Jump to content

ХОРИОТОЙ

Сайтдаа бүртгүүлж илүү олон давуу эрхүүдтэй болоорой.

  • Evangelista Lennox
    Evangelista Lennox dsff

    Видео тоглоомоос болж амиа алдсан тохиолдолууд

    Уншигч та бүхэнд инээдтэй юм шиг мөртлөө эмгэнэлтэй басхүү сургамжтай нэгэн мэдээг бэлтгэлээ. Өөрсдийн амьдралыг иймэрхүү маягаар төгсгөж байгаа тэдний өмнөөс харамсаж байна. Эсвэл энэ нь тэдний хувьд жинхэнэ Гамер хүний нэр төртэй үхэлд тооцогддог юм боловуу, хэн мэдлээ… яг л дайны цагт тулалдах цэрэг эрсийн хувьд тулааны талбарт үхэх шиг нэр төртэй үхэл байдаггүй шиг магадгүй тэд кибер ертөнцөд ийнхүү амиа алдсан байж болох шүү дээ, гэхдээ л утгагүй юм. Ингээд тэднийг жинхэнэ Гамер эсвэл Донтон хэмээн дүгнэх алин болох нь уншигч таны сонголт.

    StarCraft аас болж нас барсан Солонгос залуу

    StarCraft бол сансар огторгуйн уудамд, хүн төрөлхтөн, харийнхан, цэргүүд гээд л тэднийг удирдаж хоорондоо тулалдах гайхамшигт тулааны талбар болсон агуу тоглоом гэдэгтэй хэн ч маргахгүй. Мэргэжлийн Gamer үүд бол StarCraft ын ачаар жилдээ л 100.000$ халаасалж чаддаг юм. Энэхүү тоглоомонд донтсон Сеунгсеоб Ли гэх Солонгос залуу зүрхний шигдээсээр нас барсан хэрэг 2005 онд гарчээ. Таегу хотын нэгэн интернет кафед тасралтгүй бараг 50 цаг тоглосон нь ийнхүү эмгэнэлтэй үйл явдал болоход нөлөөлсөн байна. Тоглож байхдаа зүрхээр нь маш хүчтэй хатгуулан өвдөж улмаар эмнэлэгт хүргэгдэж, тэндээ зүрх нь зогсжээ. Хожим уй гашууд автсан найз нь түүний талаар ярилцлага өгөхдөө “Тэр ёстой донтой амьтан байсан, тэр өөрийгөө хянаж чаддаггүй байсан ий ий ийн” гэж дурсжээ. Энэхүү хангүг залууг үхэхээс 6 сарын өмнө найз охин нь салсан ажээ, мэдээж тэрээр найз охиноо “араар нь тавих” болж StarCraft тай ханилах нь ихэссэн болохоор тэршүүдээ.

    3 сартай Gamer (Солонгос)
    Харин 2009 онд Ким Са Ранг гэгч 3 хан сартай хүүгээ харгалзах хүн байхгүйн улмаас эцэг эх нь түүнийг интернет кафед Prius Online тоглоомыг тавьж өгөөд орхиод явсан байна. Ганцхан цаг болоод ирэх хооронд хүү нь тэжээлийн дутагдал болон нас барсан байлаа. Ёстой л тэнэг эцэг эх байнадаа.

    Хятадад

    2007 оны үед юм гэнэ. Өнөөх хятадын сар гаруй тэмдэглэдэг еэвэн сарын үеэр юм гэнээ. Нэг хятад залуу Жинзое хотноо 15 өдрийн турш online тоглоом тоглосноос нас баржээ. Мөн энэ ондоо Гуанжоу хотод 30 настай эрхэм мөн л online тоглоомыг 3 өдөр тасралтгүй тоглосноос болж амиа алдсан байх юм.

    Гамер амиа хорлолт

    2005 оны 6 р сард Тианжины орон нутгийн нэгэн хэвлэл дээр ийм нийтлэл гарчээ: “Сяо Хи хүү нь 13 настай байсан бөгөөд өөрийн гэр нь байрладаг 24 давхар байшин дээрээс үсэрчээ. Тэрээр гэрээслэлдээ өөрийгөө бүхнийг Gamer хүний нүдээр хардаг байсан тухайгаа мөн яагаад амиа хорлох болсон тухайгаа тэмдэглэн үлдээжээ. Зүгээр л тэр диваажинд очсон бусад Gamer үүд дээр очихыг хүссэн байна”.

    Галзуу фэнийн үхэл

    2005 оны 3 р сард BBC дээр ийм мэдээ гарч байж. Чу Чая Ван гэгч залуу Ebay (худалдааны сайт) дээр “Legend of Mir 3” тоглоом дээр гардаг илдийг хийж түүнээ худалдаалахаар зар тавьсан байна. Удалгүй тэр илдийг Киу Чэнг Вей гэх залуу худалдан авсан бөгөөд хэд хоногийн дараа уг сэлэмэндээ дүрүүлж нас барсан байжээ. Мэдээж үүнээс нь болж цагдаа нар илдийг зарсан этгээдийг байцаасан нь илт. Сонирхуулахад өнөөх сэлмийг 675 доллараар худалдаж авсан гэнэлээ. Үнэхээр л улаан фен нь байждээ хөөрхий.

    13 настай дээрэмчин

    2007 онд Earthtimes.org сайтад ийм мэдээ гарсан байна. 13 настай Дэнг Дан гэх Вьетнам жаал 81 настай эмээг дээрэмдээд зогсохгүй хөнөөсөн бузар хэрэг гарчээ. Харин хүү мэдүүлэг өгөхдөө зүгээр л online тоглоом тоглох мөнгө олохын тулд үүнийг хийсэн гэжээ. Харин түүний эмгэнээс хулгайлсан мөнгө нь 100.000 донг буюу Долларын ханшаар ердөө л 6.20$ болж байна.

    Тоглоом тоглож байгаад хүний аминд хүрэв

    2005 оны 11 сард Грег Клэйнмарк гэх 24 той залуу “бусдын амь насыг болгоомжгүйгээр хөнөөсөн” гэх хэрэгт холбогдож яллагдсан байна. Тэрээр ахынхаа Дрюв болон Брайн гэх 2 ихэр хүүхдийг харж үлджээ. Ингээд тэр 2 г усанд оруулахаар шийдэж ваннандаа ус дүүргээд, 2 хүүг орхиод өрөөнөөс гарсан байна. Ингээд хажуугийн өрөөнд 30 минут Game Boy Advance аа тоглож байх хооронд нь өнөөх 10 сартай 2 дүү нь живж үхсэн байна.

    Уур хилэнтэй гамер

    Филадельфиа мужид гэнэ. Тайрон Спэллмэн гэх 27 той залуу, 17 сартай охиноо өөрийн Xbox г эвдсэнээс нь болж хөнөөсөн байна. Ёстой араатан юмдаа. Мэдээж маш хүнд ял авсан нь ойлгомжтой.

    Эхийгээ хөнөөв

    2007 оны 10 р сард Даниел Петрик гэгч өсвөр насны хүү өөрийн эхийг Halo 3 ын CD г нь хурааж авснаас нь болж буудан хороожээ. Аавыгаа мөн буудсан боловч бурханы авралаар харгис хүүгийнхээ гараас амьд мултарсан гэнэ лээ. Ачлалгүй хүү юмдаа. Ингээд 2009 оны 6 сарын 16 нд тэрээр 23 жилийн ялыг авсан юм.

    Гомдсон гамер

    2008 онд Онтрарио мужид Брэндон Крисп гэгч 15 настай хүү CoD4Modern Warfare г тоглох болж, үүнээсээ болоод анги улирсан тул эцэг эх нь Xbox 360 г нь хураан авчээ. Үүнээс болж гомдсон тэрээр уулын мотоцикл хулгайлан гэрээсээ явсан байна. Харин 3 долоо хоногийн дараа түүний цогцос гэрээс нь 3 милийн зайд олдсон гэнэ. Үхлийн шалтгаан гэвэл өндөр модноос унасан гэж тогтоогдсон гэнэ.

    Хэрцгийгээр нэгнээ хөнөөв

    2004 оны 2 сарын 27 нд Их Британы Лейсистерт 17 настай Уарон Лебланк нь 14 настай Стефан Пакераг дагуулан явж нэгэн цэцэрлэгт хүрээлэнд аваачсан бөгөөд заазуур болон хутгаар удаа дараа сийчэж аймшигтайгаар амийг нь бүрэлгэжээ. Тэр ManHunt тоглоомноос санаж энэ аллагыг хийсэн бөгөөд хөөрхий алуулсан хүүгийн ээж Их Британи даяар хүчирхийлэлтэй холбоотой тоглоомуудын эсрэг холбоо байгуулан тэмцэж эхэлсэн байна.

    Хурд хэтрүүлэгсэд

    2006 оны 1 сарын 19 нд Торонто хотноо 18 настай Александер Рязанов болон Ванг Пиао нар Need for Speed Most Wanted аас санаа авч гудманд хурд хэтрүүлэн давхихдаа Тахир Хан гэх таксины жолоочтой мөргөлдөж улмаар аминд нь хүрчээ.

    Амиараа мөрий тавив

    2007 оны 12 сард Оросын хоёр солиотой нөхөр LineAge II тоглоом дээр амь насаараа мөрий тавин тоглосон байна.

    Бодит амьдрал дээрх GTA

    2008 оны 6 сард GTA IV ийн улаан фен нэгэн gamer кибер ертөнцөөс халиж бодит амьдрал дээр тоглохоор шийджээ. Тэрээр New York хотын New Hyde цэцэрлэгт нэгэн эрийг дээрэмдэж үүдэн шүдийг нь цөм цохисон бөгөөд ойрхон явж байсан BMW машиныг зогсоон доторх эмэгтэйг нь гарган хаяж машиныг нь дээрэмдсэн байна.

    Horiotoi.org


    User Feedback

    Recommended Comments

    Энэхүү мэдээнд сэтгэгдэл алга.



    Guest
    Та зочноор сэтгэгдэл бичих гэж байна. Хэрвээ та манай сайтад бүртгүүлсэн бол нэвтэрч орно уу.
    Сэтгэгдэл энд дарж бичнэ үү...

    ×   Pasted as rich text.   Restore formatting

      Only 75 emoji are allowed.

    ×   Your link has been automatically embedded.   Display as a link instead

    ×   Your previous content has been restored.   Clear editor

    ×   You cannot paste images directly. Upload or insert images from URL.


×