Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Жанжны хөшөөг сүндэрлүүлсэн түүх

    Sign in to follow this  

    Сүхбаатарын талбай XIX зууны эхэн хагаст их Хүрээ суурьших үед Их чөлөө нэрээр үүсчээ. Их чөлөөний хойд зах нь Шар ордон (одоогийн Хүүхдийн урлан бүтээх төвийн замын өмнө талд), өмнөд зах нь Чойжин ламын сүм, баруун зүүн тал нь лам, ноёдын хашаагаар хязгаарлагдаж байв.

    5a641ff224b4b_.jpg.fe03218e54796cb974b38ddfff24d83b.jpg

    Д. Сүхбаатар

    Талбайд зун, өвлийн цагт цам гарах, Богд уулыг тахих их ёслол гүйцэтгэдэг байж. 1921 оны долдугаар сарын 8 нд жанжин Д.Сүхбаатар цэргүүдтэйгээ Хүрээнд орж иржээ.

    Зүүн Хүрээний өмнөх гол чөлөөнд хүрээнийхэн баяр хөөр болон угтаж, цэргүүд мориныхоо амыг татсан гэдэг. Яг энэ үед жанжны морь шээсэн байна. Үүнийг харсан “ясан толгой” Гаваа гэгч цэрэг “Бүх цэргийн жанжны морь шээснийг бодоход энэ газар тун их бэлгэ дэмбэрэлтэй газар юм” хэмээн бодоод тэр орой нь дэлэм хэрийн урт төмөр гадас авчирч зоож орхижээ.

    Хожим 1946 онд жанжны хөшөөг хаана босгох асуудал хөндөгдөхөд Х.Чойбалсан тэр газрыг санаж, хөшөөг босгох шийдвэр гаргажээ.

     

    Дараа нь долдугаар сарын 11 ний өдөр Хүрээг эзэлсэн ардын журамт цэрэг, Зөвлөлтийн улаан армийн цэрэг болон олон нийт талбайд цугларахад талбайн дунд зассан модон индэр дээр жанжин Д.Сүхбаатар гарч, гадаадын түрэмгийлэгчдийг эх орноосоо хөөн ардын хувьсгал ялсныг тунхаглан зарласан түүхтэй. Талбайн хойморт ардын цэнгэлдэхийн бөмбөгөр оройтой (бөмбөгөр ногоон гэж ардын дунд нэршсэн) дан байр барьж 1927 онд Ардын хувьсгалын зургаан жилийн ойоор ашиглалтад оруулснаас хойш 1929 1930 онд хэвлэх үйлдвэр, В.И.Лениний нэрэмжит клуб, Засгийн газрын (одоогийн МУБИС) оюутны сургууль (өдгөө Соёлын төв өргөө байгаа газар) гэсэн дан болон давхар барилгуудыг богино хугацаанд ашиглалтад оруулжээ.

    download.jpg.87c266ef58c290d3c76dd1abe812df68.jpg

    Х.Чойбалсан

    history_1481908675.jpg.d85e73b86d1d1efad783f96b9409438b.jpg

    Ю. Цэдэнбал

    Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан тогтоолоор “Улаанбаатар хотын төв хэсгийн зохион байгуулалтыг шинэчлэх төлөвлөгөө” г 1945 онд баталснаар 1946 оны дөрөвдүгээр сарын 15 ны өдөр Улсын төв театрын барилгын сууринаас 6000 шоо метр шороог гараар зөөж, гурван цагийн дотор Индрийн талбайд тэгшилсэн гэдэг. Уг ажилд Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал тэргүүтэй нам, төрийн зүтгэлтнүүд болон Зөвлөлтийн мэргэжилтэн, жирийн иргэд оролцжээ.

    Талбайн дунд сүндэрлэх Д.Сүхбаатарын хөшөөний загварыг барималч Ч.Чоймбол зохиосон юм. Жанжныг омголон морин дээрээс наран мандах зүгийг гараараа зааж байгаагаар дүрсэлсэн уг хөшөөний төслийг 1946 оны хоёрдугаар сарын 23 нд Сайд нарын зөвлөл, МАХН ын Төв хорооны хамтарсан 13/3 тоот тогтоолоор баталсан байна. Тогтоолд зааснаар хөшөөг богино хугацаанд барьж, Индрийн талбайн төв хэсэгт байрлуулан 1946 оны долдугаар сарын 8 нд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор нээжээ. Энэ үеэс эхлэн Индрийн талбайг Сүхбаатарын талбай хэмээн нэрлэх болов.

    Боржин чулуугаар хийсэн Сүхбаатарын дөрвөн метр өндөр хөшөөг шаталсан өндөр бетон довжоон дээр наран ургах зүг харуулан суурийн хамт 12 метр өндөрт байрлуулжээ. Байц хад хэлбэртэй бетонон суурийн хоёр талд хувьсгалын ялалтын үйл явдлыг товойлгон дүрсэлж, зүүн талд нь “Бидний улс эв саналаа нэгтгэн нийт нэгэн хүчийг нийлүүлэн нэгэн зэргээр зориглон хөдөлбөл үл хүрэх газаргүй бөгөөд мэдэхгүй ба чадахгүй гэх явдал огт үгүй болж, цэнгэлийн манлайг олж болохыг дан ганц бидний сэтгэлийн чин зориг мэднэ” хэмээсэн үгийг нь сийлсэн билээ. Хөшөөний суурийн гадна өргөн төмөр гинжээр холбогдсон 14 цагаан арслангийн хөшөөг гадагш харуулан мөнхийн харуул болгож, дархан бат байхыг бэлгэдэн байрлуулжээ.

    c1165751-4186-4a66-85db-768bd394b68c.jpg.1f874c247c1163602bf2985697969a87.jpg

    Д.Сүхбаатарын хөшөөний загварыг зохиосон барималч Ч.Чоймбол

    Монголын хэсэг уран бүтээлчдэд Д.Сүхбаатарын хөшөө таалагдсангүй. Нийслэлийн төв талбайд өөр, өөр цаг үеийн төлөө­лөгч, суут хүмүүсийн хө­шөө байх нь зохимжгүй гэж Монголын дүрслэх урла­гийн нэгдсэн хол­бооны гүйцэтгэх захирал Ц.Бат­дорж хэлэв.

    5a642123054e9_download(1).jpg.7a7d4dcb271169f66da3dc0378da854b.jpg

    Сүхбаатарын хөшөөг хог дээр хаялаа.

    Аливаа түүх дурсгалыг устгаж үймүүлж буй хүмүүс болиосой. Юмс байсан байгаагаараа байхдаа сайхан. Болсон болоогүй түүх мэддэг царайлж юм бүхнийг үгүй болгож хүний хийсэн хөдөлмөрийг хог мэт эвдэж хаядаг ийм л хөсрийн нийгэмд бид одоо амьдарч байна даа. 

    Update 1/21/18

    Их жанжин Д.Сүхбаатарын хуучин хөшөөг Зава Дамдин өөд нь татжээ

    41df2a5d806e7fc84c3dfd7d4467e91e6b547952.jpeg.e3c914e30cadf8bd329d8df2361c0252.jpeg

    Жанжин Сүхбаатарын анхны хөшөө Дундговь аймгийн нутагт Осгонбаяр ламын хийдэд байна. Сүхбаатарын талбайд анх байрлаж байсан хөшөөг буулгаад хог дээр хаясан байсныг лам Осгонбаяр шавь нартайгаа нууцаар авч ирж сэргээн засварлаж дахин сүндэрлүүлсэн юм байна. Уг хөшөөг бүтээхэд 7 уран барималч оролцсон байдаг бөгөөд нэг нь Зава Дамдингуайн шавь байсан учир багшийнхаа бүтээлийг хийд дээрээ авч ирэх нь зүйн хэрэг гэж үзжээ. Мэдээлэл холбооны сүлжээ компанийн дэд захирал болон Дундговь, Өмнөговь аймгийн салбарынхан мөн Засгийн газрын харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн удирдлагууд Өмнөговь, Дундговь аймагт үүргийн сангаас хэрэгжих төсөл хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо. Сумдын интернетийн чиглэлд үүргийн сангаас хэрэгжих төсөлд Өмнөговь, Дундговь аймгуудын сумдыг хамруулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.

    /Эх сурвалж TV5/

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...