Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дэлхийн түүхэнд болсон хачирхалтай зүйлс

    Мөрийтэй тоглоом

    1858 онд мөрийтэй тоглогч Роберт Фоллоныг ерселдөгч нь шударга тоглосонгүй, 600 доллар мэхлэж хожлоо хэмээн буудсан байна. Ширээний ард Фоллоны суудал эзгүйрч, тоглогчдын хэн нь ч “азгүй суудал” д суухыг хүссэнгүй. Гэхдээ тоглоомыг үргэлжлүүлэх хэрэгтэй байсан тул покерчид зөвлөлдөн, мөрийтэй тоглоомын газраас гараад, хажуугаар өнгөрөн явж байсан залуухан хүүг дагуулан орж иржээ. Тэд шинэ тоглогчид эхний мөрийнд 600 доллар /Робертын хожсон/ гарт нь атгуулан ширээнд суулгасан байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн газарт цагдаагийнхан ирэх үед алуурчид мөрийтэй тоглоомондоо улайрсан байсан бөгөөд харин залуу тоглогч анхны тавилтын 600 доллараа 2200 болтол нь өсгөж амжсан байжээ. Хэргийн газраас цагдаагийнхан Роберт Фоллоны аллагад голлон оролцсон хэмээн сэжиглэгдсэн тоглогчдыг баривчилсан байна. Цагдаагийн газраас нас барсан хүний хожсон мөнгийг ар гэрийнхэнд нь өгөх шийдвэр гаргахад нөгөө од нь гийсэн залуу тоглогч авах эрхтэй болсон байна. Учир нь Роберт түүний эцэг байж таарсан бөгөөд хүү долоон жил гаруй төрсөн эцгээ хараагүй байсан гэнэ.


    Амиа егүүтгэх гурван оролдлого ба нэг лам
    XIX зууны үеийн Австрийн алдарт хөрөг зураач Жозеф Айгнер хэд хэдэн удаа амиа хорлохоор оролдож байжээ. Эхний удаад тэрээр 18 настайдаа өөрийгөө дуужилж алахыг оролдсон боловч хаанаас ч юм бүү мэд нэгэн бадарчин лам гэнэт гарч ирэн саад болжээ. 22 насандаа тэрээр дахин хоолойдоо олс угласан ч мөн л тэрхуү оньсого шиг лам гарч ирэн амийг нь аварсан байна. Тэр явдлаас хойш найман жилийн дараа тэрээр улс төрийн уйл хэргээсээ болоод дуужилж алах ял заагдсаи боловч енөөх лам цаазын ялаас мултрахад нь тусласан гэдэг. 68 настайдаа зураач шанаандаа гар буу тулгаж байгаад гохоо даран амиа егүүтгэсэн байна. Харин хойдохыг нь мөн л нэрийг нь хэн ч мэдэхгүй, хаанаас ирснийг нь хэзээ ч мэдэж чадаагүй нөгөө бадарчин лам уншсан гэдэг. Ингэснээр Австрийн зураач болон бадарчин лам хоёрын хоорондох ул ойлгогдом энэ холбоо нууцлаг хэвээр үлджээ.

    Эдгар Погийн зохиолд гарсантай адил 
    Нэрт зохиолч Эдгар По цутгамал хөлөг онгоцны сүйрлээс амьд үлдсэн зорчигчдын хувь заяаны тухай өгүүллэг бичжээ. Зохиолд өгүүлснээр, амьд үлдэгсэд хэврэг салаар далайгаар хөвдөг бөгөөд өлсөж үхэхгүйн тулд Ричард Паркер хэмээх нэгэн идэр далайчнаа алж иддэг байна. Зохиол хэвлэгдэн гарснаас хойш хэдэн жилийн дараа сүйрсэн хөлөг онгоцноос амьд гарсан гурван хунийг сэлуурт завиар задгай тэнгист хевж явахад нь олж аварчээ. Тэд анх дервүүл амь гарсан бөгөөд хэсэг хугацааны дараа өлсгөлөн тэднийг олзлон авахад насанд хүрэгсэд нь Ричард Паркер хэмээх идэр далайчинг амиа зогоохын тулд хороожээ. Суйрлээс амьд үлдэгсдийн хэн нь ч Эдгар Погийн өгууллэгийг уншаагүй байсан гэдэг.

    Алуурчин таксины жолооч
    1975 онд Бермуд арлын нэгэн оршин суугч моторт дугуйтай явж байгаад такситай санамсаргуй мөргөлдөн газар дээрээ нас баржээ. Яг нэг жилийн дараа түүний төрсөн ах нь мөн л тийм байдлаар амь үрэгджээ. Энэ тохиолдол гэж үү? Хэрэв ах нь өмнө нь дүугийнхээ осолдож байсан тэр моторт дугуйтай явж байгаад мөн л мөргөлдсөн тэр таксины доор орсон гэвэл та итгэх үу? Бүр жолооч нь ч, дотор нь сууж явсан зорчигч нь ч хэвээр байсан гээд бод доо.

    Төрөл бус овог нэгтнүүд
     
    1920 онд гурван англи хүн галт тэрэгний нэг тасалгаанд сууж явжээ. Хоорондоо танилцах үйл ажиллагаа эхлэнгүут хачирхалтай тохиолдол байгааг илрүүлсэн байна. Учир нь нэг зорчигч нь Бинкхем, нөгөөх нь Пауэлл, харин гурав дахь нь Бинкхем Пауэлл гэсэн овогтой байсан гэнэ. Сонирхолтой нь тэдний хэн нь ч нөгөөтэйгөө ураг төрлийн ямар нэгэн холбоогүй ажээ.

    Умберто хааны хоёр дахь хувилбар

    Италийн хаан I Умберто нэгэн удаа Монца хотын жижигхэн зоогийн Газар үдийн зоогоо барихаар орсон байна. Эрхэм дээдсийг хүндэтгэн захиалгыг нь тус газрын эзэн өөрийн биеэр авсан юм байх. Зоогийн газрын эзнийг хальт харангуутаа хаан гэнэт өөртэй нь усны дусал шиг адилхан болохыг анзаарсан гэдэг. Тэрээр нүур царай, бие хаагаараа эрхэм дээдэстэй яг толинд туссан дүрс адил байжээ. Эрчүүд хоорондоо ярилцан өөр бас ижилхэн зүйл байгааг олжээ. Хаан болон зоогийн газрын эзэн нэг оны нэг сарын нэг өдөр буюу 1844 оны гуравдугаар сарын 14 ний өдөр мэндэлсэн байсан гэнэ.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×