Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Жон Ленноныг алсан алуурчин болон түүний 9 тооны тухай

    5a6436728adbc_Mark_epmen.jpg.83fd1810649ef71b0606617031261070.jpg

    Түүний амийг хороосон
    алуурчин Марк Дэвид Чепмен

    Сая сая хүмүүсийн шүтээн дуучин Жон Ленноны алуурчин Марк Чепмен гэгч өерийгөө дөвийлгөх донтой нэгэн байжзэ. Энэ эр алдаршихын тулд Рональд Рейган, Элизабет Тейлор зэрэг нэр цуутай хүмүүсийг алахаар төлөвлөж байсан гэдэг. Харин 1980 оны 10 р сарын “Эсквайр” т гарсан нэгэн нийтлэл түүний анхаарлыг Леннонд хандуулжээ. Чепмен зэвсгийн дэлгүүрээс тайрсан буу худалдан авч, Ленноныг алахаар шууд л Нью Йорк руу нисчээ. Энэ хотод тэр Манхэттэний дүүрэгг ирж, Жон Ленноны гэрийн ойролцоох зочид буудалд бууж бүхий л талаар бэлдэж эхэлсэн байдаг. “Ажлаа” шуурхайлах гэсэн тэр Ленноны гэрийн ойролцоо хэдэн цаг харуулдаж зогссон ч “бай” нь гарч ирээгүй тул больж, патрон худалдаж авахаар Атланта хот оржээ. Гэхдээ тэр яагаад ч юм энэ удаад алдартай дуучныг алах бодлоо гэнэт өөрчлөн, буцаад Гонолулу руу ниссэн байна.

    1980 оны 12 р сарын 7 ны өдөр боллоо. Буцаж ирсэн Чепмен ”Дакот” ын орцны үүдэнд олон цаг хүлээж байгаад Ленноныг гарч ирэхэд гарын үсэг авчээ.
    Пол Гореш хэмээх гзрэл зурагчин Ленноныг цомог дээрээ гарын үсгээ зурж, Чепменд өгөх үеийн зургийг авч чадсан юм. Энэ үед таван цаг болж Жон, Йоко Оно нар өөрийн студи рүүгээ явж байсан ажээ. 22 цаг 50 минутанд тздний лимузин буцаж ирэхэд Чепмен орцны үүдэнд зогссоор л байв. Леннон, Оно хоёрыг дөхөж ирэхэд тэрэзр Жон руу буугаа шагайн таван удаа буудсан байна. Эхний хоёр сум Ленноны нуруунд онож, өөр хоёр нь зүүн мөрөнд шигдэж, нэг сум хажуугаар өнгөрчээ.

    download.jpg.c01e60f36a73927c08f268e37b0bf1d6.jpg

    Жон Леннон болон түүний эхнэр Йоко Оно

    Жон орцны хаалгаа онгойлгож, цусаа гоожуулсаар хэдэн гишгүүр өгсөөд ойчлоо. Шөнийн жижүүр гүйж гарахын өмнө түгшүүрийн дохиог дарж, өөрийн зангиаг ашиглан Жоны асгарч буй цусыг тогтоох гэж оролдов. Энэ үед алуурчин Чепмен зугатсангүй, харин буугаа хаяад, ямар нэг товхимол уншиж байжээ. Эргүүлийн хоёр машин ирэн түүнийг баривчлахад тэр цагдаа нараас “Намайг битгий өвтгөөч” гэж гуйж байв. Дараа нь тэр учиргүй уйлж “Би ганцаар энэ хэргийг үйлдсэн” гэж үглэсээр ачигджээ. Цагдаа нар “түргэн тусламж” ирэхийг хүлээлгүй, амьсгаатай төдий байгаа Ленноныг эргүүлийн машинд зөөж оруулан, давхисаар Рузвельтын эмнэлэгт хүргэсэн ч хөгжимчний бие тун найдваргүй байв. Нэг сум уушгийг цоолж, өөр нэг сум гол судсыг оносон байлаа. Доктор Стефан Линн “Түүнийг аврах ямар ч арга байгаагүй. Тэр цусныхаа бараг 80 хувийг алдсан байсан” гэж хожим нь мэдэгдсэн байдаг. Леннон хэдийгээр дагаж мөрддөг оршуулгын ёс заншилд дургүй байсан хэдий ч түүнийг чандарласан юм. Гэхдээ оршуулгын ёслол хийгээгүй аж. 1980 оны 12 р сарын 14 ний ням гаригт дэлхий дахин Жон Ленноныг эцсийн замд нь үдэж, асар олон хүн Нью Йоркийн төв паркад цугларсан юм. 1981 оны 6 р сарын 22 ний өдөр Чепмен өөрийгеө домогт дуучны аллагад буруутайг хүлээн зөвшөөрч. шүүх түүнд бүх насаар нь хорих ял оноожээ. Саяхан түүний хугацаанаасаа өмнө суллагдах хүсэлтийг хүчингүй болгосон билээ.

    John-Lennon.jpg.0d8ecaa8117f9efaae8f35484c6f403a.jpg

    Жон Леннон

    Жон Ленноны 9 тоо:

    Хувь заяаны тохиол гэж ер нь байдаг бопов уу? Байдаг бол өөрийн хувь тавиланг урьдчилан мэдэж болох уу? Тухайлахад нумерологийн тусламжтайгаар? Хэрэв нумерологт түшиглэж болно гэж үзвэл Их Британийн суут хөгжимчин, дуучин Жон Ленноноор жишээ татах нь олонтаа. Ленноны амьдралтай холбоотой он cap. өдрүүд маш сонин… Жон Ленноны тухай бичээгуй, яриагүй юм бараг үгүй биз. Гэвч бас тийм биш бололтой. Адам Горайтан Ариун Сусанагийн дээгүүрх сүүдэр”, “Мэнсоны гэр бүлийн оюун ухаан, үлгэр домгийг жолооддог хар ид шид” хэмээн Ленноны тухай өөрийн номондоо бичсэн байдаг. Адам Горайтан өөрийгөө “яс” түүгч гэж үздэг нь үнэнд ойр байж мэдэх юм. Тийм биш аваас дуучны уран бүтээлийг бус Ливерпулийн дөрвөлийн урлаг соёлд үзүүлсэн нөлөөг ч биш харин Жон Ленноны амьдралтай холбоотой бүхий л тоонуудыг сонирхон судлах бодол толгойд нь хэрхэн орж ирэх билээ.

    “Ленноны амьдралд “9” ийн тоо нэн ач холбогдолтой байжээ. Нумерологт энэ тоо төгсгөлийн байдаг ч тоолж дуусахад түүний дараа тоонууд дахиад л давтагдаж эхэлдэг. Тэгэхээр есөд төгсгөл хийгээд шинийн эхлэл агуулагддаг юм. Иймээс тэрээр 9 ийн тоогоор хөглөгдсөн хөгжим гэдгийг мэдэрч эхэлсэн нь түүний хувь тавиланд ямар чухал үүрэгтэйг ямагт ухаардаг байсан” хэмээн номын зохиогч бичжээ. Үнэндээ Жон Ленноны дэс тооны хэлхээс түүний амьдралын анхны өдрөөс л эхэлсэн байдаг. Тэр Ливерпульд 1940 оны 10 дугаар сарын 9 нд төрсөн бол түүний хүү Шон 1975 оны 10 дугаар сарын 9 нд мэндэлсэн байна. Туүний ээжийн байшин 9 дүгээр гудамжинд байдаг байсан. Шоныг багад нь өсгөсөн ээж нь 126 /1+2+6/ дугаар байшинд байжээ. Леннон оюутан ахуйдаа уран сайхны коллеж руу 72 /7+2/ номерийн автобусаар зорчдог байсан гэдэг. “Битлз” хамтлагийн менежер Брайен тэднийг 1961 оны 9 дүгээр сард нээсэн байх юм. Гэтэл яг есөн жилийн дараа тарсан аж. Битлз хамтлаг 1962 оны 5 дугаар сарын 9 нд EMI фирмтэй анхны гэрээгээ хийсэн байдаг. 1969 оны 2 дугаар сарын 9 нд Эд Салливанд тоглосон шоуны дараа хамтлагийн алдар хүнд маш их өсчээ. Жон Ленноны хөгжмийн бүтээлүүдэд 9 ийн тоог хэрэглэсэн байдаг нь ч бас их сонин. Тухайлбал “Ес дэх хувьсгал”, “Мөрөөдөл 9”, “909 ийн дараа” гэх мэт. Жон хоёр дахь эхнэртэйгээ 1966 оны 11 дүгээр сарын 9 нд танилцаад 1969 онд гэрлэжээ. Хэрэв хуримынх нь дараа тэдний нэрсийг John Ono Lennon ба Yoko Ono Lennon гэж зэрэгцүүлэн тавихад “О” үсэг мөн 9 давтагдсан байдаг. Тэд Жоныг нас барах хүртэл яг есен жил хамтдаа амьдарсан байна. Алдарт дуучныг Рузвельтын нэрэмжит 9 дүгээр эмнэлэгт яаралтай хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй аж. Эмнэлгийн актанд 11:07 /1+1+7/ цагт амьсгал хураасан гэж бичжээ. Яг тэр үед төрөлх Ливерпулийнх нь цаг 12 дугаар сарын 9 ныг зааж байсан гэдэг.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×