Jump to content
  • БҮРТГҮҮЛЭХ
Сайтын шинэчлэлт:
  • Сайтын багана зүүн талд гаргалаа. Мөн Форум нүүр хуудас шиг хар скинтэй боллоо.
  • Notification ирэхэд хонх нь хөдөлдөг боллоо. - 3/14/2019
  • Icon нэмлээ. Сайтын дээд хэсэгт байрлах одон дээр дарж Icon-оо сонгоорой. Форумд таны бичсэн постны аватарын доор гарах болно. 2/12
  • Verified нэмлээ. Гишүүд өөрсдийн зургаараа бүртгэлээ баталгаажуулан цэнхэр тэмдэглэгээтэй болж болно. 2/17
  • Гишүүдийн профайл дээр бичсэн мэдээнүүд болон бусад холбоосын зургууд гардаг боллоо.
  • Хэрэглэгчийн хэсэгт нууц үг болон гарын үсэг солих хэсэг орууллаа. Илүү амар боллоо.
  • Сайтын хайлт хэсэг дээр түлхүүр үгээ бичихэд шууд хайлтын илэрц таны түлхүүр үгэнд таарсан мэдээнүүдийг харуулдаг боллоо.
  • Гишүүд сошиал хаягаараа нэвтэрдэг боллоо. Удахгүй Google нэмэгдэх болно. Одоогоор үүн дээр бид ажиллаж байна.
  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийн хамгийн том долоон нүх

    Sign in to follow this  

    Эд баялаг нэр алдрын төлөө эх дэлхийгээ хэрхэн сүйтгэсний илэрхийлэл болох хөрстийн энгэр дээр харлан харагдах эдгэшгүй шарх болсон дэлхийн хамгий том долоон нүхийг танилцуулж байна. Эдгээр асар том тогоо хэлбэрийн нүхнүүд нь үнэхээр гайхалтай боловч зарим нэг нь эрлэгийн хааны тарчлаан ханхалсан харанхуй тогоо мэт аймшигтай ажээ. За ингээд хүн төрөлхтний эдийн шунал нь дэлхий ээжийн өврийг хэрхэн өрөмдөж, эдгэшгүй гүн шарх хэрхэн үлдээснийг дордохын долоон жишээгээр хүлээн авахын ялдамд танин мэдэхүйгээ нэмэгдүүлээрэй.

    1. Кимбэрлигийн том нүх
    Өмнөд Африкийн “Кимбэрли” хэмээх тогоо хэлбэрийн аварга нүх. Энэ бол хүний гараар үүссэн дэлхий дээрх хамгийн том нүхнүүдийн нэг юм. 1097 метр гүнтэй уг уурхай нь 1994 онд хаагдахаасаа өмнө эзэддээ 3 тонн орчим алмаз өгч байсан гэдэг.

    2. Глори нүх
    Калифорни мужийн, Монтиселло далан дахь “Глори ангал”. Глори хэмээн нэрлэдэг энэ асар том тогоо хэлбэрийн нүхийг далан үерлэн усаар дүүрсэн үед шуудуугаар шавхан даланг суллах зорилгоор хэрэглэдэг байна. Монтиссело далангийн дэргэд байдаг “Glory Hole” нь ус шавхах зориулалт бүхий, хүний гараар бүтсэн дэлхий дээрхи томоохон нүхнүүдийн нэг бөгөөд секундэд 14,400 куб.м хэмжээтэй усыг юүлэх багтаамжтай ажээ.

    3. Бингхам Канион уурхай
    Юта муж дахь, Бингхам Канион уурхай. Одоогийн байдлаар энэ нь уурхайн ашиглалтаас үүссэн дэлхийн хамгийн том нүх юм байна. Малтлагын ажил 1863 оноос эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байгаа бөгөөд, гүний хэмжээ байнга өссөөр байгаа аж. Хамгийн сүүлд хэмжиж үзэхэд уг нүхний гүн нь 1км, өргөн нь 2,5 км хэмжээтэй байсан гэнэ.

    4. Аварга хөх
    Белиз дэхь байгалын ер бусын гайхалтай тогтоц болох “Аварга хөх” нэртэй тогоо хэлбэрийн нүх нь Белизийн эх газраас 60 км ийн зайд оршдог байна. Дэлхий дээр ийм маягийн байгалиасаа бүрэлдсэн хөх нүхнүүд олон байдаг боловч “Аварга Хөх” шиг алмайрмаар сүрлэг нь үгүй ажээ.

    5. Мирнийн алмазны уурхай
    Сибери дэхь Мирнийн алмазны уурхай. Мирнийн алмазны уурхайн олборолтоос үлдсэн энэхүү ёроолгүй мэт ангалыг мэдэхгүй хүн ховор биз ээ. Учир нь энэ нь дэлхийд алдартай, томоохон алмазны үйлдвэр билээ. Уурхайн гүн нь 525 метр, амсарын диаметр нь 1200 метр юм байна. Англалын дээгүүр нэг ч агаарын тээврийн хэрэгслийн шугам байдаггүй ажээ. Учир нь түүгээр өнгөрч байсан хэд хэдэн нисдэг тэрэг татах хүчинд сорогдон сүйрч байсан удаатай юм байна.

    6. Диавик уурхай
    Канад улс, Диавик уурхай. Диавик нэртэй энэ уурхай нь маш том бөгөөд бүс нутаг нь нилээн алслагдмал тул томоохон хэмжээний Боеинг 737 онгоцны нисэх замтай өөрийн гэсэн онгоцны буудалтай аж. Нэгэн сонирхолтой бөгөөд аймшигтай тал байдаг нь, хүрээлэн байгаа ус нь хөлдсөн үед энэ аварга том нүх нь огт ялгагддаггүй яг л хөлдсөн ус мэт харагддаг байна.

    7. Синкхоул
    Таны харж байгаа тамын тогоог санагдуулам энэхүү нүсэр том нүх бол Гуатемал дахь “Синкхоул” юм. үүнийг саяхан буюу энэ жил л хүмүүс нээж олсон байна. Ямар учиртай, яасан нүх гэдэг дээр тайлбар алга байгааг нуух юун. Ямартай ч усны дэргэдэх энэ ангал нь 12 айлыг 3 хүний амьтай хамт залгижээ.

    Sign in to follow this  
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×
×
  • Create New...