Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Дахин төрдөг үзэгдлийг шинжлэх ухаан тайлбарлаж чаддаггүй

    Бурхны шашныхаар хутагт хувилгаадаас эхлээд жирийн иргэдэд ч урьд ба хойд төрөл бий. Туркт ах дүү хоёр дээрэмчин цагдаа нараас зугтаж яваад баригдахаасаа өмнө өөрсдийгөө буудаж хороожээ. Энэ явдлаас хэдэн жилийн дараа Кемиль гэгч хүү урьд насандаа ах, дүү хоёр дээрэмчин байгаад амьдаараа баригдаж цаазлуулахгүйн тулд өөрсдийгөө егүүтгэсэн тухай байн байн ярьсан байна. Түүний сургийг сонсоод дээрэмчдийн эгч “Миний нэг дүү дахин төржээ” гэж баталсан ба Кемиль хүүгийн эрүүн дээрх “сорвин” тэмдгийг хараад “Нэг дүү маань нүүр рүүгээ буудсаны сорви мөн” гэжээ.

    Шри Мишра гэгч энэтхэг хүний гурван настай охин гэнэт нэг өдөр Катни хотод байдаг төрсөн гэртээ хүргэж өгөхийг гуйж эхэлсэн байна. Түүгээр ч барахгүй өөрийгөө Бийя Патхак гэдэг байсан хэмээн барим тавим өгүүлсэн аж. Дахин төрөлтийн үзэгдэл судлаач, профессор Банержи тэр охины хэлснээр Катни хотод очвол Патхак гэдэг айл байдаг төдийгүй Бийя гэгч эмэгтэй нас барсныг мэджээ.

    Мөн Сампата гэдэг шриланк хүү  өөрийгөө Ерөнхийлөгч Премадаса мөн хэмээн ярьдаг болсон бөгөөд 1993 онд Коломбо хотод дэлбэрсэн халдлагын үеэр бөмбөгт өртөж амь үрэгдсэн Ерөнхийлөгч Премадасын хамаатан саднуудыг нэрлээд зогсохгүй хамт ажилладаг байсан хүмүүс болон дайснуудынх нь зургийг хараад нэг бүрчлэн таньж байлаа.

    Берлинд амьдардаг Илона Маркорд гэдэг герман охин урьд нь Германаас өөр хэлээр ярьдаггүй атлаа тархины хүнд гэмтлийн дараа гэнэтхэн италиар ярьж эхэлснээс гадна өөрийгөө герман хүн биш Розета Кастельяни гэгч итали бүсгүй хэмээн ярьсан байна. Түүнийг Италид аваачиж Розетагийн эгчтэй уулзуулахад шууд л нэрээр нь дуудан таниад тэвэрч аван салахгүй байсан гэдэг.

    Тэгвэл Шанти хэмээх энэтхэг охин хоёр настайгаасаа эцэг эхээ айлгаж эхэлжээ. Дөнгөж хэлд, хөлд орсон жаахан охин гэнэт эр нөхөр, үр хүүхдээ нэхэж, тэднийхээ тухай ярьж эхэлсэн тул эцэг эх нь түүнийг солиорсон юм болов уу гэж ихэд айсан нь мэдээж. Аав, ээж нь цөхөрсөндөө Шантиг нэрлэсэн тосгонд нь аваачихад тэр замчлан явсаар нэгэн байшинд орвол тэнд байсан хүүхдүүд хоёр настай түүнийг тэвэрч аваад л уйлалдаад байсан гэдэг. Гэтэл тэр айлын эзэгтэй гурван жилийн өмнө төрөлтийн улмаас нас барсан байв. Жаахан охиноос хамаагүй том хүүхдүүд түүнийг тэврээд салахгүй байсан гэхээр хэний ч сэтгэл хөдөлнө биз дээ.

    Дахин төрөх үзэгдлийг судалдаг профессор С.Парича “Урдах ба дахин төрөх амьдралын хоорондын дундаж хугацаа 14 сараас илүүгүй. Хүн нас барсан газраасаа 10 20 км ийн зайд дахин төрөх нь элбэг. Гэхдээ хэдэн зуу, хэдэн мянган км ийн цаана төрөх явдал ч байдаг” гэж нотолж байна. Сүнс байдгийг шинжлэх ухаан баталсан. Харин хүн дахин шинээр төрсөн тохиолдол бодит амьдрал дээр хангалттай байгаа учраас шинжлэх ухаан үгүйсгэж чадахгүй “толгойгоо сэгсрэн гайхаж” сууна.




    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.

×