Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхий дээр хичнээн соёл иргэншил байсан бэ?

    Уфа хот дахь Оросын нүдний эмчилгээний болон нөхөн суулгавар мэс заслын төвийн захирал Америкийн нүд судлалын академийн гишүүн, Мексикийн итгэмжлэгдсэн нүдний эмч, олон улсын шинжлэх ухааны академийн гишүүн Эрнст Рафгатович Мулдашев “найдваргүй” болсон нүдний янз бүрийн өвчнийг анагаахад тус хүргэсэн.

    Тухайлбал, харааны мэдрэлийн үхжилт, саахрын шижин өвчнөөс үүссэн эвэрлэгийн өвчин, нөсөөт эвэрлэгийн өвчин гэх мэт өвчнүүдийг анагаадаг мэс заслын биоматериал “Аллоплант” ыг зохион бүтээсэн эрдэмтэн юм. Тэрбээр Орос, АНУ, ХБНГУ, Франц, Швейцарь, Итали зэрэг орнуудад 52 удаа зохиогчийн эрх авчээ. Түүний бүтээлүүд нь олон улсын үзэсгэлэнгээс алтан медаль хүртэж байжээ. Энэ эрхэм жилд 300 400 хүнд нүдний хүнд бэрх мэс засал хийдэг байна.

    Нүдний нэрт мэс засалт, алдарт эрдэмтэн Э.P.Мулдашев хэдэн жилийн өмнө НүБ ын санхүүжилтээр хэд, хэдэн орны эрдэмтдээс бүрдсэн багийг удирдаж, Төвд, Балба, Энэтхэг зэрэг орнуудад олон талтай нарийвчилсан судалгаа хийж, хүн төрөлхтний гарал үүсэл, дэлхий дээр оршин тогтнож байсан соёл иргэншлүүд, тэдгээрийн онцлог, мөхсөн шалтгаан, хүн төрөлхтөн анх Төвдөд үүсч, дэлхий дахинаар тархан нүүдэллэж суурьшсаныг өөрийнхөө боловсруулсан Офталь могеометрийн аргаар нотолж, судалгааныхаа явцад Төвд, Балба, Энэтхэгийн олон гэгээнтнүүдтэй уулзаж учран, санал бодлоо солилцож, маш сонирхолтой мэдээллүүд цуглуулж “Хүн мичнээс үүсээгүй” хэмээх маш сонирхолтой ном бичиж соёлт хүн төрөлхтний хүртээл болгожээ. Энэ сонирхолтой номыг залуу орчуулагч М.Пүрэвжав орчуулсан байна. Энэхүү онц сонирхолтой номыг хүн бүр олж унших боломж хомс учраас зарим сонирхолтой хэсгийг нь уншигч абугай нартаа цувралаар толилуулж байна.

    XIX зуунд амьдарч бүтээлүүдээ туурвиж байсан Оросын их гэгээнтэн Елена блаватская “Нууц бичээс” гэдэг алдарт бүтээлдээ хүн төрөлхтний соёл иргэншлийн тухай бүх мэдээ баримтыг надад ямар нэгэн дуу хоолой хэлж өгөн бичүүлдэг байсан гэж бичсэн юм. Дээд оюун ухаан түүгээр дамжуулан соёл иргэншлүүдийн түүхийг өнөөгийн хүн төрөлхтөнд хүргэхээр зорьсон гэдэгт тэр огтхон ч эргэлздэггүй байсан ажээ. Түүний бичсэн зүйлс нь бусад шашны ном сударт болон шинжлэх ухааны бүтээлүүдэд бичсэнтэй тохирч байгаа учраас түүнд итгэхгүй байх үндэсгүй. Энэ бол дэлхий дээрх хамгийн том суурь бүтээл юм.

    Манай иргэншлээс өмнө дөрвөн соёл иргэншил байсан бөгөөд манай соёл иргэншил бол тав дахь нь юм гэж их гэгээнтэн Елена Блаватская үзэж байжээ. Материйн нягтаршлын аргаар олон сая жилийн өмнө амьдрал үүссэн. Хүн, өвс ургамал, амьтад бүгд нэгэн зэрэг үүссэн. үндэстэн болгон өмнөх нэгэн үндэстнээсээ үүссэн ажээ. Хүн төрөлхтний эхний соёл иргэншил бол “өөрөө төрөгсөд” гэдэг нэртэй байсан ба нарийн ертөнц буюу сэтгэлийн энерги нягтарших аргаар дэлхий дээр үүссэн эфирэн биетэй хүмүүс байсан. Тэд хана туурга мэт хатуу зүйлсийг нэвтлэн гарч чаддаг сүнс маягийн хүмүүс байжээ. 40 50 метр өндөртэй, хэлбэр галбиргүй сарны гэрэл мэт харагддаг байжээ. Тэдний анхдагч сийвэн нь өнөөгийн бидний биеэс Маш их ялгаатай долгионы шинж чанартай байсан байна.

    Тэд духандаа ганц нүдтэй байсан ба тэдний нүдний үүргийг “Билгийн нүд” маягийн бүтэц гүйцэтгэдэг байжээ. Энэ нь орчин тойрныхонтойгоо болон дээд оюун ухаантай телепатийн холбоог бүрдүүлдэг байжээ. Анхны иргэншлийн хүмүүс хуваагдаж бас нахиалж үрҗдэг байсан гэнэ. Тэдэнд харилцааны хэл байхгүй байсан. Хоорондоо “Бодлоо дамжуулах” зарчмаар харилцдаг байжээ. Мөн ямар ч хэмийн дулаанд амьдрах чадвартай байжээ.

    Хүн төрөлхтний хоёр дахь үндэстэн буюу соёл иргэншил болох “Хожуу төрөгсөд” гэх “ясгүй хүмүүс” эхний үндэстний дараа үүссэн байна. Эдгээр хүмүүс нь мөн сүнс маягийн байсан ч түрүүчийн иргэншлийн хүмүүсийг бодвол арай нягт биетэй байжээ. Нэг нүдтэй, өндрөөрөө эхнийхээсээ намхан буюу 30 40 метр хүрдэг байжээ. Нахиалж спор үүсгэн үрждэг, алтан шаргал өнгөтэй байжээ. Хоёрдугаар соёл иргэншлийн сүүл үед завсрын хос бэлэгтэн буюу эр, эм бэлэг эрхтэн нэгэн биед оршдог хүмүүс үүсч эхэлжээ.

    Хүн төрөлхтний гуравдахь үндэстэн буюу соёл иргэншил болох “Ясгүйчүүдийн” дараа үүссэн “Лемирүүд” ийг эртний болон хожуу үеийн лемирүүд гэж ангилна. Эртний лемирүүд нь 20 метр өндөртэй, сүнс маягийн биетэй гэж хэлэхээргүй төрхтэй болсон байлаа. Тэд ястай болж эхэлсэн байна. Хос бэлэгтнүүд зарим тохиолдолд эр шинж тэмдгийг давамгайлан үзүүлдэг болсноор хүйсийн ялгаа гарч бэлгийн үржил үүссэн байна. Эртний лемирүүд нь хоёр нүүртэй, дөрвөн гартай байжээ. Хоёр нүд нь урд талдаа “3 дахь нүд” нь ардаа буюу хоёр нүүртэй мэт байжээ. Хоёр гар нь биеийнхээ урд хэсэгт, нөгөө хоёр гар нь ар хэсэгтээ үйлчилдэг байжээ.

    Урд талын хос нүд нь бодит харааны үүрэг гүйцэтгэж, ар талын нэг нүд нь сэтгэлийн харааны үүрэг гүйцэтгэдэг байжээ. Тэд алтан шаргал өнгөтэй, бодол санаагаа дамжуулах замаар харилцдаг байсан аж. Хожуу үеийн лемирүүд буюу лемүратлантууд бие сэтгэхүйн өндөр хөгжилтэй, технологийн асар өндөр төвшинд хүрсэн байв. Тэдний амжилт бүтээлүүдэд Египитийн сфинкс, Их британид байдаг Солюсбергийн аварга нуранги.өмнөд Америкийн зарим нэг хөшөөнүүд орно. Хожуу үеийн лемирүүд 7 8 метр өндөртэй, хоёр нүдтэй, хоёр гартай байжээ. “3 дахь нүд” нь гавал дотор орсон байна. Шар, улаан өнгийн арьстай байжээ. Дэлхийн бөмбөрцгийн зүүн өмнөд хэсгийн ард түмний хэл ярианд одоо хүртэл хэрэглэгдсээр ирсэн нэгэн хэлийг тэднээс үүсэлтэй гэдэг. Эрт үеэс тусгаарлагдсан Австрали тив дээр амьдран зэрлэгших чиглэл рүүгээ хөгжсөн хавтгай толгойт аборигенүүдийг Е.Блаватская хожуу үеийн лемирүүдийн үр сад гэж гэж үзсэн байна.

    Хүн төрөлхтний дөрөв дэх үндэстнийг атлантууд гэдэг байсан. Урдаа хоёр нүдтэй, гурав дахь нүд нь гавлын дотор гүн шигдсэн ч үйл ажиллагаагаа маш сайн явуулдаг байжээ. Тэд хоёр гартай, 3 4 метрийн өндөртэй байсан ч уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт биеийн өндөр нь жижгэрч эхэлсэн байна. Атлантуудын зарим нь улаан, шар, хүрэн, хар өнгөтэй байжээ. Уг соёл иргэншлийн сүүлийн хэсэгт хар болон шар атлантууд дийлэнх нь байсан бөгөөд байнга хоорондоо байлддаг байжээ. Эхэндээ атлантууд өнөөгийн өмнөд Америкийн зэрлэг омгуудын хэлэнд хадгалагдан үлдсэн бүдүүлэг хэлтэй байсан. Сүүл үе рүүгээ тэдний хэл нь орчин үеийн хэлнүүдийн үндэс нь болсон өндөр хөгжилтэй хэлтэй болсон байна.

    Уг өндөр хөгжсөн хэл нь өнөөгийн гэгээнтнүүдийн нууц хэл болсон санскрит хэлний суурь аж. Атлантуудын соёл иргэншил нь ч хангалттай өндөр хөгжилтэй соёл иргэншил байжээ. Тэд ертөнцийн мэдээллийн оронд нэвтрэх замаар мэдлэгийг олж авдаг, таталцлын хүчинд нөлөөлж, ховсын ухааныг эзэмшин, өөрсдийн вимана хэмээх нисдэг тавагтай байжээ. Тэд Пасхийн арлууд дээрх чулуун хөшөө, Египитийн пирамид болон бусад олон оньсогот хөшөө дурсгалын зүйлсийг бүтээжээ.

    Хүн төрөлхтний тав дахь соёл иргэншлийг нууцлаг ухааны ном зохиолд ари үндэстэн гэж илэрхийлэгддэг манай соёл иргэншил нь хожуу үеийн атлантуудын үед үүсч эхэлсэн байна. Аричуудын ихэнх нь зэрлэгшин өөрийн хөгжилдөө атлантуудын мэдлэгийг ашиглаж чадаагүй байна. Эхэндээ тав дахь соёл иргэншлийн хүмүүс 2 3 метр өндөр биетэй байсан ч яваандаа жижгэрчээ..”Гурав дахь нүд” ний үүрэг бүрмөсөн алга болсноор ертөнцийн мэдээллийн оронтой холбоо тасарсан тул тэндээс авах мэдлэгийг ашиглах боломжгүй болжээ.

    Аажимдаа тав дахь соёл иргэншлийн хүн орчин үеийн хүний дүр төрхийг олсон байна. Хөгжил цэцэглэлтийн хамгийн өндөр төвшинд хүрсэн нь хожуу үеийн лемурчүүд буюу лемуроатлантууд юм. Дөрөвдүгээр үндэстэн буюу атлантууд нь хоёр гартай, нэг нүүртэй, 6 8 метр орчим өндөртэй, нягт биетэй байжээ.

    Манай соёл иргэншлийн хүмүүс буюу аричууд эхэндээ өндөр биетэй байсан ба аажимдаа одоогийн хэмжээнд хүртэл багассан байна. Их гэгээнтэн Е.П.Блаватская дэлхий дээрх өмнөх иргэншлүүдийн талаар нэлээд нарийвчлалтай зүйлсийг бичсэн байдаг. “Лемур нь гуравдагч үе шат эхлэхээс өмнө 700000 жилийн өмнө мөхсөн”. …850000 жилийн тэртээ анлантидийн сүүлчийн хэсгүүдийг живүүлсэн их үер”…”12000 жилийн тэртээ атлантын үндэстнүүдийн сүүлчийн төлөөлөгчид усанд автсаны дараа …”анхны агуу арал буюу Эх газар усанд автсан тэр үед манай соёл иргэншил болох аричүүд нь 200000 жил амьдарч байсан” гэж нууц бичээс номдоо бичжээ. Тиймээс сүнс нягтрах замаар дэлхий дээр хүн төрөлхтөн үүсэх явц нь байгалийн олон сая жилийн хувьслын ажиллагаа шаардсан юм.

    Энэ талаар Е.П.Блаватскаягийн үгийг эш татмаар байна. “Нууц бичээс “1937, хоёрдугаар боть, 329 дугаар хуудас” Оюун ухаангүй нэгдүгээр соёл иргэншлийн үеэс оюун ухааны өндөр хүчин чадалтай хожуу үеийн лемүрүүдийн соёл иргэншил үүсэх хүртэл хэдэн сая жилийн хугацаа өнгөрсөн. Атлантуудын хамгийн эхний соёл иргэншлийн үеэс түүхэн үе шат хүртэл мөн адил хугацаа өнгөрсөн юм. “Тэгэхээр олон сая жилийн өмнө дэлхий дээр амьдрал үүссэн бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлүүд нь аажимдаа нийлмэл төвөгтэй болсоор, нэг нэгээрээ үүссээр ирсэн юм. Гэсэн ч хүн төрөлхтний бүхэл бүтэн соёл иргэншлүүдийг ч устгаж байсан дэлхийн хэмжээний гай Гамшгаар хүн төрөлхтний түүх дүүрэн. Байгаль дэлхийн хувьслын явцад хүн төрөлхтний генийн сангийн үүсэл нь дэлхийг хамарсан гай гамшгийн үед баталгаа болсон нь мөн л зүй ёсны явдал юм.

    ЛЕМүРЧүүД Дээр дурьдагдсан эх сурвалжуудаас үзэхэд, хэдэн сая жилийн өмнө газар дэлхий дээрх тивүүд огт ондоо байжээ. лемүрчүүдийн гол эх газар нь лемүрчүүдийн тивийн үлдэгдэл гэгддэг Австралийн бүсэд байжээ. Хувьслын хувьд лемүрүүдийг эртний болон хожуу үеийн лемүр атлантууд гэж хуваадаг. Эртний лемурчүүд нь 120 метр орчим өндөр аварга биетэй, дөрвөн гар, хоёр нүүртэй, бие нь эхэндээ маш зөөлөн эдээс тогтсон уян налархай байжээ. Чухам тэдэнд л анх яс үүсч газрын амьдралд дасан зохицуулжээ. Домогт үлэг гүрвэлүүд лемүрийн соёл иргэншилтэй нэгэн үед оршиж байжээ.

    Эртний лемүрчүүд нь ой тогтоолтгүй байсан ба яриа нь дууг санагдуулж, ихэвчлэн бодол санааг унших аргаар харилцдаг бөгөөд сэтгэхүйг хөгжүүлэхэд гол анхаарлаа хандуулдаг байжээ. Эртний лемүрүүд нь хоёрдугаар соёл иргэншлээс үүссэн учраас эхэндээ мөн л хос бэлэгтэй байсан боловч сүүл рүүгээ эр, эм хүйсийн ялгаа гарч эхэлжээ. Их гэгээнтэн Е.П.Блаватская артний лемүрчүүд ихэнх ургамал, хорхой, дунгийн адил нахиалах аргаар үрждэгийг бичсэн байдаг. Хүйсний ялгаа гарч эхэлсний дараа толгойн ард байрласан “Билгийнңүд” гавлын дотор орж эхэлсэнтэй холбоотойгоор арын хоёр гар нь хатингаршин үгүй болж эхэлсэн байна. Толгойн арын хэсэгт байрласан”Билгийн нүд” нь лемүрчүүдийг хоёр нүүртэй мэт болгож байлаа. Арын хоёр гар нь энэ билгийн нүдэнд үйлчилдэг байжээ.

    ЛЕМүРО АТЛАНТУУД Бүх эх сурвалжууд лемүро атлантууд нь өөрийн өвөг дээдэс болох лемүрчүүд болон өөрийн үр удам атлантуудаас үлэмж ялгаатай байсан гэж баталдаг. Тэд аль алинаас нь илүү хөгжилтэй байжээ. Зарим нэгэн таамгаар бол лемүро атлантууд одоо ч нууцат шамбалын орны гол төлөөлөгчид юм. Тэдний нисдэг төхөөрөмжүүдийг хүмүүс оньсогот нисдэг таваг байдлаар олж хардаг. Лемүр атлантууд бүхий л нууцлаг далд зүйлсийг нэвт харах чадвартай төрдөг байжээ. Тэдний хараа нь хязгааргүй, эд зүйлсийнхээ мөн чанарыг агшин зуурын төдийд л таньдаг байжээ. Тэдний хувьд орон зай, бодит зүйлсийн саад гэж үгүй байжээ. Мөн байгаль дэлхийн нууц болон анхдагч мэргэн ухаанд гүнзгий нэвтэрсэн хүмүүс байв. Тэднийг бурхны хүүхдүүд гэдэг байжээ.

    Лемүр атлантуудад номлол болон итгэл бишрэл дээр үндэслэсэн үзэл баримтлал гэж байдаггүй байв. Тэдңий билгийн нүд нь бүрэн нээгдсэн байсан учир лемүр атлантууд нь өөрсдийгөө мөнхийн хүршгүй, үзэгдэшгүй болон мөнхийн үнэнтэй нэгдмэл, ертөнцийн нэгэн бурхантай нэгдмэл гэдгээ мэдэрдэг байлаа. Энэ бол бурхан газар дэлхийгээр явж, эгэл хүмүүстэй чөлөөтэй харилцдаг байсан балар эртний “Алтан зуун” байв. Уг “алтан зуун” дуусч, бурхад алслан одож, өөрөөр хэлбэл, харагдахгүй болж, дараачийн үеүд нь бурхдын хаант улс болох байгалийн хүчин зүйлд сөгдөн биширдэг болсон.

    Лемүр атлантууд нь төмөрлөг, ховор эрдэс бодис, хар чулуу, гантиг зэргийг ашиглан аварга том хот суурин барьдаг байжээ. Тэд чулуугаар өөрсдийн дүр төрхийг хэмжээ хэлбэрээр нь сийлэн түүндээ мөргөдөг байжээ. Эртний аварга том нэг нүдэт хөшөөнүүдийн үлдэгдэл нь лемүр атлантуудын уран бүтээл юм. 500 тонн хүртэл жинтэй чулуун цутгамалуудыг ашиглан барилга барьдаг байжээ.

    Английн Солюсберийн хөндий дэх “Унжигч чулуунууд” болон Египитийн сфинксийг лемүр атлантуудын бүтээл гэсэн таамаг байдаг. Лемүро атлантуудын соёл иргэншил нь дэлхийн бөмбөрцөг дээрх хамгийн хөгжилтэй, соёл иргэншил байсан юм. Дэлхийгээс тасран хөөрөх чадвартай нисдэг төхөөрөмжүүд тэдэнд байжээ. Эдгээр нисдэг аппаратууд нь мантрын хүчээр буюу сэтгэл оюуны асар өндөр төвшинд хүний тарнийн хүчээр хөдөлдөг гэж үзжээ. өөрөөр хэлбэл, нисдэг төхөөрөмжүүдийн хөдөлгөгч хүч нь сэтгэлийн энерги юм.

    Лемүро атлантууд нь 6 8 метр түүнээс ч өндөр биетэй байжээ. Лувсандамба гэгээнтний үзэж байгаагаар “Хэт оюунтан” буюу лемүро атлантуудын амьдарч байсан үед газар дэлхий дээрх уур амьсгал дулаан, ургамал, амьтны аймаг нь илүү баялаг байжээ. Тэр үед дэлхий өөр тойрог замаар эргэдэг байсан ба ихэр гарагтай байсан. Лемүро атлантуудын өөр, өөр бүлэглэл хоорондоо байнга сөргөлддөг байжээ. Сөргөлдөөн нь дэлхийн тэнхлэгийг өөрчилсөн дэлбэрэлтийг дагуулсан дайнаар төгсчээ.

    үүнээс хойш ихэр гараг нь дэлхий рүү ойртсоор байгааг хүмүүс анзаарчээ. Уг гараг бүр ойртоход дэлхийн далай тэнгис эргээсээ халин гарч, урьд өмнө үзэгдэж байгаагүй хүчтэй шуурга болжээ. Лемүро атлантууд өөрсдийн маргааныг мартан яаран сандран нисдэг төхөөрөмжиндөа сууж тэнгэрт хөөрөв. Тэд дэлхийг үүрд орхихоор шийджээ. Дэлхий дээр аймшигт гамшиг үргэлжилсээр байлаа. Ойртсоор буй гараг улам бүр томорсоор, удалгүй дэлхийтэй асар том цог үсэргэн мөргөлджээ.

    Хар үүлс нүүн цэвдэг хүйтэн болов. Ихэнх атлантууд үхэцгээжээ. үүнээс хойш нар дорно зүгээс гарч, өрнө зүгт жаргадаг болов. Дэлхий өөр тойрог замд шилжин өөр нэгэн дагуул сартай болжээ. Сүүлд нь хүмүүс гарагс мөргөлдсөний улмаас асар том хонхорхой / Эртний Попигайн тогоог хэлж байгаа болов уу/ үлдсэнийг олжээ. Лемүро атлантуудын үндэстэн нь дэлхий дээрх хамгийн хөгжилтэй соёл иргэншил байсан тухай баримт нотолгоо олон байдаг. Тэд бүрмөсөн устаж үгүй болсон юм гэж үү? Зарим нэгэн баримтаар бол тэд одоо хүртэл Самадийн байдалд / Самади байдлын тухай дараа тусгайлан өгүүлэх болно/ хүний генийн төлөөлөгч болон оршсоор буй юм.

    Мөн өөр бусад эх сурвалжуудаар бол лемүро атлантууд нь хувьслын явцад нарийн ертөнцөөс бодит ертөнцөд шилжиж сураад оньсогот шамбалын орны үндсэн бүрэлдэхүүн болсон гэдэг. Николай Рерих шамбалын орныг дүрслэн бичихдээ тус орны хүмүүс нь алга болох буюу үл үзэгдэгч болох увдистай гэж нэг бус удаа бичсэн байдаг.

    АТЛАНТУУД Эрнст Рафгатович Мулдашев цааш бичихдээ…Лхасын док тор Лувсандамбын бичсэнээр бол гарагуудын мөргөлдөөний улмаас үүссэн гамшгийн дараа амьд үлдсэн атлантууд нь дэлхийн өөрчлөгдсөн нөхцөл байдалд дасан зохицож эхэлжээ. Амьд гарах явцад тусламж үзүүлж болохуйц “Хэт оюунтан” уудын үндэстэн үгүй болсон байлаа. Тэдний талаархи дурсгал болж, шашин шүтлэг үүсчээ. Бөө төлөгч нар сүсэг бишрэлийг нь ашиглан хүмүүсийг эрхэндээ оруулахыг оролдож байлаа.

    Бронтозаврууд, арслан заанууд шинэ нөхцөл байдалд дасан зохицоогүйгээсээ болж дэлхийн гадаргаас арчигдан үгүй болжээ. Урьд нь улаан байсан тэнгэр цэнхэр болон хувирчээ. Тэнгэрээс хааяа цас ордог болж, салхи мэдэгдэхүйц сэрүүсч, далайн түрлэг, татлага үүсчээ. Аажимдаа хүний бие жижигрэв. Атлантуудын бөө, төлөгчид нь лемүро атлантуудын мэдлэггүйгээр нийгмийг хөгжүүлэх боломжгүйг ойлгож байлаа. Тэд Лемүро атлантуудын эртний бичээсүүдийг цуглуулж, тайлан уншихыг оролдож байв. Бусад эртний мэдлэгийн эх сурвалжийг олж авах үүднээс малталт явуулдаг байжээ.

    Эртний мэдлэгүүдийг эзэмшсэнээр хөгжил цэцэглэлтийн үе эхлэв. Том, жижиг хотууд баригдаж, эрдэмтэд байгалийг байлдан дагуулах шинэ, шинэ аргуудыг зохион бүтээж байв. Хүмүүс өөрөө нисэгч төхөөрөмжийг бүтээн далавчгүй онгоцоор агаарт хөөрдөг болжээ. Эдгээр онгоцнууд нь чимээ шуугиангүй нисч , газар дэлхий дээр хаана ч хөдөлгөөнгүй зогсч чаддаг байлаа. Энэ нь таталцлын нууцыг нээн, таталцлын эсрэг хуулийг ашигласны үндсэн дээр боломжтой болсон байна.

    Хүмүүс алган дээр багтах багажийн тусламжтайгаар агаарт аварга том чулууг удирдаж чаддаг байжээ. Зөөвөрлөлт нь голдуу агаараар явагддаг байсан, ойрхон зайнд л газрыг ашигладаг, усан замаар зөөвөрлөлт хийх нь тун ховор байлаа. Атлантууд таталцлын хүчинд үйлчилж, “Амьдралын хүч” ийг ашиглахаас гадна “Билгийн нүд” нийхээ тусламжтайгаар сэтгэлийн энергийг ашигладаг байжээ. Энэ талаар Нострадамус бичихдээ пиамид болон бусад байгууламжуудыг барихдаа атлантууд нь “Харцаараа” чулууг хөдөлгөдөг байсан гэжээ.

    Е.П.Блаватская атлантуудын соёл иргэншлийн бидэнд үлдээсэн баримтын талаар ийн бичжээ. “Египетийн карнакийн пирамид болон бусад мянга мянган нуранги, Камбожийн начкон ватын хөшөө…Палейк болон төв америкийн уксмалын нурангиуд… Люксорын ордны үл гаңцагч тиррийн улаан, нүд гялбам цэнхэр, тод ягаан гэх мэт өнгө будгууд нь шинэхэн юм шигээ л тод байна. Пирамидуудын нуршгүй цемент болон эртний аквадук, ишиндээ хугаралгүйгээр бөглөө, сугалуур мэт эргэлдэх Дамаскийн сэлэм, өнгөт шилний юутай ч харьцууламгүй өнгө… давтац шилний нууц… “Лхасын доктор Лувсандамбын бичиж буйгаар бол атлантууд хоорондоо харилцахдаа бүгдийнх нь хувьд түгээмэл “Хэл” болсон телепатыг ашигладаг байсан. Аажимдаа хэл яриа хөгжин өөр, өөр хэл үүсч хүмүүс бие биеэ ойлтох нь муудаж эхэлсэн юм. Бас бичиг үсэгтэй болжээ. “Акашийн товчоо” номд атлантууд маш сайн хөгжилтэй ой ухаантай ч хийсвэр сэтгэхүй, муутай байсан учраас орчин үеийн хүмүүсээс ялгардаг байсныг тэмдэглэжээ.

    Тэдний настайчууд нь урт удаан амьдралынхаа туршлагыг эргэн харах боломжтойгоороо илүү нэр төртэй байж. Атлантын соёл иргэншлийн үеийн тив дэлхийн газар зүйн байршил нь одоогийнхоос өөр байсан. “Агашийн товчоо” нд тэмдэглэснээр атлантын тив газар нь өнөөгийн Америк, Европ хоёрын дунд, атлантын далайд байдаг байсан гэж бичжээ.

    Е.П.Блаватская “Нууц бичээс”номдоо нэг нь атлантын далайд нөгөө нь Номхон далайд орших хоёр эх газар байдаг байсан гэж бичжээ. Түүний бичсэнчлэн, аварга том Номхон далайн тив газрын үлдэгдэл Мадагаскар, Цейлон, Суматра, Ява, Борнео болон полинезийн арлууд юм. Уг живсэн газрын гурван багана болсон Сандвичевийн арлууд, шинэ Зеланд, Пасхийн арлуудаас л түүний ямар хэмжээтэй байсныг нь мэдэж болно.

    Атлантидын хоёр дахь эх газар нь Атлантын далайд байсан бөгөөд эдүгээ түүний үлдэгдэл болж Азорын болон Канарын арлууд үлдсэн юм. өнөөгийн Ази тивийн суурин дээр тэр үед цөөхөн хэдэн арлууд л байжээ. Атлантуудыг янз бүрийн үндэстэн ястнаас тогтдог байсан тухай мэдээ баримт байдаг. “Акашийн товчоо” нд атлантыг долоон дэд үндэстэн байсан гэж бичжээ. Анхны дэд үндэстэн буюу”Рмоагали”нь маш өндөр хөгжилтэй ой ухаан болон үгний шидээр ялгардаг байжээ.

    Хоёрдахь дэд үндэстэн буюу тлавиатли нь үнэнч шударга зантай, өөрийн үйл ажиллагаа, гавьяа болон зүтгэл бүтээлээ ой ухаандаа маш сайн хадгалдаг байсан. Гуравдахь дэд үндэстэн буюу толтекүүд нь өөрийн амжилт, мэдлэгээ үр удамдаа үлдээдэг болсон ба үүнтэй холбоотойгоор отог, омог болон Тэргүүлэгч үүссэн байна. Дөрөвдэх дэд үндэстэн буюу пратуранцууд нь өөрийн эрх ашиг, хүсэл сонирхлыг хөөсөн шинжтэй байжээ. Тав дахь дэд үндэстэн болох прасемитүүд нь шүүн тунгаах чадвараараа ялгарч байв. Зургаадахь дэд үндэстэн буюу аккадийчүүд нь сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотойгоор шинэ содон зүйл болон өөрчлөлт шинэчлэлтийг хүсэх болсон юм. Долоо дахь дэд үндэстэн буюу монголчууд нь сэтгэн бодох үйл ажиллагааг цааш нь хөгжүүлсэн боловч хамгийн эртний юмс гүн утга санаатай байдаг гэдэг дүгнэлтэд хүрцгээжээ.

    Е.П.Блаватская “Нууц бичээс” номдоо Атлантыг Девүүд болон перинүүд гэсэн ” хоёр дэд үндэстэн болгон ангилаад девүүдийг хүчирхэг аварга биетэн байсан гэж тодорхойлжээ. Номынхоо өөр нэг хэсэгт тэрбээр атлантуудыг Буддагийн төрхтэй хүмүүс болон Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс гэж ангилжээ. Тэгээр тэр буддаггийн төрхтэй хүмүүс нь бурхны хүүхдүүд байсан ба Пасхийн арлын чулуун хүний төрхтэй хүмүүс нь хорон муу санаат шидтэний хүүхдүүд гэж тэмдэглэжээ.

    Түүнээс гадна Е. П. Блаватекая атлантуудыг шар, хар, хүрэн ба улаан атлантууд гэж ангилжээ. Тэгээд, шар атлантууд нь монгол, хятад, туранчуудын эх үндэс нь болсон ба хар атлантууд нь Африкийн негрүүдийн, улаан атлантууд нь еврейчүүдийн эх сурвалж болсон гэсэн байна. Атлантууд өөр хоорондоо байнга байлдаж, шинэ, шинэ төрлийн зэвсэг бүтээсээр байжээ. Тэд хүмүүст гаж хувьсал үүсгэдэг туяан зэвсэг бүтээсэн байна.

    Дараа нь бактериологийн зэвсэг бүтээж хэрэглэсэн нь дэлхий дээр олон төрлийн аймшитт өвчнийг үүсгэсэн байна. Удалгүй давхраа мандалд урьд өмнө үзэгдэж байгаагүй их үүлсийг үүсгэгч шинэ зэвсэг зохион бүтээгджээ. Газар дэлхий чичирч тэнхлэгээсээ гарах шиг болов. Yep ус, гал түймэр, үхлийн туяа зэрэг нь хүмүүсийг сая, саяар нь устгалаа. Хүмүүсийн зарим нь усны мандал дээр хөвөгч битүү онгоцонд сууж, зарим нь нисэгч төхөөрөмжөөрөө агаарт хөөрөн амь гарахыг оролдож байв. Хар, шар атлантууд хоорондоо дайтдаг байжээ. Шинэ, шинэ зэвсгийг ашигласан мөнхийн дайн нь Атлантуудыг мөхөлд хүргэсэн байна.

    Хожуу үеийн атлантууд дуусашгүй дайн дажингийн дунд амьдарч эцэст нь дэлхийн тэнхлэгийн тогтворт дэлхийн бөмбөрцгийн тэнхлэг Шилжсэнээр газрын гадаргууд өөрчлөлт орж, Атлантидын эх газрууд усанд автан живж, шинэ эх газрууд үүссэн байна. Хар, шар атлантуудын хооронд явагдсан сүүлчийн үхлийн тулаан нь үер буух агшинд ховсын нөлөө Телепатын зэвсэг дор байсан хар атлантуудын мөхлөөр төгссөн юм. Шар атлантууд Вимана хэмээх өөрсдийн нисдэг төхөөрөмжөөрөө гал, усны орон болох Гималаи, Төвд болон говьд нисэн очиж амь гарчээ.

    Атлантидийн эх газрууд бүгд живэн алга болсон байна. Ертөнцийн их үер нь туйлууд хөдөлснөөс болж үүссэн байна. Атлантидын үед хойд туйл нь Гималай, Төвд, говийн элсэн цөлийн нутагт байжээ. Тэнхлэг шилжих явцад хойд туйл нь одоогийн бүс рүү шилжжээ. “Ертөнцийн их үерийн үед бүх дэлхий усан цөл болон хувирч, зөвхөн Гималаи, Төвд болон өндөрлөг газар болох говь зэрэг л уснаас ил гарч байсан юм. Говийн элсэн цөлийн нутагт өргөн уужим дотоод тэнгис байжээ.

    Уг дотоод тэнгист манай иргэншлийн өмнөх соёл иргэншлийн хүмүүсийн сүүлчийн төлөөлөгчид нутагладаг байсан үзэсгэлэн үзэмжээрээ хорвоод хосгүй нэгэн арал байжээ. Домог яриагаар бол энэ арал одоо ч их говийн элсэн цөлөөр хүрээлэгдэн оршсоор байгаа юм. Их үерээс амьд гарсан атлантуудын нэг хэсэг нь одоогийн төвдүүдийн өвөг дээдэс болсон, нөгөө хэсэг нь самадид орон өөрийгөө болон өөрийн мэдлэгээ олон мянган жилээр хадгалжээ. Атлантуудын битүү тусгаарлагдсан онгоц дээр хөвж явсан хэсэг болон амьдарч байсан газартайгаа цуг далайн төвшнөөс дээш өргөгдсөн хүмүүс л аврагджээ.

    Е.П.Блаватская “Нууц бичээс” номдоо атлантидын эх газруудын мөхөл болсон их үер 8500 00 жилийн тэртээ болсон гэж тэмдэглэсэн байдаг. Их үерийн үед атлантууд бүгд устаж үгүй болоогүй юм. Амьд үлдсэн нэг хэсэг нь 8500 00 700000 жилийн тэртээ үхжээ. Тав дахь буюу ари үндэстэн гэгддэг манай соёд иргэншлийн хүмүүс нь атлантын соёл иргэншлийн үед их үерээс /850000 жилийн тэртээ/ 200000 жилийн өмнө буюу 1.000.000 орчим жилийн өмнө үүсчээ. Тэр үеийн атлантуудад ер бусын дүр төрхтэй хүүхдүүд төрж эхэлжээ. Чухам тэр хүүхдүүд л манай соёл иргэншлийн анхны хүмүүс байжээ.

    Эхлээд тэд үүнийг гаж үзэгдэл гэж үзэж байсан боловч эдгээр хүүхдүүд улам олон болж байлаа. Тэд атлантуудаас биеэр жижигхэн байсан боловч өнөө үеийн хүнийг бодвол өндөр байжээ. Их үерийн дараа хар, шар, улаан, хүрэн зэрэг арьстнуудаас цөөн тооны атлантууд амьд үлджээ. Мөн л цөөн тооны манай иргэншлийн хүмүүс амьд үлдсэн байна. Манай соёл иргэншлийн хүмүүс их үерийн дараа ч тэр үлдсэн атлантуудтай дайтсаар байлаа. Гэсэн ч манай иргэншлийн хүмүүс болон атлантууд бие биеэсээ тусдаа үржээд зогсохгүй мөн хоорондоо холилдон үрждэг байжээ. Энэ саармагжилт нь атлантуудын сүүлчийн арал болох Платоны гарал живэх хүртэл үргэлжилжээ. Платоны арлын атлантуудтай урт удаан хугацааны турш холилдон эвтэй амьдарч байсан эртний Египитийн соёл иргэншил нь атлантуудын олон, олон нууц мэдлэг, технологийг эзэмшиж чаджээ.

    Цус холилдох явцад шар атлантууд хятад, монгол, тураанчуудыг үүсгэж, хар атлантууд негрүүдийг, улаан атлантууд еврейчүүдийг, хүрэн атлантууд европчуудыг үүсгэсэн бололтой. Хүн төрөлхтний үүсэл гарлын Төвд, Африк гэсэн хоёр эх сурвалж байгаа юм. Гэвч бидний бодлоор бол хүн төрөлхтний үүсэл гарлын Африкийн эх сурвалж нь 11000 жилийн тэртээ Платоны аралтай цуг устсанаар дэлхий дээр төвд эх сурвалжийн хүмүүс дийлэнх болон үлдсэн юм. Офтальмогеометрийн судалгаагаар энэ үйл явц батлагдсан юм гэж Оросын нэрт эрдэмтэн Э.Р.Мулдашев бичжээ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×