Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Жоржио бонжованни: Сорвитой амьдрал

    100108004338-giorgio-bongiovanni-rodolfo-amodeo-01.jpg.82245ba46b19bcbd9f446692c1cacd45.jpg

    2002 оны хоёрдугаар сарын 17нд италийн алдарт стигматикч /сорви тэмдэгтэй хүн/ Жоржиа Бонжованни Римийн телевизээр гарахад духан дээрх сорви тэмдэг нь харагдсангүй. Үзэгчид их гайхсан ч тэрээр хожим нь учрыг нь тайлбарлажээ. Түүний тайлбар хүмүүсийг бүр ч ихээр алмайруулав…

    Христийн загалмайн шарх хэлбэртэй сорви тэмдгүүд эсвэл титэм, хөл гар дээрх халаасны сорви мэтийн зүйлс хүмүүсийн биед их байдаг. Зарим хүмүүсийн биед иймэрхүү тэмдэг гэнэт гарч ирээд бас л гэнэтхэн алга болдог нь сонин. Яагаад тэгдгийг хэн ч тайлбарлаж чаддаггүй. Бонжованни ийм сорви тэмдэгтэйгээр бараг хагас зуун жил амьдарч байгаа болохоор хүмүүс ч тиймээр харж дасчээ. Римийн телевизээр гарсныхаа дараа Бонжованни тухайн үед өөрийнхөө үндэслэн бий болгосон “Бид ганцаараа биш” сэтгүүлдээ духан дээрх сорви тэмдгээсээ хэрхэн салсан тухайгаа өгүүлжээ. Боснид байх нэгэн хавцалд очиж мөргөл үйлдсэн гэж тайлбарлав. Тэрбээр Загалмайт уулын оргилд, ариуйн газарт хүрч ядаж духан дээрх тэмдгийг минь арилгаад өгөөч хэмээн гэгээн Марияд хандан мөргөжээ. Гайхалтай нь Гэгээн Мария гэнэт өмнө нь тодрон гарч ирээд духанд нь гараа хүргэмэгц сорви тэмдэг нь алга болж гэнэ. Тэгснээ Италид эргэж очоод юу болсон талаар хүмүүст ярьж гэж хүсчээ.

    27208174.jpg.5d4e851f3925be0a1f1a3f00e9124831.jpg

    Жоржиа Бонжованни гэж хэн бэ?

    1989 оны дөрөвдүгээр сараас эхлэн Гэгээн Мария болон Есүс Христтэй уулзсан гэж тэр өөрөө ярьдаг. Тэр хоёр түүнд Фатимагийн нууцуудын тухай, Есүс Христ дахин ирэх тухай, манай гаригийнхан үл танигдах нисдэг биеттэй харилцах талаар ярьж өгчээ. Тэр цагаас хойш Бонжованни ертөнцөөр хэрэн хэсэж, хүмүүст үзсэн харснаа болон сургаалиа айлдсаар байжээ. Испанийн хатан хаан София, зөвлөлтийн ерөнхийлөгч Михайл Горбачев нар болон улс төр, төрийн томоохон зүтгэлтнүүдтэй уулзаж, НҮБ д үгээ хэлж “дэлхий ертөнцөд удахгүй нүүрлэн ирэх их өөрчлөлтийн тухай, хүн төрлөхтний ирээдүйн” талаар ярьдаг болсон гэнэ.

    100108004338-giorgio-bongiovanni-rodolfo-amodeo-02.jpg.6a2b5bd675993e6a5ccc9663b4c524b3.jpg

    Америкийн “Share international” сэтгүүлийн сурвалжлагчийн асуултанд ихээхэн дэлгэрэнгүй хариулжээ. Сицилид төрсөн тэрбээр Италийн эх газрын хэсгийн Сант эльпидио боомтонд шилжин жижиг бизнес эрхэлж, чөлөөт цагаа оюун санаагаа хөгжүүлэхэд зориулж байв. Нэг удаа тэрбээр зогсоолд байгаа машинаа авахаар явж байтал өмнө нь нэг бүсгүй гарч ирээд өөрийгөө Мириам гэж танилцуулжээ. Гэгээн Мариам гэдэг байсныг мэдэх Бонжованни огт гайхсангүй. Мариам цайвар үстэй, цагаан даашинзтай, энгэртээ сарнай хатгасан байжээ. Тэр сарнай нь яг л гэрлээр нэхсэн мэт хурц тод байсан гэнэ.

    Үүрэг даалгавар биелүүлэхийн тулд юу хийх хэрэгтэйг нь тэр хэлж өгөөд, хэдэн удаа уулзсаныхаа дараа Фатимад /Португалид/ оч гэжээ. Хүн болгон танихаар тийм тэмдэг өгнө гэсэн байна. 1989 оны есдүгээр сарын 2нд Бонжованни Фатима руу явж, Гэгээн Марияатай уулзав. Есүс Христийн адил өвдөлтийг тэвчихэд бэлэн үү гэж Гэгээн Мария түүнээс асуусан гэнэ. Мэдээж Бонжованни зөвшөөрчээ. Тэр өдөр Гэгээн Мариягаас илгээлт даалгавар авсан нь ихэвчлэн Фатимагийн гурав дахь нууцтай холбоотой байв. Сүм хийдийн ихэс дээдсийн дунд хямрал зөрчилдөөн гарна, бид бүгдийг аймшигтай сүйрэл хүлээж байгааг, хэрэв бид нүглээ наминчлахгүй бол дэлхийн гуравдугаар дайн дэгдэх талаар хэлжээ. Хүн төрлөхтнийг харанхуй манан хүлээж байна. Бусдын төлөө, энэ дэлхий дээр амьдарч байгаа бүхний төлөө өөрийгөө зориулах хүн аврагдана гэж Мария хэлсэн ажээ. Фатимагийн гуравдах нууцад Христ дахин мэндлэх тухай ч өгүүлсэн байдаг. Бие биенээ хүндлэх хэрэгтэй, газар дэлхийгээ, түүн дээр амьдарч байгаа бүгдийг хайрлах хэрэгтэй гэдгийг залуу эр явсан газар болгондоо хүмүүст сануулах үүрэгтэй болов. Жоржиод таних тэмдэг болгож, хөл гар, цээж, духан дээр нь тэмдэг тавьжээ. Христийн зовлонг хуваалцах гэдэг нь Есүсийн талаар хүмүүст эргүүлэн сануулна, түүний заасан замаар яваагүйг нь хэлж сануулна гэсэн үг. Түүний бие дээрх энэ дохио тэмдгүүд бол ямар нэгэн жирийн биш зүйлийг сануулж, түүнд итгэх хүмүүсийн итгэлийг бэхжүүлэх учиртай гэнэ.

    34891339.jpg.748e043dd9665e61dbd3ba51c3d7ad1f.jpg

    “Гэрлээс бүтсэн” өөр амьдад бол биднээс өөр хэмжигдэхүүнд, бидний илүү хөгжилтэй оршин байдаг гэж Жоржио хэлдэг. Тэдний түвшинд хүрэхийн тулд хүн төрлөхтөн ухамсар, шинжлэх ухаан хоёрыг хослуулах ёстой. Бидэнд шинжлэх ухаан байна харин ухамсарын түвшин маань доогуур байгаа гэж Бонжованни хэлсэн байна. Тийм учраас л бид юу ч бодохгүй, юу ч төсөөлөхгүй, бидний шинжлэх ухааны нээлт болгон ямар үр дүнд хүргэхийг мэдэхгүй байна…

    Харин Бонжованнигийн духан дээрх тэмдгүүд алга болсон нь Междуречье буюу ариун газарт очоод үзсэн гайхалтай зүйлсийнх нь ердөө л нэг жишээ юм. Тэр газар нь Мостараас өмнө зүгт 40 км зайтай, Боснийн нийслэл Сарасвагаас баруун урагш 80 км т байдаг. Хамгийн анхны гайхалтай явдал тэнд 1932 онд болсон нь 1922 1939 оны хооронд католик шашинтны тэргүүн байсан арван нэгдүгээр пап Пийтэй холбоотой ажээ. Ирээдүйн пап Пий Миланаас холгүйхэн Раттийн гэр бүлд төрж, лам болоод Ватиканы номын санд ажиллаж, дэлхийн нэгдүгээр дайны дараа Варшавт 1920 онд ирээдүйн пап ламтан хоёрдугаар Иоанни Павелыг мэндлэх үед очиж байжээ.

    Пап ламтан ууланд их дуртай байсныг хэлэх хэрэгтэй. Нэгэн удаа 1932 оны хоёрдугаар сард Ватиканд байхдаа тэрбээр их сонин зүүд зүүдэлжээ. Тэр өмнө нь очиж үзээгүй нэгэн уул өөд авирч байх юм гэнэ. Италид биш харин Альпийн уулсад бололтой. Уулын оргилд гараад тэнд Мириам хүлээж байгааг харжээ. Мириам цайвар хувцастай, урт нөмрөгтэй байжээ. “Энэ газарт чи загалмай босгоосой гэж би хүсэж байна. Учир нь энэ газар хожим их чухал газар болно” гэж түүнийг хэлэхэд эргэн тойрноо хараад их гайхаж: “Би хаана байна вэ” гэхэдМириам: “Югославид байна энэ газрыг сайн тогтоож аваарай” гээд аяархан инээмсэглэжээ. Хачин зүүд байна даа гэж тэр бодсон гэдэг.

    44414963.jpg.bac7fb5de423d5f5f13dc9e41e46a560.jpg

    Хэдэн сарын дараа арван нэгдүгээр пап Пий ламтан Мостарийн хамбаас нэгэн даалгавар авчээ. Есүс Христийн 1900 жилийн ойд зориулан Силованмад загалмай босгох болсон пап тэр газрынх нь зургийг үзтэл өнөөх зүүдэндээ харсан газар нь байсанд олон юм бодолгүй загалмай босгох ажлын баримт бичгийг бүрдүүлэхээр яарчээ. 1933 онд загалмайг босгосон ба тэр уулын нэрийг Крисевац буюу орчуулвал Загалмайт уул болгон өөрчилсөн байна. Хагас зуун жил өнгөрсний дараа бас нэгэн гайхалтай явдал болжээ. 1981 оны

    76912986.gif.c9cca49a235f058d88f6c01d5cad870b.gif

    зургадугаар сарын 24нд арван таван настайИванка Иванкович, арван зургаатай Мрьяна дражичевич нар Крисевац, Побрдо хоёр уулын дунд байдаг хамаатныхаа гэрт оччихоод буцаж явжээ. Уулын орой дээр гартал нөгөө талын уулан дээрх загалмайны дээр тэнгэрт этгээд хачин гал асаж байгаа харагдав. Гэтэл өнөөх хурц гэрэл Подбрдо ууланд шилжиж гэнэ. Тэр галын дунд “Саарал даашинзтай, урт цагаан нөмрөгтэй үзэсгэлэнтэй эмэгтэй” харагджээ. “Эндээс явцгаая” гэж Иванка хашгираад доош гүйж, тосгон орох замын хагаст хүрээд тосгоны найзуудтайгаа уулзан, хамт ууланд буцаж ирэхэд өнөөх эмэгтэйн дүр харагдсаар байжээ. Тэр үнэхээр Гэгээн Мария байсан байж магадгүй. Ингээд энэ удаа нилээн хэдүүлээ уулнаас бууж гэнэ. Энэ явдалд ихэд гайхан сонирхсон Мирьяна Дражичевич маргааш нь дахин тэр уулан дээр хамаатнууд болон өөр хэдэн хүний хамт гарч Гэгээн Марияаг дахин харжээ. Тэр цагаас хойш ийм гайхалтай явдал хориод жил давтагдсан байна… Сорви тэмдэгт Бонжованни хамгийн сүүлд 2002 онд Гэгээн Марияатай уулзсан гэдэг. Гэхдээ хоёрдугаар сарын 11нд буюу 1858 оны хоёрдугаар сарын 11нд Бернадетт Субиру францийн өмнөд хэсгийн Лурдагийн орчим Гэгээн Марияатай уулзсан яг тэр өдөр ажээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×