Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Дайсны өвөрт орсон эмэгтэйчүүд буюу Épuration sauvage

    ccTNMxLjx6RaAOfoRPSjG_7rBB4.jpg.52193aeb791c6322514e2424bd214197.jpg

    Германчуудтай явдаг франц эмэгтэй

    Фашистын Германд эзлэгдсэн байсан Европын орнуудыг чөлөөлсний дараа хэдэн мянган эмэгтэйчүүд дайсантай хувийн харьцаа тогтоосон хэмээн буруутгагдаж асар их доромжлол, хэрцгийллийг үзэж өнгөрүүлсэн байна.

    Ялангуяа францчууд нутаг нэгт бүсгүйчүүдээ огт өрөвдөж хайрлахгүйгээр мөрдөн мөшгиж, зүйл бүрээр зовоож байв. Ялагдсан хорсол, олон жил эзлэгдсэн уур хилэнгээ эдгээр эмэгтэйчүүдэд гаргаж, тэр ч бүү хэл газар нутаг салж бутарсан бурууг тэдэнд тохож байлаа.

    "Épuration sauvage" гэж нэрлэгдсэн кампанит ажиллагааны үеэр 30 орчим мянган эмэгтэйг немцүүдтэй холбоотой байсан хэмээн олон нийтийн өмнө гутаан доромжилж байжээ.

    Тэр үеийн нэгэн гэрч: "Бидний хажуугаар арав гаруй эмэгтэйчүүдийг суулгасан ачааны машин олны доромжлон хашгирах, хараан зүхэх, шүгэлдэх дуун дор явж өнгөрсөн.

    Тэдгээр эмэгтэйчүүдийн үс, гэзгийг нь хуссан байсан. Бүгд ичгүүр, айдаст автан толгойгоо даран бөхийсөн байлаа” гэж ярьжээ. Олон тооны зураг, бичлэг ч үүнийг баталж байгаа юм.

    Collaborator-Girls-in-World-War-II-14.jpg.566687b91202fb9c756ae7f670bc7c9d.jpg

    Үсийг нь хуссан эмэгтэйчүүд

    Эмэгтэйчүүдийн үсийг хусаад зогсохгүй, нүүрэн дээр нь хас тэмдэг зурж, духан дээр нь тамга дарж байжээ.

    Бүсгүйчүүдийг зүгээр л буудаж орхих тохиолдол ч гарч байсны дээр олон эмэгтэйчүүд энэ бүхнийг тэсэж чадалгүй амиа хорлож байв.

    Тэдгээр хүүхнүүдийг "үндэсний шившиг” хэмээн нэрлэж, 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар шоронд хорьж, иргэний бүх эрхийг нь хасч байлаа. Ийм явдал Европын бусад оронд ч гарч байв.

    arton1430.jpg.a7606c003ee538d51750e3ad3414322e.jpg

    Франц эрэгтэйчүүд германуудтай явдаг хэмээн энэ эмэгтэйг барьж авч доог тохуу хийж буй байдал.

    a14.jpg.06a544afded3e573ad8b29296613f636.jpg

    Барьж авсан эмэгтэйчүүдийн усыг хусаж духан дээр нь хас тэмдэг зурж байна. 

    Бас нэг хэцүү зүйл байсан нь: германчуудаас төрсөн хүүхдүүд байжээ. Дайсны үр удам болж төрсөн тэдэн шиг гадуурхагдаж, шоовдорлогдсон иргэд байсангүй. Тэднийг "Эзлэлтийн үеийн хүүхдүүд” гэж нэрлэдэг байв.

    Францад бараг 200 мянган ийм хүүхэд төрсөн бөгөөд харин францчууд бусад улсыг бодвол арай зөөлөн хандаж, герман нэр авах, герман хэл сурахыг нь л хориглож байжээ. Гэхдээ л хүүхэд томчуудгүй доромжлон гадуурхах явдал гаргаж байсан нь мэдээж. Тэдний олонхи нь эхчүүддээ хаягдаж, хүүхэд асрах газар өсчээ.

    tondue1.jpeg.c0cc85f52a3efaaea8e70bfee8306e6b.jpeg

    Нялх хүүхдээ тэвэрсэн үсээ хусуулсан эмэгтэй олны дунд алхана. Хүмүүс түүнийг харж үг хэл амаар доромжилно.

    Зохиолч Сомерсет Моэмийн 1944 онд бичсэн "Бууж өгөөгүй эмэгтэй" зохиолын гол баатар герман цэргээс олсон хүүхдээ хөнөөж байгаа тухай гардаг. Энэ бол бодит түүх бөгөөд иймэрхүү явдал олноор гарч байжээ.

    french_women_collaborator_2.jpg.6c85887dc88cb6cf9776e6bfea74fac5.jpg

    Нялх хүүхдээ тэвэрсэн үсээ хусуулсан эмэгтэй олны дунд алхана. Хүмүүс түүнийг харж үг хэл амаар доромжилно.

    Эзлэлтийн үеийн хүүхдүүдийн "Хил хязгааргүй зүрх” хэмээх 300 гаруй гишүүдтэй Франц–Германы ассоциацийг үндэслэгч: "Нийгэм бидний эрхийг боогдуулж байсан тул бид энэ ассоциацийг байгуулсан юм. Дэлхийн 2 р дайны үед франко–герман гаралтай болж төрсөн нь бидний буруу биш. Бид өөрсдийнхөө эцэг эхийг хайж олох, бие биедээ туслах, түүхийн дурсгалт зүйлсийг хадгалан авч үлдэх зорилгоор нэгдсэн юм. Урьд нь энэ бол хориотой сэдэв байлаа” хэмээн өгүүлжээ.

    b7.jpg.7b9346f4fcec57fa08901b4b390cee2f.jpg

    Гудамжинд хүч хэрэглүүлэн үсээ хусуулсан эмэгтэй

    Өнөө үед Германд франц эмэгтэйгээс төрсөн герман цэргийн хүүхэд германы харьяат болохыг зөвшөөрсөн хууль байдаг.

    Норвегт 15 мянга орчим эмэгтэйчүүд жил хагас хүнд хүчир ажилд зүтгэхээр шийтгүүлж, тэднээс төрсөн бүх хүүхдүүдийг засгийн газраас "оюуны хомсдолтой” хэмээн зарлаж сэтгэл мэдрэлийн эмнэлэг рүү илгээж 60 аад оныг хүртэл тэнд хорьж байжээ.

    tondues-dordogne-cover1.jpg.9a9177b4daab4eeb69fbf6d718b29c4d.jpg

    Олны өмнө үсээ хусуулж буй эмэгтэйчүүд

    Тэднийг "нацистийн удам”, "мэдрэл муутнууд” хэмээн нэрлэж, төрөл бүрийн эмнэлгийн туршилтанд оруулдаг байсан тухай хожим нь Норвегийн "Дайны үеийн хүүхдүүдийн Холбоо” ноос мэдэгдсэн байна.

    b8a8b1d772358b0e80363209a1b41de1.jpg.eec008ce0e25633e012b75f5c66ff346.jpg

    Үсээ хусуулж буй эмэгтэйг тойрон хүмүүс шоолж доромжилж буй байдал

    2005 онд л Норвегийн парламент эдгээр гэм зэмгүй хүмүүсээс албан ёсоор уучлалт гуйж, 3000 еврог нөхөн төлбөр болгон өгчээ.

    Жич: Нацистуудыг шүтэж элдэв зүйлд эмэгтэйчүүдийг доромжилж хуучны түүх ярьж эмэгтэйчүүдийн үсийг хус гэдэг хүмүүс ийм л адгийн амьтад юм. 

    i_046.jpg.b7c24410d205c0bbb931a597cb9562ca.jpg

     

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×