Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийн усан галав

    Библийн хамгийн яруу тод сургаалийн нэг бол яах аргагүй усан галавын тухай домог байдаг. Иймэрхүү домог нь оюун санааг эзэмдсэн бүх л зураачдын мөнхийн сэдэв байсаар ирсэн байна. Домгууд ихэвчлэн Австрали, Энэтхэг, Төвд, Литва мөн өмнөд Америкт ихээхэн байдаг бөгөөд өөр хоорондоо их төстэй байхыг эрдэмтэд анзаарсан байдаг. Тухайн үед шинэ тив нээсэн Испаничууд, интианчуудын бүх омогууд дэлхийн галав тухай нэгдсэн нэг төсөөлөлтэй байсан нь гайхалтай. Ойролцоогоор 5000 жилийн тэртээ усан галавын үе байсан хэмээн библийн сургаальд өгүүлдэг ч энэ нь галавын тухайн анхны мэдээлэл биш аж. Түүнээс эрт шавар хүснэгтэд Ассирийн домог бичээст Месопотами дахь Ницир ууланд долоо хоногийн туршид болсон үер, хүчтэй салхи, борооны үед янз бүрийн мал амьтаны хамт аврагдсан Гильгамешийн тухай өгүүлсэн байдаг. Галавын түүхэнд усны доороос газар ил гарч ирсэн эсэхийг мэдэх талаар олон зүйл өөр хоорондоо адилхан байдаг байна. Угсаатан судлаач Андре н тооцоолсоноор л 1891 онд усан галавын тухай домог 80 100 орчим бий болсон гэдэг. Судлаачид усан галав нь “дундад Азийг бүрхсэн Монголын тэнгис их газар хөдлөлтийн улмаас үгүй болж усан галав дорноос өрнийг хүртэл болжээ” гэж үздэг байна. Нөгөө нэг хэсэг судлаачид “газрын тэнхлэг өөрчлөгдөж, далай тэнгисийн ус дэлхийн хойд хагасаас өмнийг чиглэсэн” ээр галав үүссэн хэмээн үздэг бол өөр нэг хэсэг хүмүүс “сая сая жилийн туршид чийглэг, хий шинжтэй агаар сугар лугаа байрлаж тодорхой үед үүлний хуйлрал бөөгнөрч газарт их хэмжээгээр үргэлжилсэн бороо болон буусан” с үүдэлтэй гэдэг. Эдгээр таамаглалын аль нь ч нотлогдоогүй. 1928 1929 онд доктор Симон Вулли дээр үед Халдейн Ур хэмээх хот байсан газарт өргөн хэмжээний малталт хийсэн аж. Вулли: “малталт гүн борлох тусам гайхалтай сонин зүйл олдсоор байсан. Гүн болох тусам шорооны шинж байдал өөрчлөгдөж усаар арчигдсан толигор шавар тааралдсаар байсанд малталт хийж байсан хүмүүс бид эртний голын ёроолд хүрлээ хэмээн дүгнэж байсан. Малталт үргэлжилж бид цэвэр шавартай таарсан. Мөн цааш цаашдаа мөн л шорооны өнгө аяс өөр өөр болсоор байсан нь усан галавын гэрч гэлтэй” хэмээн ярьсан байна. Мөн тэрээр: “дээр нь Шумерийн соёл иргэншил цэцэглэж доор нь холимог соёлын ул мөр ажиглагдана. Бүтэн 2м шаварлаг давхарага байгаа нь ердийн голын урсгалаар ийм их давхарга бий болохгүй учир энд их үеэр болсоны шинж” хэмээн дүгнэсэн байдаг. Доктор Вуллигийн дүгнэлт судлаачидад их хүчтэй сэтгэгэдэл төрүүлсэн байдаг. Усан галавын талаар дэлхий дээр нэгдмэл нэг ойлголт байдаг. Домогт өгүүлсэнээр тэр цаг үед тэнгэрт САР байгаагүй аж. Чухам үүнд усан галавын нууц оршиж байж болох юм. Судлаачдын баталж буйгаар: Манай гарагийн цорын ганц дагуул сар  хоногт 2 удаа багавтар үер буулгадаг байна. Сар газрын гадаргын хамгийн ойрхон цэгт хүчтэй таталт үүсгэснээс өндөрсөл бий болж газрын хөрс хагас метр өндөрсөж, далайн түвшин 1метр зарим газарт тухайлбал Атлантын далайн Фанди буланд 18метр хүртэл өндөрсдөг аж. Хүмүүс бид энэ үйл явцыг мэддэг ч, мэддэггүй ч дассан үзэгдэл аж. Харин нарны аймагт бол энэ хосгүй үзэгдэл. Сар одоо биднээс холдсоор л байгаа билээ. Нэгэн үед сар нь бидний дээр ойрхон байсанаас дэлхий дээр үеэр усны аюул байнга нүүрлэж байсан байна. Хэрвээ сарны тойрогийн өндрийг яг 10 дахин багасгавал сар байнгын дагуулын хувьд нөгөө л нэг цэгт төвлөрч далайн давалгаан түвшин зуу зуун метрээр өндөрсөх аж. Сарыг дахин жаахан доошлуулбал тэнгэр огторгуйд маш удаан эргэлдэж, одоогийнх шиг дорноос бус өрнөөс мандах бөгөөд далайн хүчтэй давалгаа Америк, Африкийн зүүн эрэг Балтын, газар дундын тэнгист үүсч их хуйлрал дэгдэх аж. Хамгийн их хүч нь Газар дундын тэнгист ялангуяа Хар далайн эрэгт тохионо. Энд олон км давалгаа үүсч Кавказыг бүрхэж хэдэн өдрийн дараа Каспия, Аралд хүрэх аж. Кавказын усны доороос хамгийн анх цухуйх уул бол Араратын оргил байх аж.  Хэрвээ ийм зүйл тохиолдвол энэхүү үеэр нь нэг сараас нэг жил үргэлжлэх аж. Усан галавын нууцыг тайлахын тулд өнөөг хүртэл сар яагаад биднээс алгуурхан холдож байгааг , мөн түүний өнгөрсөн үеийн огцом хөдлөлтийг танин мэдэх учиртай юм шиг

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×