Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    "Гялбаа" киноны эмэгтэй жүжигчинд юу тохиолдсон бэ?

    Аймшгийн киноны салбарт тухайн кино хэрхэн хүмүүст хүрэх нь найруулагчаас маш их хамааралтай байдаг. Зарим аймшгийн кино дуу авиа эффектээр айлгах төдий болоод дараачийн үзэгдлүүдийг авдаг бол зарим мэргэшсэн сайн найруулагчид киногоо хийхдээ үзэгдлүүдийг нарийн төгс санасандаа хүрсэн байдлаар авч үүнийгээ театруудаар гаргаж үүндээ маш өндөр үнэлгээг авч дараачийн ажилдаа ордог байна. 

    the-shinning-inline-87d3850c-0608-4ab6-87bf-7e068ab066bc.jpg

     

    Тэдгээр чанартай хийгдсэн аймшгийн кинонуудын нэг нь бол яах аргагүй Стивен Кингийн зохиолоор бүтсэн найруулагч Стэнли Кубрикийн найруулсан, гол дүрд нь жүжигчин Жек Николсон, Шелли Дюваль нар тоглосон "Гялбаа" (The Shining) билээ.

    Уг киног анх гарахад үзэгдчид өөр өөрийнхөөрөө хүлээж авсан. Учир нь дэлгэцэд гарах ихрүүдийн аймшигтай хэсгүүдээс илүүтэйгээр тухайн киноны дүрүүдийн үйл явдал, гаргаж буй үйлдэл, үзэгдлүүд нь үзэгчдэд маш аймшигтай сэтгэгдэл төрүүлж чадсан юм. 

    "Гялбаа" маш сайн үнэлгээтэй их амжилтыг олж "Классик" аймшгийн кино болсон ч тухайн үед жүжигчид болон киног бүтээсэн хүмүүс гол дүрийн эмэгтэй жүжигчин Шелли Дювалаас жүжигчний ур чадварын олон зүйлийг шаардаж тус кинонд хөөрхий бүсгүйг золиослон найрсаг бус хандаж байсанг хүн бүр сайн мэддэггүй. 

    Shelley-Duvall.jpg1980-аад онд Шелли Дюваль ирээдүй нь зурайсан мандаж явсан залуу жүжигчин бүсгүй байлаа. Харамсалтай нь "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа тэр өөрийн жүжиглэх ажлаа бараг л орхихоор шийдсэн юм. Юу түүнийг ийм байдалд хүргэсэн юм бол? 

    "Гялбаа" кинонд залуухан эмэгтэй жүжигчин маань найруулагч Стэнли Кубрикийн асар том ширүүн сорилтуудыг даван гарсан байдаг. Энэ нь хамгийн алдартай үзэгдлүүдийн нэг болох бэйсболийн цохиуртай хэсгийг 127 удаа давтан авахуулж хашхичиж уйлж хоолойгоо сөөтөл орилсон. Түүний энэ давталт нь Геннисийн номонд хүртэл бичигдсэн байдаг. Гэхдээ харгис найруулагчийн шалгуурын эцэст Шелли Дювалийн үс унаж эхэлсэн гэдэг. 

    Дарин дээр давс гэгчээр алдарт зохиолч Стивен Кинг хүртэл түүний дүр дээр маш шүүмжлэлтэй ханддаг байна. Алдарт зохиолч түүний дүрийн тухайд "Би "Гялбаа" киног үзэн яддаг. Учир нь Венди Торронсийн дүрийг харахад орилоод л тэнэг царайлаад байдаг. Би ийм эмэгтэйг зохиолдоо төсөөлж бичээгүй" гэж хэлж байв.

     

     

    Тэрээр номондоо Венди Торренсийг аймшгийн зүйлс болохыг урьдчилж таахыг ч хүсэхгүй хатуу ширүүн зантай  шаргал үст эмэгтэйн дүрээр анх бичсэн байдаг. Стивен Кинг анх бидний сайн мэдэх "American Horror Story" цувралын од  Жессика Лэнгийг тоглуулахаар бодсон байсан ч найруулагч Стэнли Кубрик киноны дүрийн сонголтоор Шелли Дювалийг авсан байсан юм. 

    53-in-bathroom.png

    Шелли Дюваль "Гялбаа" кинон дээр

    Гэсэн ч тухайн үед Шелли Дюваль өөрийн сонгогдсон дүрдээ маш сайн жүжиглэж байсан ч энэ нь ааштай найруулагч Стэнли Кубрикт тийм ч хангалттай санагддаггүй байв.

    Харин ч найруулагч Шелли Дювалийг өөлж гоочилж цаг ямагт шүүмжлээд л огт түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ааш зан гаргадаг байв. 

     

    MV5BM2RjMDYyMGUtM2U4MC00MTVkLTk0YWEtZTZkN2M4ODRiMDEzXkEyXkFqcGdeQXVyNjUwNzk3NDc@._V1_.jpg

    Жек Николсон болон Стэнли Кубрик нар "Гялбаа" киноны зураг авалтын үед

     

    Стэнли Кубрик: Амьдрал ба зураглал баримтат кинон дээр түүний охин Вивиан Кубрик аавынхаа тухай дурсан ярихдаа "Аав Жек Николсоний зургийг авч байхдаа маш найрсаг хандаж тэд гар нийлдэг байсан.

    Түүнийг магтдаг хирнээ Шелли Дювалийн зургийг авах болохоороо тэс өөр найруулагч болчихдог байсан" гэж байв. 

    33-argument.png

    Ширүүн найруулагч Шелли Дювалийг тусгаарлаж, жүжиглэж байхад нь яриаг нь таслаад л давтуулаад байдаг байв. Энэ байдал бүсгүйд яг л эрүү шүүлтэд орж байгаа мэт байдаг байв. Тэр хэдэн цагийн турш уйлаад л мөн уйлахынхаа хажуугаар дүрийнхээ үгийг хэлээд л энэ нь маш олон давталттай явагдаад л... 

    tumblr_m0i3ch2x001r858p5o1_r2_1280.jpg

    Шелли Дюваль өөрийн тоглосон дүрийнхээ тухай Дэвид Хьюзийн "Гялбаа" номонд дурсан хэлэхдээ "5 сараас 10 сар хүртэл надад маш хэцүү байсан. Би энэ дүрийг маш сайн болгохын тулд хичээн маш их стрессдсэн. Стэнли Кубрик намайг урд нь байгаагүйгээр минь шахаж шаардаж байсан. Энэ дүр бол миний тоглосон дүрүүдээс хамгийн хэцүү нь" гэжээ. 

    duvall1.jpg

    Мөн Стэнлий Кубрикийн охин Вивиан Кубрик хэлэхдээ "Тэр бидэнд (кино багийнхан) 'Битгий Шеллиг өрөвд' гэж хэлдэг байсан. Битгий түүнийг тоо битгий түүнийг сайн байна гэж магт гэж шаарддаг байлаа. Шелли Дювалийн дүр бол урд хожим нь байгаагүй кино түүхэн дэх хамгийн өрөвдөлтэй 'хэн ч биш' дүр юм." гэж ярьжээ. 

    Уг киноны хамгийн алдартай хэсгүүдийн нэг бол Жек Николсоний хаалган завсар нүүрээ гаргаад "Жонни энд байна" гэдэг хэсэг билээ. Энэ хэсгийн зураг авалт нь Шелли Дювалийн хувьд тарчлаасан хэсэг гэж хэлж болно. Гартаа хутга атгачхаад орилдог хэсэг. Тухайн үзэгдлийг гурван өдрийн турш 60 ширхэг хаалга сольж авсан гээд боддоо. Жек Николсон хүртэл энэхүү хэсгээс залхаж "Энэ бол үнэхээр хэцүү ажил байлаа" гэж хэлж тухайн үед хэлж байв. 

    article00_large.jpg

    Эцэст нь Шелли Дюваль "Гялбаа" киноны зураг авалтыг амжилттай давж гарсан талаараа дурсахдаа "Энэ яг л хүй нэгдлийн үеийн хашиграх дуу чимээ шиг. Бараг тэвчишгүй солиормоор. Гэхдээ нөгөө талаараа үнэхээр сайхан. Арван хоёр цагийн турш уйлсныхаа дараа гэртээ хариад амрахад маш их тайвширал амар амгаланг мэдэрч байсан" гэжээ. 

    Алдарт жүжигчний маань хамгийн сүүлчийн дэлгэцийн уран бүтээл нь 2002 онд гарсан инээдмийн "Manna From Heaven" хэмээх кино юм. Шелли Дюваль уг кинонд тоглоод олны нүднээс холдсон юм. Тэрбээр хөдөө Техасын гэртээ амьдардаг бөгөөд заримдаа телевиз, сонинд ярилцлага өгдөг. Нэгэн сүүлийн үеийн ярилцлага дээрээ тэрээр "Гялбаа" кинонд тоглосныхоо дараа одоо ч тэр сэтгэл нь их тогтворгүй болж шалтгаангүйгээр нулимс нь урсаж уйлдаг болсон тухайгаа ярьсан юм. 

     

    Edited by Evangelista Lennox

    • Гоё 1
    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Би бол эсрэг бодолтой байна. Эмэгтэй жүжигчин маш сайн байсан. Гадаадаар Mental Illness Монголоор юу гэж орчуулмаар ч юм бэ дээ. Сэтгэл гутралын өвчин ч юм уу. Уг кино нь энэ жүжигчинд нэр алдар авч ирсэн хэрээрээ маш их зовлонг авчирсан гэж хэлж болно. Энэ мэдээлэлд би нэмэлт мэдээлэл оруулаагүй зүгээр л өнгөц бичсэн төдий. 

    Шелли Дюваль 69 настай. Тэрээр оддын амьдралаас холдож хөдөө газар амьдарах болсон нь шалтгаантай. Түүний хувийн амьдралд маш их өөрчлөлт орж түүний сэтгэл зүйн байдал маш муудсан юм. 

    Түүний жүжигчины карьер маш их мандаж байхад энэ кинонд тоглоод сэтгэл зүйн маш их хямралд орж өөртөө итгэх итгэлгүй болж олон талаараа эрүүл мэндээрээ хохирсон байдаг. Та бүхэн энэ жүжигчинг шүүмжлэхээс илүүтэйгээр аливаа нэг хүнийг гадуурхаж тэр нь улмаар насан туршийн сэтгэл зүйн хямрал болж үлддэг гэдгийг санах ёстой. 

    Шелли өдгөө 69 настай бөгөөд түүнд өдгөө туслах хүн бараг олдохгүй байгаа юм. Түүнийг дэлгүүрт хүнсээ цуглуулж явахад хүмүүс бичлэг хийж байгаа бичлэг нь тарсанаас хойш түүнийг сэтгэцийн асуудалтай болсон гэх шуугиан тарж эхэлсэн билээ. 

    Энэ киноны кино багийнхан найруулагч хамтран тоглосон жүжигчид түүнд өдгөө хүртэл тусламж үзүүлж харж ханддаггүй. Энэнд тэр жоохон гомдож явдаг юм шиг байна лээ. 

    Түүний сэтгэл хямралын өвчтэйг нь далидуулж зарим шоуны хөтлөгчид нэвтрүүлэгтээ урьж түүнийг оруулж өвчтэй хүнээр тоглоом хийлээ хэмээн олноос зэмлэл хүртэж байсан удаатай. 

    Тэгэхээр энэ эмэгтэйн амьдрал та бүхэнд маш том сургамж болсон гэж бодож байна. 

     

    Share this comment


    Link to comment
    Бусад сайтуудруу түгээх

    Гялбаа ер нь л их аймар кино шүү нээрээ. Эмэгтэйн сэтгэл зүйг их ойлгож байсан гэх үү. Сэтгэл зүрхэндээ шингтэл мэдэрсэн гэх үү. Киног харанхуй өрөөнд тасралтгүй үзэж дуусгахад их түгшүүр мэдрээд тэр нь арилаагүй их удсан. Тайвшрах гэж гархад янжуур барьсар гар салганаж байсан шүү. Анх удаа л кинонаас тэгж их айж үзсэн дээ.

    Edited by moon_lover_june

    Share this comment


    Link to comment
    Бусад сайтуудруу түгээх


    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×