэдний зүгээс зөвлөгеө сонсох юмуу оюун санаандаа гүн шингээсэн асуултууддаа хариулт авч чаддаг байна. Бие махбодь амрах мөчид хүн дээд ахуйн нөлөөллийг хүлээн авахдаа илүү дуулгавартай болдог аж. Гэхдээ нэг ч хүн бүрэн тусгаарлалтад оршиж чаддаггүй байна. Түүнээс гадна хүнийг зүүдний орчинд байх үед нь мэдээлэл түгээгч нэг хэлбэр ертөнцийн оюун санаа /түүнийг орчин үеийн интернэт сүлжээтэй харьцуулж болно/ ч нөлөөлөх магалалтай гэнэ. Чухам эндээс л хүний оюун санаа шаардлагатай мэдээллээ хүлээн авдаг байна. Гагцхүү зүүдэндээ харсан, мэдсэнээ эргэн санах юмуу тусгайлан ойлгож эргэцүүлэх чадвар хүн бүрт адилгүй байдаг. Түүнчлэн хүн төрөлхтний янз бүрээр төсөөлөн шүтдэг бурхан нь хүн бүрийн зүрхэнд дээд сэтгэл санаа мэт оршиж байдаг тул бодит бие амрах үед хүний оюун санаа бурхантай илүү ойрын зайнаас харилцах боломжтой болдог. Харин одоо бодит бие махбодь, астральен бие, сэтгэл санаа гэж юу болохыг тодруулъя. Эртний мэргэдийн судар бичигт хүний оюун санаа зүрхэн хэсэгт байрладаг бөгөед жинхэнэ мөн чанарыг илэрхийлдэг тухай бичсэн байдаг. Бодит болон астральен бие гэдэг нь зүрх сэтгэлийг агуулах хувцас юм байна. Бидний бодит бие хүн гэгч нарийн системийн ердөө таван хувийг бүрдүүлдэг бол үлдсэн 95 хувийг астральен бие болон сэтгэл зүрх эзэлдэг аж. Хүн дахин амилахдаа /хойд насандаа эргэн төрөх ч гэдэг/ өмнөх биеэ өөрчлөн шинэ биед ордог агаад өмнөх амьдралаас ямар нэг зүйлийг дараагийн амьдралдаа тээсээр явдаг мэт сэтгэгдэл байдаг. Тиймдээ ч тухайн хүний өнгөрсөн үеийн амьдрал зүүдэнд нь үзэгдэх тохиолдол бишгүй байдгийг энэ төрлийн мэргэжилтнүүд тогтоожээ. Гагцхүү өнгөрсөн амьдралынхаа үйл явдлыг зүүдэндээ үзээд эргэн санах юмуу өмнөх амьдрал нь гэж итгэх хүн олон биш байдаг аж. Зүүдний үеэр хүний бодит бие л амардаг болохоос оюун санаа, сэтгэл зүрх, санаа бодлоос бүрэлдсэн астральен бие сэргэлтийн оргил үедээ байдаг байна. Сонсоход бодит биш мэт боловч үнэндээ хүн зүүднийхээ ертөнцөд л илүү бодит амьдралаар амьдардаг гэнэ. Яагаад гэвэл хүн бодит биеэ мэдрэхгүй байгаа үед буюу нойрсож байх үедээ өөрийнхөө жинхэнэ дүрд илүү ойр байдаг байна. Тэгэхээр хүн зүүдэн ертөнцдөө л жинхэнээрээ амьдардаг харин сэрүүн ахуй нь ердөө л амьдралын хойд төрх юм байна гэж дүгнэж болохоор. Зүүдэн ертенц нь амьдралын хамгийн ер бусын, аугаа нууц мөн. Хүний амьдралын 1/3 ийг зүүд эзэлдэг болохоор цаг хугацааны эл хэсгийг өөрөө өөрийгөө төгөлдөржүүлэх боломжит үе гэж болно. Бид зүүдний ертөнцөд байх үедээ нөгөө ертөнцөд очсон хайртай хүмүүстэйгээ уулзахаас гадна амьдралын утга учир, өөрийгөө таних тал дээр олон ер бусын зүйлтэй тулгардаг. Зүүд нойр хүнд амралт бэлэглэхийн сацуу авъяас чадвар, учир битүүлэг зүйлсийн нээлт болох тал бий. Хүний оюун санаа хязгаарлагдмал ертөнцөөс тасарч зүүдний чөлөөт орчинд ирэх үестээ элдэв асуудлын хариуг хамгийн ухаалгаар зөв шийдвэрлэх юмуу илүү боломжийн алхмууд хийх аргыг олж авах нь элбэг. Тиймээс хүн зүүднийхээ чадварлаг найруулагч байх ёстой гэнэ. Ингэж чадсан хүн л зүүдэн ертөнцөөс “олж ирсэн” зүйлсээ хувийн болон оюуныхаа хөгжилд ашиглан амжилт гаргадаг аж. Өөрөөр хэлбэл, сэрүүн ахуйдаа хэчнээн оюунлаг байна, зүүдэн ертөнцдөө төдийчинээ оюунлаг зүүдтэй учирна. Хамгийн гол нь иймэрхүү гайхалтай зүүдээ өглөө сэрмэгцээ мартчихалгүй сайтар эргэцүүлэн дүгнэж, анализ хийж байх нь зүйтэй юм байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×