Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Ер бусын цагаан гэрэл

    Sign in to follow this  

    Энэхүү явдал нэг жил зургаан сарын туршид үргэлжилсэн бөгөөд дээрх явдлын нууц одоо ч тайлагдаагүй байгаа юм. Хамгийн анхны тохиолдол 1953 оны тавдугаар сарын нэгэн мягмар гаригийн өдөр болжээ. Осло хотын нэр хүндтэй томоохон сургуулиудын нэг болох “Гэгээн Мариагийн” хэмээх бага сургуулийн багш Рөүз хичээлээ завсарлуулж, сурагчдаа өдөрт нэг удаа сургуулийн хашаан доторх тоглоомын талбайд тоглуулдаг ээлж нь болсон байсан тул хүүхдүүдээ гаргажээ.
    30 минут болсны дараа сурагчдаа оруулан бүртгэвэл тэдний нэг Брэд байхгүй байв. Рөүз сүйдтэй юм бодолгүй гадаа үлдчихсэн юм байлгүй гэж бодоод гадагш гүйн гарч Брэдийг хайгаад олсонгүй. Нэлээд хайсны эцэст байдал бишдэж байгааг ойлгоод цагдаад мэдэгджээ.
    Цагдаа ирэх хооронд Брэдийг хаачсан тухай бусад сурагчдаасаа асуувал ихэнх нь “мэдэхгүй бидэнтэй тоглож л байсан” гэж хариулжээ. Харин зарим нь “тэнгэрээс гэнэт хурц гэрэл газарт тусч Брэдийг аваад явчихсан. Би түүнээс Брэд чи хаачих нь вэ гэтэл тэр юу ч хэлэлгүй гэрэл дотор ороод өөрөө нисээд явчихсан” гэж ярьжээ. Удалгүй цагдаа нар ирж сургуулийн хашаанд шалгалт хийсэн ч ямар нэгэн юмны ул мөр юу ч олдсонгүй. Ингээд л бөөн хэрэг мандаж, эрж хайх ажлыг эхлүүлжээ. Эрлийн баг хоёр долоо хоногийн турш ажилласны эцэст ямар ч үр дүн гараагүй учир сураггүй алга болсон хүүг хайх ажлыг зогсоов.

    Гэтэл энэ явдал дахиад л тохиолдож долоон настай Жулиан хүү гэрийнхээ гадна талын тоглоомын талбайд тоглож байгаад бас л ямар ч ул мөргүй алга болжээ. Түүний ээж бараг хагас галзуурлын байдалтай сэтгэцийн эмнэлэгт хүргэгдсэн байна. Тус хотын цагдаагийн газар үүнийг хүүхдийн хулгайн гэмт хэрэгтэй холбон шалгаж байж болох бүх л аргыг хэрэглээд гэмт хэргийн гэх нотлох баримтыг мөн л эс олжээ. Харин зарим нэг хүмүүсийн хачирхалтай яриа бүхний анхаарлыг татаж байлаа. Хүүхэд алга болох үед тэр газарт нь гэнэт хурц гэрэл гарч, тэнгэр газрын хооронд гэрлэн “багана” үүсдэг тухай яриа юм.
    Тэр гэрлэн багана хүүхдийг хүчээр бус авч явах хүүхдээ өөртөө соронзон мэт татдаг гэнэ. Хүчээр бус гэдэг нь хүүхэд өөрөө л яг тэр гэрэл рүү гүйгээд орчихдог аж. Тэр гэрлэн багана хүүхдийг дотроо оруулаад өөрөө нисч байгаа мэт дээш авч явдаг хэмээн болсон явдлыг нүдээр үзсэн цөөн тооны хүмүүс ярьжээ. Тэд хэчнээн ингэж яривч үгэнд нь итгэх хүн бараг л байхгүй байсан юм. Хүүхдээ ямар ч сураггүй алдсан эцэг эхчүүд л шаналахаас өөр юу ч хийж чадахгүй байлаа. Сүүлдээ энэ байдал бүр даамжирч дөрвөн ч хүүхэд нэмэгдэж сураггүй болжээ. Тус хотын удирдлагууд байтугай Норвегийн Засгийн газар хүртэл энэ асуудалд анхаарлаа хандуулж, дорвитой арга хэмжээ аван, эрлийн багийг ээлж дараалан олон хоногоор ажиллуулж байсан ч ул мөргүй алга болсон хүүхдийг олох ажилд ахиц гарахгүй л байлаа. Энэ байдал гарч эхлээд найман сар болоход есөн хүүхэд ямар ч ул мөргүй алга болсон байв.

    Гэтэл энэхүү явдал арав дахь хүүхэд алга болсон газарт нэгэн шинж тэмдгийг үлдээсэн байжээ. Энэ нь дөрвөн метрийн диаметртэй шарласан тойрог юм. Ямар нэгэн шинж тэмдэг хайж байсан цагдаа нар, хотын удирдлагууд энэхүү шарласан тойргийг хамгийн сайн, чадвартай гэгдэх шинжээчдэд өгч шинжлүүлжээ. Тэдгээр шинжээчдийн хамгийн түрүүнд дүгнэснээр дээрх шар тойрог нь гэрлээс болж үүссэн болохыг тогтоосон байна. Мөн үргэлжлүүлэн арав хоногийн турш дутуу нойртой судалсны эцэст тэрхүү гэрлээс хүний биеийг нэвт хардаг рентген туяаны адил гэрлийн ялгарал илэрсэн байна. Энэхүү гэрлээр хүний биеийг хардаг гэдэг утгаараа биед нөлөөлөх хорын нөлөөлөл нь бага ч нэгэн томоохон зүйлээр ялгаатай байсан гэнэ. Энэхүү ялгаа нь дээрх хүчтэй гэрэл хүний бие болон махтай зүйлд маш мэдрэмтгий, махыг яг л соронзон мэт татдаг байх магадлал маш өндөр байсан байна.

    Түүнчлэн тэдгээр шинжээчид үүнээс үндэслэн тэрхүү хүчтэй гэрлийг гаргаж авъя, энэ нь хүмүүс бидэнд ямар нэгэн байдлаар хэрэг болж л таараа хэмээн үзэж ажлаа даруй эхлүүлсэн боловч амжилт олоогүй байна. Учир нь энэхүү гэрлийг гаргаж авдаг эх үүсвэр нь юу болох талаар ямар ч сэжүүр олж чадаагүй юм. Энэ явцад хүүхдүүд алга болсоор л байлаа. Ингээд 1953 аас 1954 оны 11 сар хүртэлх бүтэн нэг жил зургаан сарын хугацаанд 14 хүүхэд сураггүй болсон байлаа.

    Хамгийн хачирхалтай нь алга болсон эдгээр хүүхдүүд дандаа эрэгтэй байсан бөгөөд мөн бүгд долоон настай байсан аж. Үүгээр ч зогсохгүй хүүхдүүдийг гэрлээр соронздон авч одсон тэр өдрүүд дандаа мягмар гариг байсан байна. Ийм олон хүүхдээ үл мэдэгдэх байдлаар алдсан тус улсын хувьд тэр нэгэн жил хар түүх болон үлдсэн юм. Мөн одоо болтол нууц нь тайлагдаагүй энэ зүйлийн талаар хүмүүс олон таамгийг дэвшүүлдэг ч яг тийм зүйл болсон гэсэн нотолгоог одоо болтол хийж чадаагүй байна. Олон балчир хүүхдийг сураггүй авч одсон мягмар гаригийг Норвегичууд огтхон ч таашаадаггүй бөгөөд муу зүйл зөвхөн мягмар гаригт л болдог гэж үздэг аж.

    ufo-alien-taken-man-light-sky.jpg.eb7ed836bdc8c162b6a39a68bcb4094c.jpg

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...