Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Ev4xk
    Ev4xk dsff

    Ер бусын давхцлууд

    Хүний амьдралд тайлбарлаж, ойлгохын аргагүй нууцлаг ер бусын зүйл олон тохиолддог бөгөөд үүнийг нь эрдэмтэн мэргэд санамсаргүй зүйл, тохиолдол гэдэг. Хамгийн наад захын жишээг өгүүлье. Та яагаад ч юм бэ гэнэт олон жилийн турш уулзаагүй багынхаа найзын тухай бодож байтал, хэсэг хугацааны дараа найз чинь гэнэт өөрөө тань руу утасдах. Эсвэл мөнгө хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж, хуруу хумсаа хугалах шахам сууж байтал гэнэт хэн нэгэн нь зээлсэн мөнгөө эргүүлж өгөх гээд өдөр тутмын жирийн амьдралд тохиолддог хачирхалтай зүйлс олон. Гэтэл үүнээс ч нууцлаг, тун ч ер бусын зүйлс гэж бас тохиолддог. Ийм зүйлтэй учирсан хүмүүс өөрийн эрхгүй бурхан, далдын ид шидийн талаар бодож эхэлдэг. Тэгвэл энэ бүх нууцлаг, тайлбарлах боломжгүй, шинжлэх ухааны үүднээс бол бүр байх ч ёсгүй тийм зүйлс хүмүүс бидний амьдралд яагаад тохиолддог вэ?

    1664 оны 12 р сарын 5 ны өдөр Английн Уэлс орчимд нэгэн усанд онгоц осолдож, живжээ. 1785 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар нь өөр нэг онгоц сүйрч живэв. 1866 оны 12 р сарын 5 ны өдөр яг тэр газар гурав дахь усан онгоц осолдож живсэн байна. Магадгүй та тэгээд юу гэж, осол гардаг газар л байгаа биз гэж байж болох юм. Тэгвэл энэ гурван ослын дараа тус бүр ганцхан хүн амьд гарч, бүгд Хью Уиллямс гэдэг нэртэй байсныг усан онгоцны сүйрлийн тэмдэглэл хөтөлдөг бүртгэлийн дэвтэрт тэмдэглэн үлдээсэн байдаг. АНУ ын ерөнхийлөгч Авраам Линкольн ба Жон Кеннеди нарын хувь тавиланг холбосон хачирхалтай давхцлуудын талаар бичиж байсан. Хоёул хөлсний алуурчны гарт амиа алдсан. Алуурчин Линкольныг театрт байхад буудаад, агуулахад нуугдах гэсэн. Кеннедийг агуулахаас буудаад, ойролцоох театрт нуугдах гэсэн. Линкольны нарийн бичгийг Кеннеди, харин Кеннедигийн нарийн бичгийг Линкольн гэдэг байсан. Энэ хоёр хүний амиа алдсаны дараа тухай бүрт нь Жонсон овогтой хүн ерөнхийлөгч болж байсан.

    Бас нэгэн сонин тохиолдол. 1930 онд Америкийн Техас мужийн эргүүлийн цагдаа Аллан Фолби гэгч машины осолд орж, хөлийнхөө артерийн судсыг гэмтээжээ. Цус алдаж гарцаагүй үхэх байсан түүнийг Альфред Томас гэгч аварчээ. Цагдаа эдгэснийхээ дараа ажилдаа эргэн орсон бөгөөд таван жилийн дараа авто осол болсон газар очих тушаал авчээ. Очтол хөлийнхөө артерийг гэмтээсэн хүн зам дээр хэвтэж байсан бөгөөд Фолби цусыг нь тогтоогоогүй бол гарцаагүй үхэх байв. Хамгийн сонирхолтой тэр хүн нь өөрийнх нь амийг аварч байсан Альфред Томас байжээ.

    Yүнийг зарим нэг нь шинжлэх ухаанч биш гэж шүүмжилж магадгүй. Гэтэл та бидний тохиолдлын, санамсаргүй гэж нэрлэдэг зүйл нь аль эрт “синхрон үзэгдэл” гэсэн шинжлэх ухааны нэр авсан байдгийг та бид мэддэг билүү? Энэ томьёоллыг зүгээр нэг судлаач бус харин физик болон сэтгэл судлалын салбарын хоёр шилдэг эрдэмтэн биеэ биеэсээ тусдаа дэвшүүлсэн байдаг нь яав ч жирийн нэг тохиолдол биш байх.

    Аминд хүрч магадгүй ноцтой аюул нүүрлэсэн үед оюун ухаан нь логик бус харин зөн совинг ашигладаг болох нь харагдаж байдаг. Ямагт логиктой сэтгэдгээрээ алдартай Черчилль аргагүйн эрхэнд зөв совиндоо итгэн эзгүй хээр асч байгаа гэрлийг чиглэн явж, дайсан эсвэл нөхөр нь мэдэгдэхгүй байгаа хүнд өөрийгөө даатгажээ. Туйлдаа хүрч, бодит байдлыг шүүмжлэлтэйгээр үнэлж цэгнэх чадвараа алдаснаар мань эр жирийн үедээ ашиглаж чаддаггүй хүчээ ашигласан байна.

    АНУ ын Хойд Каролина мужийн Эшвиллийн их сургуулийн сэтгэл судлалын профессор Аллан Комбос энэ талаар ийнхүү ярьж байна: «Санаанд оромгүй гэнэтийн тохиолдлууд гол төлөв ар араасаа цувардаг гэдгийг би олон жилийнхээ туршлагаас мэднэ. Тэдгээрт хэдий чинээ хурдан дасна тэр чинээгээр олон гарах болно. Харин хүн тэр бүгдийг ямар ч утгагүй, тэнэг явдал гээд тоохгүй орхиод байвал яваандаа таны гараа ч байдаг. Хэрэв ингэж үл тоомсорлолгүйгээр тэр бүх тохиолдлуудад зохих ёсоор анхаарал хандуулж чадвал танд маш их тус хүргэх нь гарцаагүй. Хэдий чинээ нухацтай хандана тэр чинээгээр таны амьдралд чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн үг. Гэсэн хэдий ч ийм давхцлууд яагаад гардгийг хэн ч мэддэггүй. Ямар ч л байсан энэ бол бодитой үзэгдэл гэдэг нь гарцаагүй. Зарим эрдэмтэн сонин давхцлыг учир холбогдолгүй цэвэр тохиолдол, хүмүүс ач холбогдлыг нь хэт дөвийлгөж байна гэдэг л дээ. Гэхдээ амьдралд нь сонин давхцал болж байсан олон хүмүүс огт өөр бодолтой байдаг. Би хувьдаа л гэхэд ийм давхцал, азтай явдлуудыг амьдралын зөв чигийг заасан хувь тавилангийн дохиог дотоод ухамсар хүлээн авч байгаа хэрэг гэж үздэг».

    Улмаар хүн бүхэнд дээрээс зурсан тавилан, зураг гэж байдаг гэдэгт итгэвэл энэ бүхэн ойлгомжтой болж ирдэг гэдгийг Комбс профессор онцолж байна. Комбс профессорын нэг танил нь ажлаасаа халагдаад мэргэжлээрээ ажиллах гээд чадалгүй юм байж. Тэгээд мань эр тохирох ажил олдох хүртэл таксины жолооч хийхээр болов. Гэтэл буу тулгуулж бүх орлогоо дээрэмдүүлсэн, согтуу жолоочид шахуулж өндөр дээрээс нисэхээ дөхсөн гээд азгүй үйл явдлууд ар араасаа тохиолдож эхэлсэн байна. Гэвч тэрээр хэтэрхий ойр ойрхон болоод байгаа энэ бүх үйл явдлуудыг хоорондоо ямар нэг холбоогүй, цэвэр тохиолдлын зүйл гээд тоохгүй яваад л байж. Эцэст нь мань эр эхнэрээ дэлгүүр хүргэж өгөхөөр яваад осолдож, эхнэр нь сэхээнд, өрөө ажлаасаа халагдаснаар таксины жолооч хийсэн түүх нь дуусчээ. Тэгээд удалгүй өөр компанид мэргэжлээрээ ажиллах болсон байна.

    Эцэст нь хэлэхэд дээр өгүүлсэнтэй адил ер бусын байдлаар давхацсан үйл явдлуудад илүүтэй анхаарч байхад илүүдэхгүй. Нэг бол Черчилль шиг зөн совиндоо итгэж амь гарах эсвэл таксины азгүй жолооч шиг бүтэлгүйтэх.

    Ингээд танд английн «Инкаунтерс» сэтгүүлийн цуглуулсан хачирхалтай давхцал, сонин явдлуудаас түүвэрлэн толилуулъя. Нэмж хэлэхэд энэ нэр хүндтэй сэтгүүл нь зүгээр нэг ам дамжин яригддаг «болсон явдлууд» ыг бус харин баримтаар батлагдаж, нотлогдсон үйл явдлуудыг цуглуулсан гэдгийг онцлох хэрэгтэй байх.

    Зохиолч Артур Крестлерийн өгүүлсэн баримтаар нотлогдсон явдал. 1939 онд нэгэн инженер америкийн усан онгоцоор аялж явжээ. Усан онгоц нь “Титаник” хөлгийн сүйрсэн хэсэг дөхөж очиход инженер онгоцыг яаралтай зогсоох хэрэгтэй гэдгийг зөнгөөрөө мэдэрсэн байна. Ингээд ахмадын ятгаж байж, усан онгоцыг зогсоолгоход өмнө нь асар том мөсөн уул хөвж яваа нь онгоцны гэрэлд харагджээ. Усан онгоц мөсөн уултай мөргөлдөж гэмтэл авсан ч живээгүй байна. Энэ усан онгоц “Титаниан” гэдэг нэртэй байжээ.

    Гурван ихэр төрөх нь тун ховор үзэгдэл. Лондон хотын нэгэн эмнэлгийн эмч 1976 онд гурав дахь удаагаа гурван ихрийг эх барьж авсан байна. Түүний нэр нь Триплет /англи хэлнээс хөрвүүлбэл «гурван ихэр» гэсэн утгатай/ байсан нь сонин.

    1911 оны 11 р сарын 26 ны өдрийн «Нью Йорк геральд» сонинд нэгэн мэдээ нийлэгдсэн байдаг. Түүнд Лондон хотын Гринберри Хилл гэдэг газар нь сэр Эдмунд Берриг алсан хэрэгт яллагдсан гурван гэмт хэрэгтэн дүүжлэн цаазалсан тухай өгүүлсэн байв. Хамгийн хачирхалтай нь тэр гурвын нэр бөгөөд нэгийг нь Грин, нөгөөг нь Берри, гуравдахыг нь Хилл гэдэг байжээ.

    Жеймс Льюс, Жеймс Спрингер нэртэй хоёр ихэр нь Огайо мужид төрсөн ч хоёр өөр гэр бүлд өргөгдөж тус тусдаа өсчээ. Ингээд 1979 онд 39 настайдаа анх уулзалдахад хоёул Линда гэсэн адил нэртэй эмэгтэйчүүдтэй сууж байгаад салсан, нэг нэг хүүхэдтэй түүндээ адилхан Жеймс Алан гэсэн нэр өгсөн, хоёулаа цагдаа болж, амралтаа Флорида дахь нэг амралтын газар өнгөрүүлж байсан төдийгүй нэг хоббитой байснаа мэдээд их гайхацгаажээ.

    Дөрвөн настай Рожер Лозьер гэгч хүүг АНУ ын Салем хотын ойролцоох далайд живж байхад нь Элис Блэйз нэртэй эмэгтэй аварчээ. Yүний 8 жилийн дараа 1974 он Рожер 12 настайдаа мөн нөгөө газраасаа живж байгаа эрэгтэй хүнийг аварсан нь цагтаа өөрийнх нь амийг аварч байсан Элис Блэйзийн нөхөр нь байж таарчээ.

    Детройт хотноо нэг жаалхуу 14 давхрыг цонхоор унасан боловч Жозеф Фиглок нэртэй хүний дээрээс унасныхаа ачаар амьд үлдсэн байна. Жилийн дараа яг тэр өдөр нь өөр нэг хүүхэд тэр цонхоор нь унахдаа хүний дээрээс бууж, амьд үлджээ. Тэр хүнийг нь мөн л Жозеф Фиглок гэдэг байж.

    Эцэст нь Чингис хаан ч гэсэн тайчуудад хөөгдөн Бурхан халдуун ууланд гарчихаад буцаж буух гэтэл нь замыг нь үхрийн чинээ том цагаан чулуу хаасан байсныг хараад тэнгэр буух болоогүй гэсэн дохио өгч байна гээд буцсан байдгийг та санаж байгаа байх. Хэрэв тэгэж буцаагүй бол бидний өнөөдрийн түүх….

    Edited by ShiNoBi

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...