Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийн худалдааны төвийг Америкчууд өөрсдөө нураасан

    Одоогоос 17 жилийн өмнө буюу 2001 оны 9 р сарын 11 ний өдөр хүн төрөлхтний түүхэнд гарч байгаагүй аймшигт халдлага гарч олон зуун гэмгүй хүн амь үрэгдээд зогсохгүй хорьдугаар зууны бахархал болсон дэлхийн худалдааны төвийн хоёр ихэр цамхаг хэдхэн хормын дотор нуранги болж хувирсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Тухайн үед дэлхийн хэвлэл мэдээллийн бүх л хэрэгслээр “Лалын зартай алан хядагч Осама Бин Ладены хөлсний алуурчид иргэний нислэгийн дөрвөн онгоцыг эзэлж. хоёр онгоц нь дэлхийн худалдааны цамхгийг үнсэн товрого болгон гурав дахь нь АНУ ын Батлан хамгаалах яам болох Вашингтон дахь Пентагоны барилгыг мөргөж уналаа. Харин дөрөв дэх нь Пенсильвани мужийн эзгүй хээр газар унажээ. Энэхүү дайралтуудын улмаас энгийн номхон гурван мянга орчим Америк хүн амиа алдлаа” хэмээн цаг наргүй гашуудан мэдээлэлж байсан билээ. Тэр ч байтугай энэ эмгэнэлийг тэсч ядсан АНУ ын ерөнхийлөгч Ж.Буш хоёр нүдэндээ нулимс цийлэгнүүлэн байж “Алан хядагчдыг өөгшүүлж, тэднийг байнга турхирч байдаг Ирак руу цэргээ оруулж лалын хэт даврагсдыг нухчин дарж өс хонзонгоо авна” хэмээн ард түмнийхээ өмнө албан ёсоор мэдэгдэж байв. Тэгээд тун удалгүй Ирак руу Английн дэмжлэгтэй дайран орж өнөөг хүртэл Иракийг түйвээсээр байгаа бөгөөд энэ үйл хэрэгт манай Монгол цэргүүд байдаг чадлаараа хүчин зүтгэж байгаа юмдаг. Тэгвэл хэдэн жилийн өмнө нэгэн ноцтой мэдэгдэл дэлхий дахинд цацагдлаа. Энэхүү мэдэгдэл дайн гарах нөхцөл болтлоо шуугиан тарьсан хоёр өндрнйн эмгэнэлт хувь заяа бол АНУ ып засгийн газрын зүгээс дэглэж найруулсан жүжиг болохыг гэрчилж байна. Өдгөө инженер. уран барилгачид нийлсэн 130 хүний бүрэлдэхүүнтэй шинжзэчдийн баг дэлхийн худалдааны ихэр цамхгийг Америкчууд өөрсдөө дэлбэлсэн гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийгээд байна. Тэд АНУ ын Конгресст хандсан мэдэгдлээ олон нийтэд танилцуулсан бөгөөд тэдний үзэж байгаагаар бол ихэр цамхгийг дэлбэлэх ажиллагаа нь нилээн эртнээс маш нарийн тооцоо гаргаж, бэлтгэсэн зүйл байсан аж. Өөрөөр хэлбэл хоёр ихэр цамхаг алан хядагчдын онгоц мөргөснөөс болж нураагүй харин дотор нь санаатайгаар тавьсан дэлбэрэх бодисын улмаас нурсан гэнэ. Шинжээчид энэ дүгнэлтээ гэрэл зураг болон видео бичлэгээр баталгаажуулж, үйл явдлыг нүдээр харсан хүмүүсийг ч гэрчээр татаж байгаа ажээ. Эдгээр шинжээчдийн нэг Америкийн уран барилгачдын нийгэмлэгийн гишүүн Ричард Гейжем энэ тухайд “Тухайн үед шоконд орсон Америкчууд болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь дүгнэх чадваргүй байлаа. Ихэр цамхаг онгоц мөргөснөөс болж сүйрсэн гэдэг зохиомол ярианд хэн хүнгүй итгэсэн. Гэтэл үнэн хэрэгтээ мэргэжлийн хүмүүс дэлбэрэх бодисын тусламжтайгаар энэ явдлыг зохион байгуулсан юм. Дэлхийн худалдааны төвийн хамгаалалтын алба өндөр түвшинд бэлтгэгдсэн хүмүүсээс бүрддэг аюулгуй байдлыг хангах тоног төхөөрөмж нь дээд зэргийн байдгийг бодох хэрэгтэй. Тэгвэл алан хядагчид энэ хэцүү саадыг давж, хэнд ч ажиглагдахгүйгээр тэсрэх бодис тавьж чадна гэж байхгүй. Тиймээс энэ үйл явдлыг Америкийн Засгнйн газрын хүрээнийхнээс зохион байгуулсан гэсэн аймшигтай дутнэлтэд хүрээд байна” гэсэн юм. Энэ мэдэгдэл зөвхөн Америкчууд төдийгүй дэлхийн бусад орны олон хүний сонирхлыг асар их татаж байна. Нээрэн ч хар ухаанаар бодоод үзсэн Холбооны мөрдөх товчооны Нью Йорк дахь салбар, АНУ ын нууц албад. Татварын алба, Бирж болон үнэт цаасны хороо мөн Нью Иоркийн онцгой байдлын алба зэрэг онцгой чухал газрууд байрладаг байсан энэ том барилгуудын харуул хамгаалалт хэн дуртай нь нэвтрээд байхааргүй нарийн чанд бат бөх байсан нь ойлгомжтой. Түүнээс гадна энэ сүйрэл зохион байгуулалттай хийгдсэн гэдгийг нотлох нэгэн чухал баримт бол алан хядагчдын онгоц мөргөөгүй байхад нурж унасан нэг өндрийн барилга юм. Онгоцны “дайралт” д өтөөгүй энэ барилга зэргэлдээх цамхаг унаснаас найман цагийн дараа гэр чигээрээ сүйрсэн.

    la-na-terror-attacks-911-pictures-20170911-002.jpg.85c814b473b6c4a4a936b7bd0ee27770.jpg Гэтэл энэ тухай мөрдөлт явуулсан тухай бичиг баримтад дурдсанаар бол “АНУ ын Холбооны онцгой байдлын алба энэ сүйрэлд ямар нэгэн тайлбар хийгээгүй.   9 р сарын   11 ний алан   хядах   үйл   ажиллагаа хариуцсан хороо энэ асуудлыг үл тоомсорлосон. Харин Стандарт. технологийн Үндэсний хүрээлэн энэ асуудлаар мөрдөн байцаалт явуулна гэж амлаад хоёр жил өнгөрсөн ч ямар нэгэн ажил хийгээгүй” гэсэн байдаг аж. Тэгэхээр олон Америкчуудын нус нулимсыг барсан энэ сүйрэл нэг ёсондоо Ирак руу цэргийн хүчээр цөмрөн орохын тулд шалтаг хайж хийсэн АНУ ын ерөнхийлөгч Ж.Бушийн дэглэсэн жүжиг байсан бололтой, Мөн энэ бүх шуугианы хажуугаар нэрээ хэлэхийг хүсээгүй иэгэн чөлөөнд гарсан Пентагоны офицер “Пентагон алан хядагчид онгоц барьцаалан Америкийн зүрх болсон оицгой обьектуудыг дайрах гэж буйг мэдсэн. Тийм ч учраас өөрийн байраа аварч үлдэхийн төлөө бүхий л хүч чадлаа дайчилсан. Холбооны мөрдөх товчоо болон нууц албадад ч энэ тухай мэдэгдсэн. Гэвч эд ямар нэг арга хэмжээ аваагүй нь сонин. Хоёр ихэр алан хядагчдын бай болсныг мэдсээр байж арга хэмжээ авалгүй бүр балгас болсон хойно ч ач холбогдол өгөөгүй нь нарийн учиртай. Тухайн үед хоёр ихэрт үйл ажиллагаагаа явуулж байсан улсын томоохон албан байгууллагууд дэлбэрэлт болохоос өмнө шаардлагатай бүх баримт бичиг, хүн хүчээ өөр тийш шилжүүлсэн байсан” гэж ярьсан нь Америкчуудын аазгайг хөдөлгөж байна. Энэ мэтийн шуугиан өдгөө Америкчуудын дунд улам бүр газар авч нийт хүн амын гуравны хоёр нь буюу 67.2 хувь нь хоёр байшин “Аль Кайда” гийн дайралтаас болж нурсан гэдэгт итгэхээ больж эхэлжээ. Энэ бүхний илрэл бол “Бутархай мөнгө” нэртэй баримтат кино юм. Гурван мянган ногооны өртгөөр бүтсэн энэхүү баримтат кинонд статистик тоо баримт үйл явдлыг дээр харсан хүмүүсийн яриа, мөн гэрэл зургууд. шинжээчдийн таамаглалыг нэгтгэж бухэлдээ Америкийн засаг захиргаа 9 р сарын 11 ний өдөр юу болсныг нууцалж байна учир нь өөрсдөө энэ үйл явдалд шууд хариуцлага хүлээх ёстой гэсэн утга санааг илэрхийлсэн байдаг билээ. Мөн профессор Дэвид Рей Гриффины “Шинэ Перл Харбор” гэсэн ном гарсан нь ч олон нийтийн сэтгэхуйд зохих хэмжээгээр нөлөөлсөн юм. 1941 онд АНУ ын Ерөнхийлөгч агсан Ф.Рузвелт Америкийн усан боомт руу дайрахыг япончуудад зөвшөөрсөн гэдэг шуугиан өнөөг хүртэл Америкчуудыг эргэлзүүлсээр байдаг бөгөөд дээрх ном энэ санааг 9 р сарын 11 ний үйл явдалтай холбож бичсэн байдаг. Энэхүү номонд 2001 оны 9 р сарын тэр нэгэн өглөө Америкийн эрх баригчид Иракт дайн эхлэх шалтаг олохын тулд иргэдийнхээ эсрэг гэмт хэрэг үйлдэж дэлхий нийтийг гэр чигээр нь мэхэлсэн юм биш байгаа гэсэн асуултыг тавьж байгаа юм.

    911_world_trade_center_photo_spencer_platt_getty_images_2438388_resized.jpg.252c2fecc25ff1aeb1c7332013ccc573.jpg

    23-haunting-photos-from-the-september-11-attacks-that-americans-will-never-forget.jpg.400beff49249dca700201e28775fdf8f.jpg

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


  • Гишүүдийн мэдээлэл

    632
    Нийт гишүүн
    654
    Топ хандалт
    moon_lover_june
    Шинэ гишүүд
    moon_lover_june
    Бүртгүүлсэн өдөр:
×